Categories
мэдээ нийгэм

Р.Эрдэнэбүрэн “Жигүүр гранд” компаниас уучлал гуйв

Өнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, цемент, арматурын чиглэлээр үйлдвэрлэл явуулахаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үндэсний зарим компаниудыг “зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үүнээс болж 40 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэж мэдээлсэн. Гэтэл уг мэдээллээс болж банкууд олгосон зээлээ хаахад хүрч, хамтран ажилладаг түншүүдээс ч үл итгэх байдал үүсээд байгаа талаарх гомдол чирэгдэл тасрахаа больсон байна. Иймд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн өчигдөр “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөрд албан захидал илгээж, уучлал гуйсан байна. Төрийн нарийн бичгийн дарга уг захидалдаа,

“…Миний бие Засгийн газрын 2013 оны аравдугаар сард болсон “Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны үеэр мэдээлэл хийхдээ танай группыг дуусаагүй барилгын зээл хөтөлбөрт хамрагдсан боловч, барилгын метр квадратын үнэ өсгөж гэрээгээ зөрчсөн хэмээн мэдээлсэн билээ. Гэтэл уг мэдээлэл сайтар судлагдаагүй, бодит бус мэдээлэл байсны дээр танай байгууллагын бизнесийн нэр хүндэд халдахуйц үйлдэл болсонд хүлцэл өчиж байна” гэжээ. Мөн төрийн зүгээс баялаг бүтээгчдээ хамгаалж, дэмжих үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, сүүлийн үед газар аваад байгаа төрийн нэрээр далайлган бизнес рүү дайрч давшилдаг, дарамт шахалт үзүүлдэг байдлын төлөө ч бас хувиасаа уучлал хүсч, энэ бүхнийг түргэн өөрчилж “сайн засаглалтай төр, сайн засаглалтай компани” болохын ерөөлөөр тус компанийн нийт хамт олонд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Р.Эрдэнэбүрэн даргын залруулснаар “Жигүүр Гранд” компани тухайн үед БХБЯ-наас хэрэгжүүлсэн зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *