Categories
мэдээ нийгэм

Р.Жигжидийг огцрохыг шаардаж жагсч байна

Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж, “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагынхан өнөөдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улс төрийн суулт зарлалаа. Уул уурхайн сайдыг Урт нэртэй хууль зөрчин Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-нд олгосон гэж буруутгаж буй аж.

Онон гол нь Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийг зарлахад Амар мөрний ай сав газар багтжээ. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Тиймээс дээрх төрийн бус байгууллагын зүгээс Онон голын сав газарт хууль зөрчин олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж байгаагийн зэрэгцээ Уул уурхайн сайдад хариуцлага тооцон огцруулахыг шаардаж байна. Улс төрийн суултаа тэд энэ сарын 23-нийг дуустал үргэлжлүүлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *