Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа ”Олонхо” хамтлагийнхантайгаа Якутад тоглож явна

Монголын алдартай дуучдын нэг поп хатагтай дуучин Б.Сарантуяа. Тэрбээр өдгөө урьд, хойд хоёр хөрш улсад, өөрийн байгуулсан хамтлагуудтайгаа аялан тоглолт хийж яваа сурагтай.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын Якутын
“Эссах” хэмээх үндэсний баярт оролцож, өөрийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хэмээх хамтлагтайгаа тоглолт хийжээ.

Уг наадамд тус хотын захирагчийн урилгаар ийнхүү очиж дуулсан гэнэ.
Тоглолтдоо Монгол, Буриад, Өвөрмонгол, Якут, Казак үндэсний дууг
дуулжээ.

Мөн тус улсад байдаг “Мөнх цэвдэгийн музей”-д МУСГЗ Ү.Хүрэлбаатарийн
шүлэг, МУСГЗ Л.Балхжавын ая “Зоргоороо амраг” дуундаа клип хийлгэжээ.
Уг клип тун удахгүй уншигч таны хүртээл болох юм байна.

Дуучин бүсгүй маань тун удахгүй Өвөрмнголын өөртөө засах улсын Ордос
хотноо “Random” хамтлагтайгаа тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Үндэсний их баяр наадмаас өмнө
тус хотод тоглолтоо хийхээр болжээ. Мөн шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ.

Сонирхуулахад, Б.Сарантуяагийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хамтлагийнхан мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн юм байна. Хамтлаг Хөгжим
бүжгийн коллежийн лимбэ хөгжмийн багш Г.Нямжанцан, тус сургуулийн хуучир
хөгжмийн багш У.Одонтунгалаг, ҮДБЭТ-ийн морин хуурч Ш.Бямбацогт,
“Түмэн-Эх” чуулгын шанзчин Ц.Чулуунцэцэг нараас бүрдэж байгаа аж.

Тэд бүгд мэргэжлийн өндөр боловсролтой, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *