Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа тул маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бух өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллана.
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана. Иймд иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.