Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Нохойнд 5 тэрбум төгрөг зарцуулахгүй

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 11.00 цагт эхэлсэн ээлжит нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. НИТХ хотын даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр золбин нохой, мууранд спэй буюу өндгөвч, сав боох мэс ажилбар хийхэд таван тэрбум төгрөг зарцуулах нь гэх “дуулиант” мэдээлэлтэй холбогдуулж хотын мэр С.Батболд анх удаа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өмнөх дөрвөн жилд золбин нохой, муур устгах ажил хийгдэж л байсан. Ардчилсан намынхан та нар ч мэдэж байгаа. Нохой, мууранд спэй хийхэд таван тэрбум төгрөг зарцуулах боломж бидэнд байхгүй. Үүнийг мэдсээр байж улс төржүүлэх хэрэггүй. Улаанбаатар хотод хүүхэд нохойд хазуулж нас барсан хэрэг гарсан. Үүнийг мэдсээр байж ярьдаггүй мөртлөө ташаа мэдээллийг хэт улс төржүүлж байна. Би өөрөө эцэг хүний хувьд хүүхэд нохойнд хазуулж, эрүүл мэндээрээ хохирч буйг харсаар байж зүгээр сууж чадахгүй. Ирэх дөрвөн жилд нохой, муур устгах ажил үргэлжилнэ. Харин спэй буюу өндгөвч, сав боох мэс ажилбар хийх асуудлыг судалгаа шинжилгээнд үндэслэж, бодолтой хандах хэрэгтэй. Ямар ч байсан сошиал, хэвлэл мэдээллээр санаатай ч юм шиг цацаж байгаа мэдээлэлд бичсэн шиг 5 тэрбум зарцуулах ямар ч яриа, боломж байхгүй. Тийм асуудал байхгүйг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *