ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр оны эцэст уламжлал болгон явуулдаг өргөн хэмжээний хэвлэлийн хурлаа өнөөдөр хийж байна.
Хэвлэлийн хурлын эхэнд оны гол сэдэв болох коронавирусийн нөхцөл байдлын талаар болон энэ хямралыг ОХУ-ын эрүүл мэндийн тогтолцоо хэрхэн даван туулж байгаа талаар ярьсан юм.
Нэгэн сэтгүүлч түүнээс Ерөнхийлөгч яагаад өөрөө вакцин хийлгэхгүй байгаа талаар асуухад өдгөө 68 настай Ерөнхийлөгч Путин “Олон нийтэд хийж байгаа вакцин нь насны хязгаартай” гэдгийг сануулаад “Одоогоор над шиг хүмүүст хүрч эхлээгүй байна. Гэхдээ би боломж гарвал заавал хийлгэнэ” гэжээ.
Спутник V вакциныг ОХУ-д эмнэлгийн болон боловсролын байгууллагын ажилтнууд, нийтийн албаны алба хаагчид гээд төрийн болон хувийн хэвшлийн 18-60 насны иргэд хийлгэх боломжтой юм.
Эх сурвалж: ВВС