Categories
мэдээ спорт

Парисын “Их дуулга”-д М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Фанцын Парис хотнооөчигдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг аваргын төлөө барилдахаар шалгарсан. Тэрбээр жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, удаах барилдаанд БНСУ-ын Кан Юу Ёнг, Францын А.Мосдиер, Испаний Фигуероа нарыг дараалан хожин финалд шалгарлаа. Дэлхийн аварга М.Уранцэцэг жингийнхээ аваргын төлөө БНСУ-ын Жон Бу Гёнтой барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм.

Тэмцээний эхний өдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг ийнхүү мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын Жон Бу Гёнтой барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Хоёр бөх барилдааны үндсэн дөрвөн минутад адил хоёр торгууль авсан. Ингээд нэмэлт цаг сунгахад манай бөхөд дахин нэг торгууль өгснөөр ялалт БНСУ-ын Жон Бу Гёнд очсон юм.

Манай эрчүүдээс тав нь татамид гарснаас 66 кг-д өрсөлдсөн Г.Хэрлэн медалийн төлөө барилдах эрхийг авсан ч шагналт V байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн Узбекстан, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялан хэсгийн аварга болж, хагас шигшээд үлдээд байсан юм. Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын А.Ардановд 1 минут 43 секундэд цэвэр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Маргведашвилид мөн 43 секундэд цэвэр ялагдан шагналт V байрыг эзлэв. Энэ жинд 40 бөх барилджээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, Ж.Амарболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар нар барилдсан ч хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлээ.

Парисын “Их дуулга”-ын хоёр дахь өдөр/2017.02.12/ эрчүүдээс 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдана.

IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *