Монгол Улсын гавъяат жүжигчин, нийтийн дууны ханхүү гэгддэг С.Жавхлан
өнөөдөр хэвлэлийхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрх чөлөө, эв
нэгдэл, үндэсний аюулгүй байдалд халдсан хууль баталж буй төрийг
эсэргүүцэж ирэх сарын 1-нд Чингисийн талбай дээр 11-12 цагийн хооронд
үсээ хусч жагсаал хийхээр болсон”-оо дуулгав. С.Жавхлан хэлэхдээ “2012
онд Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч дэлхийг гайхуулж байсан
бол гурван жилийн дараа буюу 2015 онд гүнзгий хямралд орлоо. Тиймээс
шудрага бус төрийг буулгая. Ард олон, залуучуудаа дэмждэггүй, тэдний
үзэл санааг сонсохгүй төр бидэнд хэрэггүй” гэсэн юм. Жагсаалд ард олон
өргөнөөр ирж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг гавъяат жүжигчин
С.Жавхлан, гавъяат тамирчин Ц.Шаравжамц мөн “Хамаг Монгол” төслийн
зохицуулагч Б.Батбаяр нар уриалав.