Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайд Япон улсад юу амжуулах вэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  гадаад айлчлалаа энэ сарын 11-14-ний хооронд  Японоос эхлэх юм байна. Гадаад айлчлал хаанаас
тавьж  байна гэдэг улс орны удирд­лагуудын
хувьд чухал байдаг. Айлчлалынхаа эхлэлийг Японоос эхэлж байгаа нь зөв зам дээрээ
л байгаа гэсэн үг.  Үе, үеийн Ерөнхий сайдууд
бадар барихдаа урд, хойд хөршөө чухалчилдаг байв. Бадар барьсан айлчлал нь балагтай
болох нь олонтаа. Хаашаа зугтаах аргагүй мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг байх ёстой
ч найр тавьж, гар барьж,  гарын үсэг зураад
бүх зүйл болчихдог юм биш. Гуравдагч  хөршийн
бодлого барьдаг ч хөр­шөө­сөө давж хардаггүй сэтгэхүйг өөрчлөх цаг болсон. Ерөнхий
сайдын энэ удаагийн айлчлалаас их зүйл хүлээж байна. Бэлгэдлээ бодсон ч нар зөв
тойрдог монгол хүний хувьд энэ айлчлал ээлээ өгөх буй за. Хөрөнгө оруулагчид нүүрээ
буруулж, эдийн засаг хүнд­хэн байгаа үед харилцан хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт
ярихаар наран ургах зүгт  мордож байгаа нь
нааштай зөв алхам боллоо.

“Зовсон үеийн нөхөрлөл  жин­хэ­нэ нөхөрлөл байдаг” гэж япон­чууд ярьдаг.
Манай зүйрлэлээр бол “Зовох цагт нөхрийн чанар таниг­да­на” гэдэгтэй утга ойролцоо.
Байлдаж тэмцэж явсан цаг нэгэнт ард хоцорч, сүүлийн жилүүдэд харилцан хамтын ажиллагаа,
итгэлц­лийн түвшинд хоёр улс явж ирлээ.

Эдийн засаг хүнд хэцүү жилүү­дэд тусламжийн
гараа сунгаж, хамгийн их хөрөнгө оруулалт хийж байсан Япон улсад талархахгүй байхын
аргагүй. Фүкүшимагийн асуудал дэлхийн анхааралд орохоос өмнө цунами боллоо гэхэд
Монголын ард түмэн хэрээрээ тусалж байлаа. Тэгэх ч ёстой юм. Япончууд бидэнд цэцэрлэг,
сур­гууль барьж, зам тавьж,  томоохон төсөл
хөтөлбөрүүд хэрэгжүүлж, буцалтгүй тусламж үзүүлж байсан, одоо ч үргэлжилсээр байгаа.  

Н.Алтанхуягийн  танхимд ч 
Японд боловсролд эзэмшсэн  сайд нар
бий.  Боловсролд хөрөнгө оруулна гэдэг ийм
ашигтай. Япончууд манай боловсролыг дэмжиж олон монгол хүн тэндээс эрдэм өвөрлөж
ирсээр байгаа. Үүний үр дүн ч гарч Ерөнхий сайд нар ургах зүгээс гадаад айлч­лалаа
эхэлж байна. Энэ айлч­лалаас үр дүнг хүлээх л үлдлээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсролын
сайд Л.Гантөмөрөөс эхлээд   чамгүй олон хүн
Японд боловсрол эзэмшсэн. Уул уурхайн яамыг хоёр далбаатай гээд хэлчихэд буруутахгүй
байх. Алтан соёмботой Монголын далбаа, алтан нартай Японы далбаатай гэж хэлж болох.
Эндээс  зам мөрийг  нь зөв заагаад өгчихөж дээ гэж хэлмээр санагдав.

 
Наргиж хэлэхэд увс аялгаар сайн ярьдаг Ерөнхий сайд магадгүй хятад ч, орос
ч үгүй, бүр англи ч хэл мэддэггүй байж болох. 
Гэвч түүний хэлний мэдлэгийн тухай биш хэлэлцээрийн ширээний ард хэрхэн тохиролцож
чадахыг харах эхний боломж.  Хөрөнгө оруулаг­чид
нэгэнт нүүр буруулж, Засгийн газрын нэр хүнд унаад байгаа энэ цагт яах аргагүй энэ
улстай найрсаг хамтын ажилла­гаагаа дараагийн түвшинд хүргэж, яриа хэлцэл хийх нь
чухал. Япон­чуудыг уул уурхайд хөрөнгө оруу­лалт хийх болов уу гэсэн горьдлого манайханд
бас байгаа. Уул уур­хай­гаас эдийн засаг нь хамаарал­тай болчихсон манайх шиг улс
эргэж буцаад байхгүй Япон түнш­тэй хамтрахад буруу гэх зүйлгүй. 

 Сөхрөөд байгаа эдийн засгаа аврах гэж хийж буй
эхний алх­муудын нэг энэ болов уу.  Ерөнхий
сайд Наран улсаас юу амжуулаад ирэх вэ гэдэг анхаарал татаж байгаа. Энэ удаагийн
айлчлалын гол зорилго томоохон төслүүд дээр хамтран ажиллах, хөрөнгө оруу­лал­тыг
нааш нь татах сонирхол.   Айлчлалын үеэр Японы
эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалдах юм байна.  Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчид, хоёр
орны найрамд­лын нийгэмлэг болон  томоохон
төсөл хөтөлбөрийн төлөөлөгчид­тэй уулзана. Японы хувийн хэвш­лийнхэнтэй уулзахдаа
“Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт”-ын  талаар лекц уншиж харилцан ярилцах юм билээ. Эдийн
засаг, үйлдвэрийн сайд, Гадаад харилцааны сай­дууд­тай  мөн уулзах юм.  Албан  хөтөлбөрт
иймэрхүү зүйл тусгагд­сан байна лээ. Зүгээр нэг уулзалт хийх биш үр дүн гаргах нь
чухал. Ерөнхий сайдын айлчлал олз омогтой байгаасай. Аян замд яваа хүнд ингэж л
хэлэхээс.

Япончуудын хэлдгээр “Хямдхан амлалт  хурдан мартагддаг”. Мартагдахгүй үнэ цэнэтэй тохироо
хийх нь Ерөнхий сайдаас л хамаарна. Улсын нэрийн өмнөөс бадар барьж яваа хүн урагштайхан
юм дуулгах биз. Олон улсын харилцаа ч гэсэн хүн хоорондын л харилцаа байдаг шүү
дээ.  Чин сэтгэл, үнэнч байдал гэдэг япон
хүний ёс зүйн том хэмжүүр болж байдаг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн
үүрэг даалгавар гэж тэд үздэггүй. Үүнийг тэд амьд­ралын нэг салшгүй хэсэг болгож
чадсан. Хэр баргийн юманд сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй. Ямар нэг зүйлийг
аргалж, аргацаах талаар  тэдэнтэй яриад нэмэргүй,
хэлсэн ярьсандаа л байх хэрэгтэй болно. 

Дашрамд   сануулахад япон­чууд гурван удаа татгалзаж байж
өгдөг гэсэн үг байдаг.  Эхний удаа гуйхад
нь хэлсэн бүрийг нь зөвшөөрөөд байв. Үг нь түргэдээд байдаг хүнд ийм үг илүүдэхгүй
болов уу.

Нэгэнт Японы айлчлалын тухай хөндсөн
болохоор энэ улсын тухай багахан мэдээлэл хүргэе. Японы Үндсэн хуулийг энх тайвны
хууль гэх нь бий. 1947 онд Японы уг хуульд энх тайван дайн дажингүй байх зарчим
тунхагласан байдаг. Энэ нь хоёрдугаар дайны сургам­жаас үүдэлтэй. Үүнийгээ 1951
онд  Сан Францискогийн энхийн гэрээнд тусгасан.

Японы гадаад бодлого нь аль болох
сөргөлдөөнөөс сэргийлж, алтан дунджийг барьдаг. 1950, 1960-аад оны үед Японы гадаад
бодлого гурван үндсэн зарчимд тулгуурлаж байсан. Батлах хам­гаалах болон эдийн засгийн
хүрээнд АНУ-тай нягт холбоотой ажиллах, чөлөөт худалдааны системийг дэмжих,  олон улсын харилцааг дэмжих зарчим байв.

Энэ бодлого ч зөв болж эдийн засгаа  нь маш хурдацтайгаар хөл дээр нь босгосон.
1970 оноос хойш бие даасан гадаад бодлого 
явуу­лах болсон гэж хэлж болсон. 1990-ээд он хүртэл  АНУ-аас улс төрийн хараат байдал хэвээр байсан
боловч эдийн засгийн хувьд олон улсын санхүүгийн болон улс төрийн байгууллагуудад
өөрийн байр суурийг бэхжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарах болсон төдийгүй тэр дундаа
Азийн хөгжиж буй орнуу­дад ихэхээн анхаарал хандуулах болсон юм. Үүнд Монгол улс
ч багтана.

Categories
редакцийн-нийтлэл

Боксын холбоо ганхаж эхлэв үү

Монголчууд тулаанч ард түмэн гэдгийн нотолгоо болж 2008 оны Бээжингийн
олимпоос 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт,
П.Сэрдамба 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж ард түмнээ баясгаж байсан цаг
саяхан. Тэгвэл өдгөө эдгээр тамирчид Монголын олимпийн боксын холбоог удирдаж
байна. Ард түмэн тэднийг олимпийн наадамд амжилт гаргасан шигээ боксын
холбоогоо удирдаад явна гэж бодож байсан ч харамсалтай нь тэгж чадахгүй байна. Аливаа
асуудлыг шийдэж чадахгүй байна. Олимпийн боксын холбоо гэж хаалга нь байнга
түгжээтэй байдаг нэг өрөө бий. Тэмцээн уралдааны үед салхи савир оруулдаг гэхэд
хилсдэхгүй. Боксын зовлонг мэдэрсэн хүн өөр ажиллаж байх гэсэн ч зовлонг нь
амссан шигээ зөв ажиллаж чадахгүй байна. Хэдэн хүний эрх хасах маягтай, тэмцээн
уралдаанд оролцох тамирчдаа ялгаварлан эрх мэдлээрээ далайлгах маягтай, хэдэн
хүнээр өөрсдийгөө хүрээлүүлэн ажиллаж эхэлсэн. Өөрт нь таалагдахгүй бол эрх хасна
хэмээн далайлгадаг тухай боксынхон ярьцгаадаг болсон нь нууц биш. Боксын холбоо
амжилтын төлөө хамтдаа ажиллах хэрэгтэй. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзоригийг хэл
амтайхан албан тушаалаас нь буулган Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг
сонгосон. Шинэ Ерөнхийлөгчтэй болоод долоо ч хоноогүй байхад нь Залуучуудын улсын аварга
шалгаруулах боксын тэмцээний дараа Монголын үе үеийн шилдэг
ширэн бээлийтнүүдийн амжилтын замыг зассан Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч,
спортын мастер, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Г.Ганхуягийн
дасгалжуулагчийн эрхийг нэг жилээр хассан. Үүнийг нь бокс сонирхогчид эгдүүцэн
хүлээж авсан ч тэгс гээд нам дарагдсан. Энэ явдлаас хойш Олимпийн боксын
холбооны үйл ажиллагаа чухамдаа яаж явдгийг хүмүүс ойлгохоо байж, шинэхэн генсекдээ
эргэлзэж эхэлсэн. Түүний дараа боксын эмэгтэй тамирчид Олимпийн боксын
холбооноос өрх тусгаарлаж тусдаа холбоо байгуулна. Ийм холбооныхонтой хамтарч
ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Боксын
холбоог удирдах боксын рингэнд тулалдах хоёр өөр гэдгийг тэд ойлгож эхэлсэн
байх. Боксын
холбоонд бодлого хэрэгтэй байна. Тэд бодогогүй зүгээр л өөрсдийн бодлоор ажлаа
хийж байна. Гаргасан амжилтаараа өрсөлдөх дуртай Жүдо бөхийн холбоо нь хажууд
нь тэнгэр газар шиг ялгаатай. Нарийн журамтайгаар хэрхэн ажиллахаа шийдчихдэг.

Боксын холбооны удирдлагын эрхийг гартаа авна гэдэг нь хэн нэгний эрх ашигт
өөрсдийн дур зоргоор халдана гэсэн үг биш. Өнөөдөр Монголын нэрийг дэлхийд
дуурсгаж явсан ширэн бээлийтнүүд Спортын төв ордны гадаа халамцуухан ирчихсэн
таньдаг хүмүүсээсээ “татвар” аваад сууж байдаг. “Та нар чинь хийх юмгүй улсууд
уу” гэхэд “Боксын холбоо маань биднийг тоохгүй байхад өөр тоох хүн байх юм уу”
хэмээн гомдолтойгоор шүүрс алдан архины мөнгөө гүйцээж аваад алга болцгооно. Олимпийн
боксын холбооныхон ойрд хөл хөдөлгөөн ихтэй байна. Улсын аваргынхаа үеэр л
бөөнөөрөө цугладаг багш нар бүгд цуглачихсан Спортын ордны гадаа тамхи татангаа
болж буй процессын талаар ярьцгааж байна. “Уг нь Мөнх-Эрдэнийн зөв. Даанч
Мөнх-Эрдэний зөв гээд байвал арвин авахуулцгаана биз” хэмээн ярилцаж байлаа. Дасгалжуулагч
нар нь өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй үгээ залгиж сууна. Боксын холбоо
ямар Хойд Солонгос биш дээ. П.Сэрдамба нарын хүмүүс Ким Чен Ун биш дээ.

Монголын боксын холбоо ДАШТ-нд оролцох тамирчнаа ч сонгож чадахгүй хэмжээнд
хүрээд байна. Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдын Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн ирэх 10 дугаар сард Казахстан
улсын Алматы хотноо болно.  Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 10 жингийн
нэмэх, хасах 91 кг, 52 кг-ын
жингээс бусад долоон
жинд манай улсын ширэн бээлийтнүүд хүч сорих юм. Эдгээрээс зургаан жинд өрсөлдөх тамирчдын нэрс тодроод байгаа
бол 64 кг-ын
жинд эх орноо төлөөлөн тулалдах боксчин хараахан тодроогүй байна.

Олимпийн
боксын
холбоо, Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн албанаас боксын насанд
хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээний 64 кг-ын жинд эх орноо төлөөлөх
тамирчинг шалгаруулахаар Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ,
ОУХМ З.Энхзориг нарын дунд сорилго явуулахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн
бямба гаригт
явуулсан сорилгод гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингэнд гараагүй тул З.Энхзоригийг
явуулахаар болжээ.

 

Дэлхийн боксын холбооноос
гаргасан журмын дагуу ОУХМ З.Энхзоригт ялалтыг өгсөн. Гэсэн ч одоогоор энэ хоёр
тамирчны хэн нь Казахстанд болох ДАШТ-нд оролцох нь тодорхойгүй байна.

У.Мөнх-Эрдэнийн хувьд 64 кг-ынхаа жинд 10 гаруй жил
өрсөлдөн элгээрээ хэвтсэн боксын спортын галт бамбар болж явсан цаг саяхан. Э.Бадар-Ууган,
П.Сэрдамба нарыг бокс мөрөөдөж явахад тэр дэлхийн тамирчин болчихсон явсан юм. Монголын
ард түмэн түүнийг дэлхийн тамирчин, ясны тамирчин, боксод л зориулагдсан хүн
гэдэг. Тэр олон жилийн хөдөлмөрийнхөө ачаар олимп, дэлхий, тив, Азийн наадам,
олон улсын нээлттэй тэмцээнүүдэд нүүр тахалж медаль зүүж ирсэн. Дэлхий, дэлхий
гэж хөөрцөглөдөг манайхны хэлдгээр дэлхий мэднэ. Лондонгийн олимпийн наадмаас
ирээд хоёр хоноод боксын бэлтгэлдээ орж байхад бусад тамирчид амралт зугаалгаар
явж байлаа. Тэр боксод зориулагдсан хүн. Үүнтэй хэн ч маргахгүй. Лондонгийн
олимпоос ирэхэд нь хөл гарыг нь үнсэх шахам гүйлддэг байсан хүмүүс одоо нүүрээ
буруулсан. У.Мөнх-Эрдэнэ амбицлаад, алдар хүндийн араас гүйсэн бол өнөөдөр
жигшээ багийнхаа хөлс үнэртсэн зааланд хөлсөө цувуулан бэлтгэл хийхгүй байсан
юм. Зүгээр л нэг газар дарга эхсүл боксын сайн дасгалжуулагч болох байлаа. Тэр
үүнийг хүсээгүй. Амжилтын зам минь дуусаагүй гэдэгт итгэлтэй байна. “Би чадна”
гэсэн эр зоригийг нь боксын холбооныхон мохоох гэж оролдож байгаа юм. Аргаа
барахдаа У.Мөнх-Эрдэнэ хэвлэлийнхэнд хандаж болсон зүйлсийг үнэнээр нь хэлсэн. У.Мөнх-Эрдэнэ
жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Харин У.Мөнх-Эрдэнийн оронд явуулах
гээд байгаа З.Энхзориг жиндээ сураггүй байгаа. Уг нь З.Энхзориг чинь 57 кг-ын
жинд тулалддаг юм. Сүүлийн үед жин өгсөж тулалдаж эхэлсэн. 57 кг-даа өндөр
амжилт гаргах магадлалтай хэмээн боксынхон хэлсэн байдаг. Гэтэл мань эр
У.Мөнх-Эрдэнийнхээ жинд ДАШТ-д оролцон хэмээн гэдийж явна.

У.Мөнх-Эрдэнэ “Миний хувьд энэ жил ганцхан ОУ-ын тэмцээнд
орсон. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Азийн бүх шигшээ багууд орсон.
Миний хувьд багаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж мөнгөн медаль авсан. Харин
нөгөө нэг баг маань оюутны наадамд орсон. Оюутны наадамд Монголын
боксын шигшээ, Оросын шигшээ баг хоёр л орсон. Бусад нь жинхнээсээ оюутнууд
байсан. Гэтэл медаль аваагүй хүнтэй намайг сорилго хий гэж байгаа байхгүй юу.
Энэ жил олон улсын тэмцээнд манай баг олон удаа буюу 10 гаруй удаа явсан. Миний
хувьд өөрөө зардлаа олоод тэмцээн уралдаанд явъя гэхээр явуулахгүй байлгаад,
гэсэн атлаа өөрсдөө гадаадад бэлтгэл хангаж, явж явж ирчихээд яг бэлтгэлээ
тааруулаад л сорилго хийнэ гээд байгаа юм. Хамгийн гол нь бэлтгэл дээр
би илүү байдгийг бүгдээрээ мэдэж байж, шударга бус юмнаас шударга юм гаргах
гээд сорилго барилдаан хийх гээд байгаа юм. Ийм зүйл байж болохгүй ээ” гэж
мэдэгдсэн байна лээ. Долдугаар сард Азийн аваргаа мөнгөн медаль хүртэхдээ
У.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө зардлаар тэмцээнд явсан гэнэ билээ. Холбоо нь тамирчнаа
ингэж хавчиж болмооргүйсэн. Эхнээсээ л З.Энхзоригийг ДАШТ-д оролцуулах нь
тодорхой байж. Боксын холбоо зүгээр л алтыг нь аваад авдрыг нь хаядаг
байгууллага болж.

Өдгөөгөөс яг жилийн өмнө У.Мөнх-Эрдэнийн амжилтаар бахархаж монгол түмэн
олон амжилт гаргахыг түүнээс хүсч байлаа. Өнөөдөр харин түүнийг нүд үзүүрлэн
хэнд ч хэрэггүй хүн мэт аяглах юм. У.Мөнх-Эрдэнэ “Хамт хичээллэдэг байсан надаас мундаг тамирчид амьдралаа бодоод боксоос
холдсонд л харамсдаг даа” хэмээн
шүүрс алдан өгүүлсэн байдаг. Тэр харамсахыг хүсэхгүй байна. Лондонгийн олимпоор
хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчныг шүүгчидтэй нь буулган авахад дэлхий
гайхаж байлаа шүү дээ. Олимпоос ирснийхээ дараа “Зодог тайлъя гэж бодож байсан
ч дараагийн олимпод ч орох хүч байгааг мэдэрч байна. Цаг нь болохоор би зодог
тайлах болно” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Энэ хүн
насаар бус хөдөлмөрөөр амжилт гаргадаг. Афин, Лондонгийн олимпод медалиас
мултарчихаад шантарсан зүйлгүй бэлтгэлээ л хийсэн. Дараа нь амжилт ирсэн. Дэлхийн
аваргад нь явуулаад амжилт гаргахгүй бол ирэхээр нь хариуцлага тооцож зодгийг
нь тайлуул. Тэгж болно шүү дээ. Тэр хүн тэнэг л биш бол өөрөө орон зайгаа
үлдээгээд явна шүү дээ.

Хорсож гомдсон
сэтгэл дахин хэзээ ч сэргэхгүй гэдэг. Монголчууд тамирчин, дасгалжуулагчдаа
үнэлж чадаагүйгээс олон шилдгүүдээ гадаадад алдсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч байсан. Ч.Насантогтохын удирдсан Өмнөд
Монголын шигшээ баг Бүх Хятадын ард түмний спартакиадаас анх удаа хоёр алт, гурван
мөнгөн медаль хүртээд байна цаана чинь. Амжилтын захад дөнгөж хүрч буй залуус
хүлээн авалт, найр наадам бүрт уригдаж байхад мань эр тэнд байснаас зааландаа
бэлтглээ хийж байсан нь дээр гэдэг хүн шүү дээ. Боксын холбоо тамирчин,
дасгалжуулагчдаа хавчин гадуурхахаас гадна ажлаа хийж сурмаар байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

“Өгүүллэгт ч ая хийхээр хүн”

Ж.Нэргүй түүнийг нэгэнтээ ингэж хэлсэн
нь бий. Тэр бол үнэндээ авьяас билэг нь асгарч явдаг хөгжмийн зохиолч л доо. Хэний
тухай өгүүлээд унав гэдгийг уншигч олон төвөггүй мэдэж ба­гаа. Манай сонины энэ
дугаарын зочин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаяр. Эл эрхмийг
хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн гэдгээр нь бус Монголын зохиолын дууны хөгж­мийн
урлагт шинэчлэл хийсэн, өнөө цагт жин дарахуйц уран бүтээлчийн нэг гэдгээр нь хүлээж
авах нь чухал санагдана. Түүнээс дарга даамал нь яах вэ. Тамга барьсан сүрхий хүн
л байдаг, ачир дээрээ хөгжмийн зохиолчдын хол­боо маань зовлонтой газар. Өөрийн
гэсэн орон байр гэж байна уу, саяхан л түрээсийн байранд тууж явсан даа. Уг холбоог
удир­даад удаагүй байхдаа тэрээр бүр нэг цөхрөнгөө барчихсан “Түрээ­сийнхээ мөнгөө
төлөх гэж бүтээлээ хүртэл зарж байна” гээд Д.Лувсан­шарав, Ц.Нацагдорж, Г.Алтанхуяг,
М.Хатанбаатар нарын үе үеийн удирдлагуудынхаа зовлонг яс махаараа амсаж буйгаа хэлсэн
байдаг. Гэхдээ өөрийн нэр нүүр байна, бүтээл туурвил нь байна хөгжмийн зохиолчдынхоо
байгуул­лагыг айлын дайтай авч яваа. Уран бүтээлийн нөхөд нь түүнийг ули­раан сонгосон
нь нэгийг хэлэх биз ээ.

Б.Бямбабаярын “Эзэн заяа” нэртэй цэнгүүн
Дуурийн театрт хэдэн жилийн өмнө болж билээ. Хэн бүхний зүрх сэтгэлд хадаатай явж,
цээжин цаанаас нь түлхээд байдаг өнөө л сул асгарсан аялгуу­нууд нэгэн тайзнаа эгшиглэн,
дуунд дуртай түмнийхээ хужирхайг тэ­нийлгэсэн удаатай. “Газрын цэн­хэр нүдэн”,
“Орхон түшээ мөрөн”, “Эрийн сайхан хийморь”, “Би мон­гол хүн”, “Эзэн заяа” гэх мэргэж­лийн
бүтээлүүд симфони оркест­рийн дор цалгин давалгаалж, хөгж­мийн зохиолч маань уран
бүтээлч хүнд олддог жаргалын дээдийг эдэлж суусныг нь санаж байна. Тоглолтын дундуур
шиг билээ, Тангадын Галсан гуай тайзнаа гараад “Энэхүү авьяас билэгт хүү миний нэг
шүлгэнд тоож ая хийсэн нь тэртээ ерээд онд юм” гээд өнөө Бямбабаярт чинь хадаг ном
гар­дууллаа. Тэгснээ нэг хацрыг нь зөөлөн үнсэж нөгөөг нь чангахан алгадчихаж билээ.
Нэг бодлын сануулга, нөгөө бодлын их хайр юм даа. Бямбабаяр Р.Чойномын “Ундааны
дээж архи нь болбол…” гэх дуунд аялгуу хийгээд баларсан хүн. Балрах юу байхав,
уг дууныхаа ая аялгуунд хэсэгтээ л алгадуу­лахгүй юу. Гэхдээ тийн алгадуулж, сагаж
явах үедээ л манай хүн “Морин хуур” наадамд гурав маг­найлан бөхөөр бол дархан аварга
болж, ааг бяр нь амтагдаж байв. “Би чинь Лувсаншарав, Мяасүрэн, Шарав, Жанцанноров,
Билэгжар­гал, Чинзориг, Алтанхуяг, Баттөмөр гээд дууны их мастеруудыг бүтээ­лээ
их туурвиж байх үед Морин хуурт гурав түрүүлж, найман удаа шөвгөрсөн дөө” хэмээн
аатай омогтой, бахархал дүүрэн өгүүлсэн нь ийм учиртай. Тэр бол зохиолч­дын шарыг
малтаж жинхэнэ торгон сайхан шүлэг бичүүлж аваад түүн­дээ даацтайхан аялгуу хийдэг
шазууртай эр. “Эзэн заяа” гэж сайхан дуу бий. Ардын жүжигчин Чинзаяагийн Мөнхшүр
дуулж олонд хүргэсэн билээ. Уг дууны шүлгийг Цэндийн Чимэддорж най­рагч бичсэн юм.
“Дэрэнгийн хар азарга” Чимээ агсныг “Үнэхээр л онгодтой найрагч юм бол надад нэг
шүлэг өгөөч” гэж аазгайг нь хөдөлгөж байгаад “Араажавын малчны редакци”-д “Эзэн
заяа”г бичүүлж байсан гэдэг шүү. Мөн түүний “Газрын цэнхэр нүдэн” гэж үнэн лайтай
дуу бий. Ерэн долооны “Морин хуур” наадамд Бямбабаяр энэ бүтээлээрээ аман хүзүүддэг
юм аа. Жанцанноровын нэг дуу түрүүл­дэг юм. Гэтэл ард түмэн “Бямбабаяр түрүүлэх  байсан юм, Газрын цэнхэр нүдэн яалт ч үгүй аварга
дуу юм” гэцгээж сонин хэвлэлээр ч шуугиж байв. Пүрэв­жавын Ганбат агсныг Буриадаас
дуудуулж авчраад “Газрын цэнхэр нүдэн”-гээ дуулуулж байлаа. Харин уг бүтээлийг өөрийнх
нь цэнгүүн дээр залуухан гавьяат Э.Амартүв­шин дуулж олонд хүргэсэн. Тийн­хүү ерэн
долоон оны “Морин хуур”-т аман хүзүүдсэн тэрээр дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэнгийн
“Эрхлэхийн заяатай Монгол” билүү дээ, тийм нэг дуунд аялгуу хийгээд л гурав дахиа
түрүүлсэн юм даг.

Түүнийг уран бүтээлчээс гадна хувь
хүнийх нь хувьд жинхэнэ хүн чанарын туйл гэж найз нөхөд нь үнэлдэг. Намдагийн Төмөрхуяг
дуучны хэлсэн үг санаанаас гар­даг­гүй юм. Төмөрхуяг дуучныд хар үүрээр Бямбабаяр
давхиад очиж л дээ. Шартчихсан амьтан очихгүй юу. Тэгтэл багш нь (төрийн шагналт
Цэдэн-Ишийн Чинзориг) байжээ. Үндсэндээ Чинжиг, Төмөрхуяг хоёр дундаа нэг “юм” тавиад
сууж байж. Хичнээн шартсан ч гэсэн багшийн­хаа дэргэд ганц ч хундага тогтоол­гүй
гарсан гэж байгаа. Тийм л ёс жаяг, хүндэтгэл мань хүнд байдаг. “Ундааны дээж архи
нь болбол…” гэж төгөлдөр хуураа “уйлуулсан” тэрээр гэзэг Алтангэрэлтэйгээ хамтарч
“Эрийн сайхан хийморь” хэмээх дуу хийгээд л дахиж сархдыг хүртээгүй юм билээ. Шаравын
Сүрэнжав гуай Далай багшид хадаг бариад, Балжирын Догмид аавдаа тангараглаад архийг
орхиж байсан бол Бямбабаяр “Эрийн сайхан хийморь” дуу хийгээд л ийнхүү орхисон түүхтэй.
Түүнийг хайрлах нэг шалтгаан бас бий. Тэрээр Д.Лүндээжанцанг Их хурлын дарга байхад
нь “Арвайхээрийн цэнхэр хавар” дуунд нь аялгуу хийгээд өнөө Лүндээг чинь “Таван
шар”-ынхаа байшинд дуудаж, дуугаа сонсгож байсан. Их хурлын дарга харуул хамгаалалтын
нөхөдтэйгээ Бямбабаярынд очиж “Арвайхээ­рийн хавар”-аа сонсч байсан нь бас л түүх.
Өөр нэг нөхөр байсан бол Их хурлын даргад яаж долигонож,  өрөөнд нь очиж сонсгоод хэрхэн зулгуйдах байсан
бол оо. Гэвч Бямбабаяр тэгээгүй л хүн. Бороо­хойн Батхүү найрагчтай “Идэр их мөрөн”
дуу хийгээд мөн л “Морин хуур”-т аман хүзүүдсэн. “Одоо нэг Идэрийн голдоо очно”
гээд хөөрч байна лээ. Зочин маань удахгүй даргын хувьд  “Алтан намар”-аа хийнэ гээд Үйлдвэр, хөдөө аж
ахуйн яамны сайдын үүдийг сахих нь мэдээж. “Алтан намрын тов хараахан гараагүй байна”
гэж байсан. Гэхдээ удахгүй л “Ургацын талбайд шуугиан тасрахгүй…” гээд эхэлнэ,
Бямбабаярын ажил ч ундраад ирнэ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ямар барилгууд энэ өвөл төвийн дулаанд холбогдохгүй вэ?

Нийслэлд баригдаж
байгаа зөвшөөрөлгүй ба­рилгуудад энэ жил ду­лаан, цахилгаан өгөхгүй байх нийслэлийн
Засаг даргын захирамж гараад байгаа. Тодруулбал, нийс­лэлд зөвшөөрөлгүй барилга
угсралтын  ажил эхлүүлсэн, удаа дараа хууль
тогтоомж, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болсон.
Энэхүү захи­рамж хэрэгжиж эхэлснээр нийслэлд энэ жил ашиг­лалтад орохоор төлөв­лөгд­сөн,
угсралтын ажил нь дууссан  барилга бай­гууламж,
орон сууцууд халаалт, дулаанаа авч чадахгүй гэсэн үг. Судал­гаа­гаар нийслэлийн
хэм­жээнд одоогоор 90 ба­рил­гын ашиг­лалтад орох хугацаа нь хойшилж, дулаанаа авч
чадахгүй болжээ.

Тө­вийн шугамд холбохгүй эдгээр барил­гууд дунд барилга угс­ралтын
ажил нь дууссан ашиглалтад ороход бэ­лэн болсон орон сууцны томоохон хороолол, иргэн
аж ахуйн нэгжийн орон сууцууд ч байгаа юм.

Энэ талаар Улаан­баатар дулааны сүл­жээ ТӨХК-ийн гүйцэт­гэх захирал
Р.Хайда­ваас тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар
зөрчилтэй аж ахуйн нэг­жүүдэд төвийн халаалт өгөхгүй байх шийдвэр гарсан байна.
Энэ шийд­вэртэй холбоотойгоор энэ жил хичнээн аж ахуйн нэгжийн дулаа­ныг өгөхгүй
вэ?

-Дулааны эх үүсвэр буюу Дулааны II, III, IV  цахилгаан станц дээр өргөтгөл шинэчлэлийн ажил
хийгдэж, хүчин чад­лаа нэмэгдүүлэхээр ажил­лаж байна. Гэхдээ  энэ жилдээ өргөтгөл ши­нэч­лэлийн ажил дуусч,
ашиглалтад хараахан орохгүй байх магадлал­тай байна. Өөрөөр хэл­бэл, нийслэлийн
хэм­жээнд дулааны эх үүсвэр дутагдалтай байгаа гэсэн үг.  Гэтэл дулаанд хол­богдох барилга, орон сууц маш
олон байна. Нөгөө талаар дулаанд холбогдох техникийн нөх­цөл хийлгээгүй, зөв­шөө­рөл
аваагүй баригд­сан барилга олон байна. Техникийн нөхцөл авна гэдэг нь манай инжене­рүүд
тухайн барих гэж байгаа барилга дээр ажил­лан тооцоо судал­гаа хийх ёстой байдаг.
Гэтэл манайхаас техни­кийн нөхцөл аваагүй, судал­гаа хийлгээгүй, өөрс­дөө дураараа
ба­рил­га  барьчихдаг. Тий­мээс ийм зөрчилтэй
барилгуудыг энэ 2013 оны халаалтын улирал эхлэх буюу энэ намар дулаанд холбох боломж­гүй
болж байна.

-Зөрчил гаргаагүй аж ахуйн нэгжүүд
дулаанд холбогдож байгаа биз дээ?

-Норм журмынхаа да­гуу холбогдох зөвшөөр­лөө аваад барилгаа бариад
дулаандаа хол­богдох гэж байгаа олон барилга байгаа. Үүнээс гадна зөвшөөрөлгүй ба­рил­га
нэлээд олон байна. Энэ зөвшөөрөлгүй ба­рил­гуудыг дулаанд хол­бох эх үүсвэр дутагдаж,  нийслэлийн хэмжээнд дулаан доголдох  эрс­дэлтэй учраас иймэрхүү арга хэмжээ авч байна
гэж ойлгож болно.

-Жилд хичнээн ба­рил­га шинээр
дулаанд холбогддог вэ?

-Жилдээ 150-200 орчим барилга дулаанд холбогддог. Энэ жил мөн
л ийм хэмжээний барилга дулаанд холбогдоно. Ши­нэ барилгуудыг дулаанд холбох ажил
одоо эхлэх гэж байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө холбоод дуусна.

-Барилгын ажил нь дууссан олон
орон сууц байгаа. Зөрчил дутагд­лаа арилгавал дулаанд холбогдох уу?

-Зөрчлөө арилгавал дулаанд холбогдоно. Гэх­дээ одоо дулаанд холбохгүй,
ирэх жилээс холбоно.

-Төвийн дулаанд хол­богдохгүйгээр
өөрсдөө  халаалтаа ший­дэж байгаа аж ахуйн
нэгж байгаа юу?

-Байгаа. Одоогоор нийт­дээ 18 барилга өөрийн эх үүсвэр буюу цахилгаанаар
халаах болно гэв.  

Хэдийгээр ийм шийд­вэр гараад байгаа ч зарим барилгын компа­ниуд
өвлөөс өмнө манай барилга ашиглалтад орно хэмээн зарлаж буй. Энэ нь байр захиалж
урьдчилгаа төлбөрөө өгөөд хүлээж байгаа, банкны зээлээр байр авахаар өргөдлөө өгсөн
иргэдэд багагүй хүндрэл учирч байгаа юм.

Энэ өвөл дулаанд холбогдохгүй аж ахуйн нэгжүүдийн байршлын хувьд
Хан-Уул дүүргийн Зайсан хороололд ба­риг­даж буй шинэ барил­гууд мөн Баянзүрх дүү­рэгт
баригдаж байгаа нэлээд олон орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд байгаа юм
байна. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийд­вэр­тэй холбоотойгоор  орон сууц худалдан авахаар захиалга өгсөн олон
ир­гэнд хүлээлт үүсч болзош­гүй байгаа юм. Тиймээс энэ өвөл дулаанд хол­богдохгүй
барилгын нэрс, байрш­лыг хүснэгтээр харууллаа.

Х.ЦЭНД

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын залуус салаавч үзүүлж жагслаа

Ардын намын залуу­чууд өчигдөр твиттерээр “Чингэсийн талбай дээр
салаавчтай жагсаал хий­нэ” хэмээн жиргэцгээсэн юм. Өдрийн 13:13 цагт тэд Төрийн
ордон руу харж зогсоод салаавч гаргана гэлээ. Ам.долла­рын ханш хэт хэлбэлзсэн учраас
төр засагт дур­гүйцлээ илэрхийлж, тэд ийм гажиг үйлдэл хийж байгаа юм байх.

Ингээд товлосон цаг нь болоход таван хүн салаавчтай жагсаал хийв.  “Хас”-ын гэж нэрлэгддэг Ч.Ганхуяг, Б.Болдсайхан
эмчээс бусад нь хэн ч танихгүй твиттерийн жир­гээчид байлаа. Тэд твит­терээр цаг
болзоод цай­ны­хаа цагаар Чин­гэсийн талбай дээр ирж Төрийн ордны хоёр талд гаран
зогсч салаавч өгчи­хөөд яваад өгөв. Чухам тэдний өгсөн са­лаавчийг Төрийн ордны
цонхоор хэдэн дарга хар­сан бол. Са­лаавч гарга­лаа гээд ам.дол­ларын ханш буу­рах
бо­лов уу, яах бол.

Ямартай ч тэд са­лаавч гаргахдаа “УИХ болон Засгийн газар аж­лаа
хий. Долларт баяр­лалаа” хэмээн орилж бай­­­­сан юм. Иргэд “Энэ арай ч дэндэнэ ээ.
Төрийн ордонд бидний итгэл үзүүлээд сонгосон 
хүмүүс ажлаа хийгээд сууж бай­гаа. Тэгэхээр энэ хүмүүс ард түмэн биднийг
до­ром­­жилж байгаагаас өөрцгүй. Тэгээд ч монгол хүн төрөө ингэж улан до­роо гишгэж
бүдүүлэг заг­нах ёсгүй” хэмээн эгдүү­цэж байв.

Салаавч гаргагчдын нэг болох эмч Б.Болд­сайхан “Долларын хан­шийн
өсөлт иргэдэд хүн­дээр тусч байна. 1400 төгрөгт хэлбэлзэж байсан долларын ханш
1700 дав­­­чихаад байна шүү дээ. Бидний мөнгө үнэгүй­дэж байна. 2012 онд Стра­­тегийн
хөрөнгө оруу­лалтын тухай хууль гар­гас­наас болж гадаадын хөрөнгө оруулалт зогс­лоо.
Уг хуулийг цуцлах хэрэгтэй. Хоёр хөрш рүү­гээ элдвийн зүйл ярьсаар байгаад нүүрсээ
ч гаргаж чадахгүй байдалд хүр­лээ. Тиймээс салаавч гар­гаж эсэргүүцлээ илэр­хийлж
байна” хэмээн мэ­дэгд­эв. Хэсэгхэн зуур МАН-ын идэвхтэй залуу­чуу­­дын нэгт тооцогдож,
Ардын намыг мандаж явах үед Сангийн дэд сайдаар хүртэл ажиллаж явсан Ч.Ганхуягтай
ут­саар холбогдоход “Уг са­лаавч жагсаалыг эмч Б.Болдсайхан санаачил­сан. Би дэмжиж
ирсэн юм. 13 цаг 13 минут гэдэг нь цаанаа ямар нэгэн учир шалтгааныг агуулаагүй
бөгөөд зүгээр л цайныхаа цагаар ирж долларын ханшийн өсөлтөд ийнхүү бухимдлаа илэрхийлж
байна. Долдугаар сараас хойш хэлээд байхад дол­ларын ханшаа зохицуул­сангүй. Салаавч
соёлгүй мэт харагдах боловч үүнээс өөр эсэргүүцлээ илэрхийлэх арга алга.” гэсэн
юм.

