Паралимпийн хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөнө.
Манай тамирчин энэ удаагийн паралимпад эхний тойрогт хийлсэн. Улмаар Саудын Арабын Абдулла Аль Турайк, Доминиканы Жералдо Кастро хоёрын ялсантай нь орой Улаанбаатарын цагаар 20:25 цагаас шөвгийн наймд хүч үзнэ.