Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаж нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-аас тус сумын Зүүн хороо баг орчмоор шар усны халиа тогтож эхэлсэн. Сүүлийн үед цаг агаар дулаарсны улмаас шар ус тогтсон газрууд дэлбэрч ихээхэн хэмжээний ус гарч сумын төвийн нийт айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ.
Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг өнгөрсөн 1 сард орон нутгийн өмчит “Хөх Шишгэд Алтай” ХХК-тай хамтран сумын төвийн айл өрхүүдээс иргэдийг хийсэн. Гэвч цаг агаар дулаарч байгаа учраас ус босгосон далангуудыг давж байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчид нутгийн иргэд даланг өндөрлөхөөр ажиллаж байна.