Categories
гадаад мэдээ

Путин мэхлэх гэж байна гэв DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашинтнуудын улаан өндөгний баяртай холбогдуулан Украины бүх фронтод 36 цагийн хугацаанд дайны галыг зогсоох тушаалыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд өгчээ. Түүнчлэн тэрээр энэ шийдвэрийг нь дагаж галаа түр зогсоохыг Украин улсад уриалсан байна.

Үнэн алдартны шашинтай иргэд дайны бүсэд олноор амьдардаг учир тэдгээр иргэдэд баяраа тэмдэглэж, сүмд мөргөл үйлдэх боломжийг олгохыг Путин Украинд уриалжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ыг шашны баярыг ашиглан Украиныг мэхлэхийг санаархаж байна гэж буруутгав. ЗеленскийОросуудад хандан орос хэлээр хийсэн мэдэгдэлдээ Путиныг улаан өндөгний баярыг ашиглаж Донбасс дахь Украины армийн давшилтийг хэсэг хугацаанд зогсоож, өөрсдийнхөө техник хэрэгсэл, сум, цэргийн хүчээ татан авахыгзорьж байгааг буруутгажээ. Түүнчлэн тэрээр “Танай цэргүүд явж, эсвэл бид тэднийг хөөж гаргах үед дайны гал зогсоно” гэсэн байна.

Путины гаргасан гал түр зогсоох шийдвэр өнөөдрийн 12:00 цагаас энэ сарын 7-ны 00:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Харин Оросыг энэ шийдвэрээ хэрэгжүүлж галаа түр зогсооно гэдэгт Украины иргэд эргэлзэж байгаа юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *