Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачуудыг чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж буйд хараа хяналт тавих үүднээс цагдаагийн байгууллагаас “Эмзэг цэг” нэгдсэн шалгалтыг эрчимжүүлжээ. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газруудад хяналт тавьж, 30 газарт 250 мянган нэгжийн торгууль ногдуулж, хуульд заасны дагуу журмаа мөрдөж ажиллахыг сануулсан байна.
Мөн цаг хэтрүүлэн ажилласан, хүүхэд байнга хонуулдаг “Game arina”, LOF зэрэг 45 газрыг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн аж.