ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин С.Жавхлан өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэрээр энэ сарын 9-11-ний өдрүүдэд “Түмний минь дуртай дуунууд” тоглолтоо сонсогч олондоо хүргэхээр болоод байгаа билээ.
-Энэ удаагийн тоглолтын онцлог юу бол?
-Миний бие урлагийн ерт өнцөд хөл тавьж, анхны уран бүтээлээ сонсогч олондоо хүргэснээс хойш найман цомог гаргажээ. Дуулсан дуу бүхэн минь олны хүртээл болж уран бүтээлч тэр тусмаа дуучин хүнд олддог хайр хүндэтгэл, баяр талархлыг хүлээж явна. Одоогоор 80 орчим дууны уран бүтээл дээр ажиллаж, олны сонорт хүргээд байна. “Түмний минь дуртай дуунууд” тоглолт сар шинийн өмнө Монголын ард түмэндээ барьж буй сэтгэлийн минь бэлэг юм. -Хичнээн дуу дуулагдах бэ?
-Үзэгч олны даган дуулах дуртай, мөн өөрт минь сав л хийвэл аялгуу нь ороод ирдэг сор болсон 30 дуугаа дээжлэн хүргэх бодолтой байгаа. Энэ бүтээлүүдийг ард олноос санал асуулга авч байж сонгосон.
-Танаас өөр дуучин оролцох уу?
-Дуучин О.Баянмөнх оролцоно. Өнгөрсөн оны сүүл энэ оны эхээр би “Санаж амирлах ижий”, “Аягтай аястай хорвоо”, “Нууцхан сэтгэлийн үнэн” гэж гурван дууны шүлэг бичсэн. Эдгээр бүтээлд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Ц.Дашзэвэг, Б.Сэргэлэн нар ая хийсэн. О.Баянмөнх ах дуулах урилга хүлээгээд байна. Мөн өөрийнхөө дараа үеийг дэмжих зорилгоор СУИС-ийн ширээнээс дөнгөж салаад байгаа залуу дуучдыг оролцуулахаар болсон.
-Танай аавыг яруу найрагч байсныг олон түмэн мэдэх байх. Харин өөрийг тань шүлэг зохиол бичдэг гэж дуулаагүй юм байна. Хэзээнээс шүлэг оролдож эхлэв?
-Ном эрдэм, оюуны ертөнц рүү аав минь намайг хөтөлс өн. Оюунлаг эцэг эх, өвөг дээдсийн үр удам надад бусдыг хайрлах хайр, аливааг зөв сайхан талаас нь харж хандах ухаан, ирээдүйгээ гэгээ гэрэлтэйгээр төсөөлөх мэдрэмж багаас минь бүрэлдсэн гэж бодном. Яруу найраг гэдэг агуу зүйлийг аавынхаа дэргэд байхдаа бага сага мэдэрсэн. Шинэ уран бүтээл дээр ажиллахдаа нэн түрүүнд үгийн утга, шүлгийн сонголтыг анхаардаг минь аавын нөлөө. Дууны шүлэг бичнэ гэдэг амар ажил биш юм билээ. Аавын минь өвлүүлсэн шүлэг бичих авьяас одоо л тодорч байна гэж хэлж болох юм.
-Аль нэг дууныхаа шүлгээс хэлж өгөхгүй юу?
-”Нууцхан сэтгэлийн үнэн” дууныхаа шүлгээс хэлье. “Бүүвэй аяланхан мэлмэр үүлдэг ижийтэй билээ, би Бүс нь чанга, ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ, би Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ, би Уянгат хуурын эгшгээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ, би Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу, яагаа бол Унаж босон тэнцэж, үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь Унаган төрөлх нутаг, гэгээн өвгөдийн ариун ёсонд таацаа юм болов уу Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа…”
-Шүлгээс гадна ном зохиол бичиж байна уу?
-28 жилийнхээ амьдралын дурсамжтай өдрүүдийн тухай нэгэн ном бичиж байгаа. Ямар охидтой үерхэж явснаа хүртэл нуулгүй бичиж байгаа шүү. -Тийм үү. Хэдийгээр олны хүртээл болох вэ?
-Өөрөөс минь шалтгаалаад байна. Уран бүтээлдээ цаг заваа зарцуулаад номондоо гарч хүрч амжихгүй юм. Хэрвээ бичээд дуусчихвал удахгүй гаргана. Мөн амьдрал уран бүтээлээ тусгасан кино ч хийх бодолтой байна.
-Сүүлийн бараг хоёр жил сонин хэвлэлд ярицлага өгсөнгүй. Чимээгүй болсны гол учир юунд байв? -Тийм ээ, хэсэг хугацаанд би хаалттай байсан. Харин өнөөдрөөс нээлттэй болж байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж явлаа. Би ямар ч үед өөрийгөө сурталчлахыг нэгдүгээрт тавьдаггүй. Тиймээс сонин хэвлэлд яриа өгөхийг хүсээгүй юм.
-Өөрийг тань бор дарсанд хэтэрхий орж байна гэх яриа чих дэлсэх болсон. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Тийм яриа гараад байгааг сонсч л явна. Баярлаж хөөрс өн үедээ бусдын адил уудаг. Нуугаад яахав. Гэхдээ тунг нь тааруулна. Ер нь ганц ч хундага тогтоодоггүй хүн гэж ховор биз дээ. Ард түмнийхээ энэ их итгэлийг хөсөрдүүлж ямар нэгэн зүйл рүү шунахыг хүсэхгүй. Бор дарсанд бус борогхон амьдрал, сайхан сэтгэлд хайртай хүн дээ, би.
-Саяхан рок попын уран бүтээлчид нэгдэж хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн. Удахгүй хошин шогийнхон ийм тоглолт хийх тухай дуулдаж байна. Зохиолы
Хэрэв та энэхүү хөрвүүлэгчийн сайжруулсан хувилбарыг Майкрософт Ворд, Эксел, Поверпойнт, ОпенОффис туурвиж яваа хүмүүс. Монгол хүний мөн чанар, утгыг хадгалж эв нэгдэлтэй байхыг эрхэмлэхгүй бол дээр доор, хаана хаанаа талцан, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байж боломгүй байна. Хэрвээ Монголын нийгэм ийм байдалтай байгаад, шинэ залуу үеийн сэтгэлгээ энэ зүг рүү чиглэчихвэл бид юунд ч хүрэхгүй. Өөр хоорондоо эвдрэлцэж, бусдын өгөөш болоод л дуусна. Монголчууд өнгөрсөн онд эсрэг тэсрэг хоёр туйлыг өөрийн биеэр мэдэрлээ шүү дээ.
-Тэр нь юу вэ. Жаахан тодруулаач?
-Эхнийх нь долдугаар сарын нэгний аймшигт хар өдөр. -Та жагсаал болж байсан газар дээр очсон уу?
-Найзтайгаа хамт машинтай нэг тойрсон. Ямар үйл явц болоод өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Тэр үед машинаасаа буугаад “Миний монголчууд аа тайван байя. Уур бухимдлаа дарж, ухаантай хандъя” гэж хэлмээр байсан боловч эрх чөлөөнийхөө, хийсэн сонголтынхоо төлөө тэмцэж байсан залуус хэний ч үгийг хүлээж авахааргүй байсан. Нөгөө нэг нь Монголоос анх удаа олимпийн аварга төрсөн наймдугаар сарын 14- ний өдөр. Сүхбаатарын талбайд очиж ард түмнийхээ дунд орж баярлалдаад, машин дээрээ гаран “Монголын үнэртэй салхи”-аа дуулахад хүн бүр дагаад дуулж байлаа. Тэгэхэд бид өөрийнхөөрөө байж чадсан. Монгол хүн гэдгээрээ бахархсан. Ийм л эв нэгдэл бидэнд хэрэгтэй.
-Өнгөрсөн жил “Хөх нуруутын зөв сэрэхүйн ухаан” сэдэвт лекц уншсан. Дахиад ийм лекц унших уу?
-Оюун ухаандаа тунгаасан бодлоо ард олонтойгоо хуваалцах нь зөв. Тиймээс лекц уншина гэж бодож байгаа. “Хас гурвалжин” клубээс зохион байгуулсан уг лекц олон хүнд хүрч өөрийгөө олох хийгээд ертөнцийг танихад нь тодорхой хэмжээгээр нөлөөлс өн байх. Манайхан хөх толбот гэж ярьдаг. Яг үнэн чанартаа хөх нуруут юм билээ. “Хөх нуруутын зөв сэрэхүйн ухаан” ном далд ухамсар буюу цэвэр оюун санааны бүтээл. Энэ номыг 13000 хувь хэвлэж ард олонд үнэгүй тараасан. Билэг төгөлдөр монголчуудын оюун санааны ертөнцөд миний оруулж байгаа хөрөнгө оруулалт.
-Та яваандаа улс төрд орно гэж боддог уу?
-Монголчууд бүгд улст өрчид шүү дээ.
-Яагаад?
-Хүн бүр нийгмээс, нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг биз дээ. Хүүхдэд мэндэлснийх нь дараахан төрсний гэрчилгээ олгодог. Энэ нь тухайн хүнийг улстөрч болгож буйн баталгаа. Би тэгж л боддог. Гэхдээ би аливаад бусдыг дагаж хошуураад байх дургүй. -Аль нэгэн намыг дэмждэг үү?
-Үгүй.
-Өөрийн тань дуулсан дуу бүхэн олны сэтгэлд хүрч хоногшдогийн нууц?
-Нууцсаад байх юу байхав. Зөв сонголт амжилт авчирдаг гэдэг. Би өөрийгөө зөв бодолтой, зөв яваа гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Үнэнтэй нөхөрлөж яваа хүний үйлс нь арвин байх учиртай. Уран бүтээл хийхээсээ өмнө мөнгө бодож байгаа, алдар нэрэнд дурлаж байгаа хүнд мөнх тэнгэр эцэг тийм ч таатай хандаад байдаггүй байх. Зөвийг буян түшдэг. Тийм болохоор надаас гарсан аялгуу бүхэн ард түмний сэтгэл зүрхэнд хүрдэг болов уу.
-Итали явж дуурийн сургуульд суралцах юу болсон бэ?
-Хүнд унасан газар, угаасан ус шиг эрхэм зүйл гэж үгүй. Монголынхоо хөх тэнгэр, уул ус, салхи савираас эрч хүч авч яваа болохоор залуу сайхан насандаа харийн нутгийг зорихыг хүсээг үй. Италид очиход хэл ус, зан заншил, хоол унд бүх зүйл нь өөр байх нь мэдээж. Аялгуут сайхан монгол хэлнийхээ ганцхан өгүүлбэрийн утгыг бүрэн тайлж чадаагүй яваа хэрнээ харь орны хэлээр дуулж, уран бүтээл туурвихад надад эрт байна. Ер нь би монгол хэл, монгол аялгуугаа ямагт тэргүүн эгнээнд тавьдаг. Үндэснийхээ хэлээр насан туршдаа дуулна гэж боддог. Хятадаас тав, Италиас гурван удаа “Манайд ирж суралцаач, цаашдаа уран бүтээл туурвин хамтран ажиллахг үй юу” гэсэн санал ирж байсан ч хүлээж аваагүй ээ.
-Тэгэхээр монголоос өөр хэл дээр дуу дуулахгүй нь гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж ойлгож болохг үй ээ. Яваандаа дуулж магадгүй.
-Уран бүтээлийн хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?
-Ямар ч ажил эрхлээгүй. Уран бүтээл туурвих гэдэг хөдөө талд адуу хөөж яваатай ижил. Нэг хэсэг нь хаа хамааг үй бутарч сарничих гээд зовлонтой.
-Эдийн засгийн хямрал нөлөөлж байна уу?
-Би ямар ч үед мөнгийг бус сэтгэлийг нэгдүгээрт тавьдаг. Үндсэндээ аливааг мөнгөөр бус сэтгэлээр хэмждэг. Тийм болохоор ямар ч цаг үед хэнээс дутахааргүй баян байж чадна. -Таныг уран бүтээлийнхээ хажуугаар бизнес эрхэлдэг гэж дуулсан?
-Арван жилийн сургууль төгсөөд түүхийн эдийн наймаа хийдэг байсан. Хотод ирэхдээ хэнд ч хэлэлгүйгээр чемодантай хувцсандаа 15 сая төгрөг хийж ирж байв. Тухайн үедээ их мөнгө байлаа. Тэгэхэд III, IV хороололд нэг өрөө байр 4, 5 сая төгрөг л байсан. Тэр мөнгийг найз нө- хөдтэйгээ ууж идээд л дуусгасан. Ингээд миний бизнесийн ажил зогссон.
-Төгөлдөрийн Жавхлан гэх яриа гараад байгаа. Учир нь өөрийг тань ярьж хэлж байгаа бүхэн “Донж” төвийн Төгөлдөртэй ижил боллоо гэх?
-Би Төгөлдөр биш Самандын Жавхлан. “Хүүдээ эд хөрөнгө үлдээж чадсангүй. Харин эрүүл сайхан бие цогцос үлдээлээ. Үндэснийхээ өв уламжлалыг хадгалж сайхан уран бүтээл туурвин, олонтойгоо яваарай” гэж аав минь өнгөрөхдөө захисан юм. Би тэр сайхан эцгийн үрэлжлэл болж явна. Төгөлдөр гэж хүнийг аялдан дагалдсан зүйл надад байхгүй. Жавхлан Жавхлангаараа л байгаа.
-Таны хувийн амьдралыг хүмүүс ихэд сонирхож байгаа. Хэрвээ нууц биш бол хувийн амьдралынхаа тухай ярихгүй юу?
-Саяхан би нэгэн телевизийн зочноор орохдоо энэ сэдвээр тодорхой ярьсан даа. Тиймээс дахиад долоон булчирхайгаа тоочмооргүй байна. -Хөдөө орон нутгаар аялан тоглох уу?
-Тоглоно. Гурван сарын эхээр Дархан, Эрдэнэтэд дараа нь бусад аймгаар тоглохоор төлөвлөсөн.