Categories
мэдээ улс-төр

“Парламент 2015” шатрын тэмцээн болно

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн Бямба гарагийн /2015.09.12/ 09.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглох юм.

Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй (эмэгтэй оролцогчийг хамтатгаад) төрлөөр явуулна.

Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн оролцогчид Улсын Их Хурлын даргын өргөмжлөл, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өргөмжлөлийг тусгай байр эзэлсэн 2 эмэгтэй оролцогчид олгох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *