Франц улсын нийслэл Парис хотноо болж буй олимпийн наадмын эхний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улсаа төлөөлөн “Парис-2024” олимпт анх удаа оролцсон дэлхийн аваргын алтан медальт Б.Баасанхүү 24 насандаа олимпийн наадмын мөнгөн медальтай боллоо. Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц 32.4 км замыг 40:19.93 цагийн амжилттайгаар туулж, дугуйн тэмцээний төрөлд 28 дугаар байрт шалгарав. Мөн буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буун дасгалд 33 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Э.Даваахүү 578 оноогоор долдугаарт жагсч, финалд шалгарсан. Финалын шатанд найман тамирчин өнөөдөр /2024.07.28/ өрсөлдөх болно.
Тэгвэл өнөөдөр /2024.07.28/ өөрсдийн ур чадвараа баталж, олон улсын тамирчидтай өрсөлдөх Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарийг хүргэе.
15:20-20:50 хооронд :
Хийн гар буу 10м /эрэгтэй/ төрөлд Э. Даваахүү
Бокс /эмэгтэй/ О. Есүгэн
Жүдо /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү
Усан сэлэлт /эмэгтэй/ 200 м зайд Б. Энххүслэн тус тус өрсөлдөнө.
18:55-01-05 хооронд:
Волейбол /эмэгтэй/ Польш vs Япон
Жүдо шигшээ /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү
Сагсан бөмбөг /эрэгтэй/ Серби vs АНУ
Монголын баг, тамирчдын тоглолтоос шалтгаалан хуваарьт өөрчлөл орж магадгүй.
2 replies on “Парис 2024: Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь DNN.mn”
Өөртөө итгээд хүчээ гаргаж чадвал манай монголчууд хэнийг ч дийлнэ.