Ямартай ч сүүлийн үед улстөрчдийн дунд салаавч гаргах моод дэл­гэ­рэв
бололтой. Энэ моод­ны эхлэлийг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэ­баяр эхлүүлсэн гэхэд бол­но.
Тэрээр МАХН-ын дар­га Н.Энхбаярыг баривч­лагдах үед хүчний бай­гуул­лагынхан руу
са­лаавч гаргаж байсан юм. Түүний араас  Ш.Сайхан­самбуу
УИХ-ын гишүүн байхдаа салаавч үзүүл­сэн зураг нь олонд та­рааг­даж шуугиан тарьж
байсан удаатай.

Э.ЭНХ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Баттөр: “Жи 20”-ийн гаргасан шийдвэр манай улсад шууд тусдаг

МУИС-ийн Олон ул­сын харилцааны
сур­гуулийн багш, доктор Ж.Баттөртэй ярилц­лаа.

-“Жи 20” буюу дэл­хийн томоохон
20 орны уул­залт ОХУ-ын Санкт Петербург хотноо эхэл­лээ. Хуучны “Их 8” дээр ямар
ямар орнууд нэ­мэг­дэн “Жи 20”-ийн бүл­гийг үүс­гэ­сэн бэ?

-Дэлхийн өндөр хөг­жил­тэй 20 орон
нийлээд “Жи 20” буюу “20-ийн бү­лэг” гэдгийг байгуулсан юм. Өмнө нь манайхны хэлдгээр
“Их найм” гэж байлаа. Эдгээр улсууд дээр бусад тивүүдийг тө­лөөлсөн 11 улс болох
Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, ӨАБНУ, БНСУ, Австрали, Индонез, Сау­дын Араб, Турк,
Аргентин зэрэг улсууд нэмэгдсэн. Мөн Европын холбоо үүнд багтдаг. Түүнчлэн Дэл­хийн
банк, ОУВС, НҮБ-ын төлөөлөл оролц­дог, дэл­хийн хэмжээний бодлогыг ярилцдаг то­моохон
газар. Анх “20-ийн бүлэг” бий болсон шалт­гаан нь 2008 оны дэлхийн санхүү-эдийн
засгийн хям­ралаас эхэл­сэн гэж ойлгож бол­но. Энэ 20 орон дэл­хийн нийт үйлд­вэрлэ­лийн
86 хувь, хүн амын 2/3-ыг эзэлж байна гэ­хээр ямар их нөлөөтэй нь харагдаж байгаа
байх. Дэлхийн эдийн засгийн хямралыг хамтдаа ярил­цан зохи­цуу­лахгүй бол хямрал
дэлхий нийтийг хамарч байгаа учраас нэг дор цуглан уулзаж байгаа юм.

-“Их 20” тэгээд ямар асуудлыг шийддэг
юм бэ. Уулзалт бүр нь цаанаа өөр өөрийн гэсэн онцлог агуулгатай бол­дог байх?

-Уулзалтаар тухайн цаг үеийн нөхцөл
байд­лаас шалтгаалан өөр өөр зүйлсийг хэлэлцдэг. Гэх­дээ гол яригддаг хэд хэ­дэн
зүйлс бий. Тэдний гол зорилго нь дэлхийн сан­хүүгийн тогтолцоог бо­ловс­ронгуй болгох,
дэл­хийн эдийн засгийн асууд­лыг харилцан ашигтай шийдвэрлэх, санхүүгийн хямралаас
урьдчилан сэр­гийлэх, түүнээс хэрхэн гарах, даван туулах, сан­хүүгийн ил тод байдлыг
бий болгохыг чухалчил­даг. Мөн хариуцлагыг өндөржүүлэх, дүрэм жур­маа тодорхой болгох,
сан­хүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг эр­чимжүүлж, олон
улсын санхүүгийн байгууллагад өөрчлөлт хийх талаар ярилцдаг. Тухайн үеийн олон улсын
харилцаанд тулгараад байгаа шийд­вэрлэх арга замуудаа ч хэлэлцдэг. ОХУ гэхэд ажлын
байр нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж магад­гүй.

Дэлхийн байдлаас ха­ра­хад эдийн засаг,
сан­хүүгийн байдал тэргүүлэх зэрэгт байгаа нь харагд­даг. Манайд улс төр нь дандаа
тэргүүнд байгаа­гаас болоод эдийн засаг, санхүү нь улс төрчдөөс шууд хамаардаг болчих­сон.
Мөн нэг сонирхолтой нь Монгол Улсын оршин буй Зүүн хойд Азийн гол­лох орнууд буюу
манай хоёр хөрш, Европын Хол­боо, АНУ гээд бүгд “Жи 20”-д багтаж байна. Эд­гээр
улсууд манай улстай эдийн засгийн гол харил­цаатай орнууд. Тийм бо­ло­хоор энэ үйл
ажилла­гааг бид илүү дэлгэрэнгүй мэдэж анхаарч, судалж байх хэрэгтэй.

Дээрх ор­нуудтай манайх өргөн харилцаатай
тул ямар санал дэв­шүүлэн, ямар шийдлийн төлөө яваа нь бидэнд шууд тусна гэд­гийг
ойлгох хэрэгтэй байна.

-Тэдний гаргасан шийд­вэр бидэнд
шууд тусдаг нь анхаарал татаж байна?

-Учир нь манай улс эдгээр улсуудтай
байн­гын харьцаатай байж, нөлөөг нь авч байдаг тул Монголд байгаа валют бүгд энэ
улсуудын хөрөн­гө байдаг. “Жи 20” дээр доллар, юань, еврогийн хан­шийн зохицуулалт
хийх талаар ихэвчлэн ярьдаг. Эдгээр нь манай оронд өргөн хэрэглэдэг валютууд байгаа
биз дээ. Манай орон сан­хүү­гийн уян хатан байдлыг дээш­лүүлье гэдэг. Гэсэн ч Мон­голд
санхүүгийн байдалд хүнд байна. Энэ орнууд ямар бодлого явуулж бай­на бид түүнд нь
тааруулж бодлого явуулах, хаа­наас санхүү­гийн дэмжлэг авах боломж байна тэр бүгдийг
харж болно. Эдийн засаг нь ид хөгжиж байгаа Хятад, Энэтхэг, Турк, БНСУ ч юм уу дэл­хийн
эдийн засаг, улс төрийн бодлогыг мөн ярилц­даг. Эдгээр 20 оронд манай орны хам­гийн
их дэмжлэг авдаг орнууд багтсан тул “Жи 20”-ийн асуудлаар эр­дэм­тэд судлаачдын
дунд тусгайлан хурал зохион байгуулж баймаар са­нагд­даг. Бидний нэг ал­даад байгаа
зүйл нь га­даад ертөнцөө судлахгүй байна. Улс дотроо такси­ны үнэ гэх мэт тулга
тойр­сон хэрүүл хийхээсээ илүү гадаад ертөнцөө суд­лах хэрэгтэй байгаа юм. 

-Монголын эдийн за­саг “Жи
20”-ийн уул­залт­тай үнэхээр хамаа­ралтай бол эдийн засаг ч мөн дагаж байх ёстой
юм байна. Тийм үү?

-Монголын эдийн за­саг дэл­хийн эдийн
засаг­тай шууд хамаа­ралтай. Монгол Улс дангаараа эдийн засгийн асуудлаа шийднэ
гэж байхгүй. Дэл­хий ертөнц бүхэл­дээ ха­мааралтай болчихоод бай­на. Манай иргэдийн
дийлэнх нь дээрх орнуу­дад зорчдог хэрнээ га­даа­дад болж буй томоо­хон үйл явдлыг
нүд аниад өнгөрөөх хэрэг­гүй. Даяарч­лагдсан энэ үед гадаа­дын хөрөнгө оруу­лал­тыг
дэмжиж байж асууд­лыг шийдэх ёстой. Манайхан байгаа хэдхэн төгрөгөө­рөө бүх асууд­лаа
шийдэх гэдэг нь тө­дий л амжилт авчрахгүй. Хята­дын эдийн засгийн талаас илүү хувийг
нь гадны хөрөнгө оруулалт эзэлдэг.

-“Жи 20”-ийн уулзал­таар мэ­дээж
Сирийн асуудал хөндөгдөх байх. АНУ, Орос гээд таарамж муутай байгаа томоохон гүр­нүүдийн
нөлөөлөл дор асуудал эргэчих юм биш байгаа?

-Мэдээж өнөөдөр нөх­цөл бай­дал нь
хурцдаад байгаа Сирийн асуудал хөндөгдөнө. Мөн Өмнөд Солонгос гэхэд Хойд Со­лонгосын
асуудлыг ярих байх. Япон, Хятад хоёр маргаантай байгаа ар­лын­хаа асуудлыг хэлэл­цэх
болов уу. Бүг­дээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг тийм нэг оролдлого байгаа юм. 

Сирийн асуудал тус­даа олон улсын
харил­цааны геополитикийн асуу­дал болчихоод бай­на. Бид Сирийг хараад юу гэж ойлгох
ёстой вэ гэдэг нь өөрөө асуудал болж байна. Сири гэдэг улс бидний нүдэн дээр хоорондоо
алалдаж, иргэний дайн дэгдэн сөнөж байна. Аливаа улс орон дотоод асуудлаа шийдэж
чадахгүй бол хү­ний хоол болдгийн бо­дит жишээ энэ. Эдийн засгийнхаа хувьд Сири
болон Ойрхи Дорнодын улсууд гайгүй байсан. Даанч дотоодын зөрчил, тэмцлээс болж
их гүр­нүүдийн өгөөш болж байгаа.

Өнөөдөр олон улсын харил­цаанд “Хамгаалах
хариуцлага” гэдэг нэр томьёо орж ирсэн. Энэ нь тухайн улс ард түмнээ хамгаалах үүрэг
хариуц­лага үүрч байгаа. Гэтэл зарим улс орнууд хам­гаа­лах хариуцлагаа алд­чихаад
байна. Сирид яг энэ байдал болж байгаа юм. Зарим үед Засгийн газар ард түмнийхээ
эс­рэг галт зэвсэг ашиг­лаж байгаа нь харамсалтай. Ливи улсад ч энэ байдал давтагдсан
тул НАТО цо­хилт өгч эхэлсэн. Өөрсдөө дотоод асуудлаа шийдэж чадахгүй болонгуут
өөр орнууд өмнөөс нь асууд­лыг нь шийдэж байна.

-“Жи 20”-ийн уул­залт өндөр­лөхөд
ямар асуудлуудыг ший­дэж чадсан байх бол?

-Дэлхийн эдийн засаг, санхүү­гийн
хямралаас урьдчилан сэр­гийлсэн баримт бичиг боловсрог­дон гарах байх. Мөн нэ­лээд
мар­гаантай байгаа асуудлуудын яриа хэ­лэл­цээ үргэлжлэх болов уу. Энэ уулзалтаар
асууд­лыг бүрэн дүүрэн шийд­нэ гэж байдаггүй. Энэ уулзалт аливаа асуудлыг алхам
алхмаас шийдэх  меха­низм юм.

-Эл уулзалтаар то­моо­хон гүрнүүдийн
хоо­рондын асуудал яриг­даад хөгжиж буй буурай орны асуудал гадна нь үлдчих­дэг
юм биш биз?

-Аюулгүй байдал гэ­хээ­сээ илүү дээр
хэл­сэнчлэн эдийн засаг сан­хүүгийн тухай, олон ул­сын харил­цааны бодло­го ярьдаг.
“Жи 20”-д Турк тэргүүтэй дунд зэргийн орнуу­дын төлөөлөл багт­сан байдаг юм. Тийм
бо­ло­хоор илүү тэнцвэртэй байдаг гэж болно. Манай улс жижиг улс биш. Учир нь газар
нутаг том, бай­галийн баялаг ихтэй, түү­хэн том өв соёлтой. Мон­голын эрдэм­тэд
болон эх орноо төлөөлж буй хү­мүүс “Монгол бол жижиг улс” гэсэн нэр томьёог байнга
хэлсээр өөрс­дий­гөө жижигрүүлээд байна. Жижиг улс гэдэг нэрш­лээс зайлс­хиймээр
са­нагд­даг. Учир нь манайх хүн амын тоогоороо л их биш болохоос газар ну­таг, байгалийн
баял­гаа­раа дэлхийд эхний бай­руу­дад жагсдаг. Бас их том түүхтэй. Монгол бол дунд
зэргийн улс. 

-“Арабын хавар” гэ­дэг эт­гээд
нэр томьёог ихээр хэрэглэх болж. Энэ тухай ярихгүй юу?

-Глобалчдагдсан энэ ертөнцөд нэг задрал
явагд­чихвал зогсооход маш хүнд болж. “Арабын хавар” Египет, Тунис, Ливи, Сири гээд
олон оронд дав­тагдлаа.

Олон улсын харилцааны суд­лаа­чийн
нүдээр харахад Монгол Улс ч гэсэн гадаадад дэгдээд буй янз бүрийн хямралуудыг анхаарах
л хэрэгтэй байна. Улс төрийн намуудын зөрчил, бие биенээ улс төрийн тавцангаас арчиж
хаях гэж хэт улайран чөтгөрийн тойрогт орчихвол гарах гарц үлдэхгүй болох аюултай.
Улс төрийн хүч­нүүд нэгдсэн ойлголцол үгүй болох аваас ямар гамшиг ирдгийг Сири
бэлхнээ харуулж байна. Манай улс үүнийг анхаарах л хэрэгтэй.

Монголын улс төрийн намууд гадаад
бодлогын хүрээнд ч бие биенийгээ үгүйсгэж байдаг. Нэг нь АНУ-ыг шүтэж байхад нөгөөх
нь Хятадын бодлогыг зөв мэт хүлээж авч байна. Зарим нам нь ОХУ-ыг дэмжиж байна.
Яг үнэндээ манай­хан гурван улсыг дагаад гурван тийшээ ханарч эхэллээ. Энэ хям­рал
нь одоо биш юм аа гэхэд олон жилийн дараа улс орноо унагаа­сан үзэгдэл болж мэднэ.
Бид али­ваа нэг улсын хөгжлийг шүтэлгүй яахав. Гэхдээ хэтэрхий нөлөөнд нь орж болохгүй.
Манайх шиг цөөхөн хүн амтай, хуваагдахдаа амархан улсад энэ зохихгүй. Түүхэндээ
хүртэл гадны нөлөөллөөс болж Монгол Улс хэдэнтээ задран уна­сан гашуун түүх бий.
Унахаараа аль нэг улсын хоол болж унадаг. Түүх ер нь өөр  өөр хэлбэрээр эргэн давтагдах гээд байдаг. Дэлхий
дээр мэдээлэл, санхүү, байгалийн баялгийн төлөөх цусгүй дайн, технологийн өрсөлдөөн
болж бай­на. Бид энэ өрсөлдөөнд орж чадах­гүй байгаа мөртлөө их том ярьц­гаадаг.

-Монголд төрийг нам авч яваа гэдэгтэй
санал нийлэх үү?

-Монголд нам л төрийг авч яваа. Улс
орон оршин тогтох эсэх нь одоо намаас шалтгаалж байна.

-Бусад орнуудын хувьд төрийг нам
нь авч явдаг уу. Намын нөлөөлөл их байдаг болов уу?

-Гадаадын орнуудад тийм зүйл байдаггүй.
Манайд намуудын туйл­ширсан тогтолцоо бий болсон. Гадаад орнуудад хатуу гишүүнчлэл
гэж байдаггүй. Иргэдээ намаар хуваадаггүй. Нам гэдэг нь төлөөл­лийн хэдэн хүн гарч
ирээд бодлого ярина уу гэхээс бусад нь хамаагүй. Манай намууд томоохон гүрнүү­дийг
дагаснаар тухайн орны бодлого манайд орж ирнэ гэсэн үг. Тэр бодлогууд зөрөлдөөд
ирэхээр улс төр, эдийн засаг, санхүү ийн салбар нь хямраад байгаа юм.

Бусад орнууд манайх шиг хэзээ  улс төрждөггүй. Монголд арай л зэрлэг, бүдүүлэг
байгаа нь харагд­даг. Монголд төрийн бодлого байх­гүй учраас намын бодлогоор улс
нь явж байна. Муугаар бодоход нам мафижсан бүлэг болоход энэ улсыг мафи удирдана
гэсэн үг.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосын “Кореан Эйр” компани монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ

Монгол Улсад Солонго­сын нислэгийн “Кореан Эйр”
компани үйлчилгээ үзүүлдэг. Яарсан тэвдсэн, өвдсөн зов­сон нэг маань наашаа цаа­шаа
явах, улс төр, бизне­сийн­хэн ажил төрлөө гүйцэл­дүүлэх, амарч зугаалах гээд гадагшаа
зорчих бүртээ бид “Кореан Эйр”-ээр үйлчлүүл­дэг. Үндсэндээ монголчууд бидний чөлөөт
ертөнц рүү гарах ганц суваг маань уг нислэгийн компани л болоод байгаа. Манайд
“Аэрофлот”, “Air China” гэх олон улсын нислэгийн томоохон ком­па­ниудыг эс тооцвол
Солон­го­сын “Кореан Эйр” л байгаа шүү дээ. Гэвч уг компани “Бид л монополь эрхтэй
юм чинь” гэсэн шиг даналзаж дэндүү ихэмсэг, бардам аашлах юм. Үнэндээ ч тэд манай
төр зас­гийн удирдлагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, лообийдон
бүрэн дийлж байгаа нь үнэн, хэн­бугайд ч тодорхой. Тиймдээ Монголын агаарын тээвэрт
хязгааргүй дархан эрхтэй данайгаад байгаа хэрэг. Уул нь “Кореан Эйр” бол дэлхийн
хаана ч нислэгээ үйлддэг, олон улсын өндөр зэрэглэл бүхий  том компани юм.

Харин тэрхүү олон улсын жишиг бүхий өндөр зэрэглэл­дээ
явуулж буй үйл ажил­ла­гаа, үйлчилгээ нь таарахгүй байх нь илт мэдрэгдэх бол­лоо.
Үүнд шуудхан хэлэхэд солонгос хүний хоёрын хоорон­дох ямаан омог, бялан­гач сэтгэлгээ
нь хэтий­дэж ямар ч нөхцөлд түвэгтэй байдал үүсгэх юм. Анзаараад байх нь ээ, солонгосчууд
Монго­лын ард түмэнд, манай гэмгүй иргэдэд ямар муухай дээрэнгүй, хүйтэн хөндий
ханддаг гэж санана. Яагаад ч юм бэ зэвүүцсэн, дорд үзсэн, үнэн сэтгэлээсээ басамжил­сан
байдлаар хандаад бай­даг. Солонгос нөхдийн тийм ая данг бид мэднэ. “Кореан Эйр”-ээр
зорчиж Солонгосын гаалиар ороход шалган нэвт­рүүлэхийн ажилтан нь болол­той солонгос
өвгөн монгол­чуу­дыг “чи тийшээ, чи ийшээ” гэж модоор чичлэн ялгаж тусад нь хашиж
байгаад Монгол руу нь буцааж байсан цаг саяхан. Ингэж л солон­гос­чууд монголчууд
биднийг дорд үзэж, ерөөс хүн биш мэтээр, солонгос хүн тэргүүн зэргийн, монголчууд
бол хоёрдугаар зэргийнх хэмээн ханддаг нь сонин. Үүний тод жишээ саяхан болсон байна.
Тодруулбал, энэ оны есдү­гээр сарын 01-ний оройн 21 цагийн Улаанбаатар-Сөү­лийн
чиглэлийн “Кореан Эйр” компанийн KE-868 дугаарын олон улсын нислэгт манай нэг эрхэм
“Бизнес классын тусгай тасалбар авч зорчихоор бол­жээ. Ингээд бизнес класс-ын тусгай
суудалдаа суух гэтэл “Кореан Эйр”-ийн монгол ажилчид тухайн хүнээс “Таны тасалбар
бизнес классын суудал гэдэг нь үнэн юм уу” гэж асуугаад байж. Түүнийг харцаараа
онилчихоод байн байн нэг л сэжигтэй асуугаад байсан хэрэг. “Тийм ээ, миний тасалбар
бизнес класс-ын тусгай суудал нь үнэн” гэсэн байна.  Ингээд онгоц яг хөөрд­гийн даваан дээр “Кореан
Эйр”-ийн өнөө мон­гол солонгос ажилчид “Таны тасалбар бизнес классынх биш байна”
гэж улайм цайм луйварджээ.

Монгол солонгосчууд ийн­хүү хашгичаад тасал­барыг
нь шууд хурааж “Энэ зорчигчийн ачааг нь аваад ир, буруу суудалд суусан байна” гээд
цамнаж өгчээ. Ийнхүү орилж, хашгирч, манай хүнийг олны өмнө гөлөлзүүлж, нэр хүндийг
нь гутааж, доромжилсныхоо эцэст хоёр зүйлийг тулгасан байгаа юм. Үндсэндээ шан­таа­жилж
байгаа хэрэг л дээ. “Та арын буюу энгийн суу­далд суу, эсвэл дараагийн нислэгээр
яв” гэжээ. Тэгээд мань хүн аргагүйн эрхэнд нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө
төлж авсан бизнес суудлаа булаалгаад найман зуу гаруй мянган төгрөгийн үнэтэй энгийн
хатуу суудалд суусан байна. Аргагүйн эрхэнд шүү дээ. Гадаадын ажил төрөл энээ тэрээ
нь хойшлуулж болохгүй болоод энгийн суудал руу хөөгдсөн нь тэр. Халаасанд явсан
нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө төлж авсан бизнес суудлаа алдаад зогсохгүй,
ямар муухай доромжийг үзэж, хүн төрөлхтний хүнээ дээдэл­дэг өнөөгийн соёлт ертөнцөд
байж боломгүйгээр адлагдсан нь тэр ээ. Хамгийн инээдтэй нь манай эрхмийн тусгай
суудлыг “Кореан Эйр”-ийн  солонгос, монгол
ажилчид шууд булааж авсан нь тухайн суудалд өөрсдийн солонгос өвгөнийг суулгах гэж
л тийн­хүү аяглажээ.

Ийм л үйл явдал энэ сарын нэгний Улаанбаатар-Сөүлийн
чиглэлийн онгоцонд болжээ. Монголчуудыг харж байгаад л энэ томоотой, хүний өөдөөс
үг хэлчихэж чадахгүй байх гэж таагаад тус компанийн ажилчид ийм ёс зүйгүй авирладаг
аж. Уг нис­лэ­гийн бизнес суудалд тухайн эрхмээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Энхбат
явсан гэж байгаа. Түүнийг бол Их хурлын гишүүн байсан гээд халдаагүй бололтой. Ингээд
л энгийн нэгэн рүү арслан барс шиг дайрч хэл ам гаргаж чадах юм биш хэмээн дээрэлх­жээ.  

Олон улсын зэрэглэлийн дэлхийн том компани ийм
л өчүүхэн өрөвдмөөр сэтгэл­гээ­гээр аливаад хандаж, хариуц­ла­гагүйгээр ажил алба,
үйл­чил­гээгээ явуулах юм. Ялан­гуяа монголчуудыг хүн биш мэтээр үздэг нь үнэндээ
зэвүүн. Тэрхүү бодол сэтгэл­гээ­нийх нь наад захын жишээ “Кореан Эйр” компанийн
үйл явцаас нэвт шувт мэдрэгдээд байна. Бичлэгийнхээ эхэнд миний бие “Кореан Эйр”-ийнхэн
болон солонгосчууд манай төр засгийн удирдла­гуудад нөлөөлж, лообийдон монополь
эрх тогтоож байна гэж бичсэн. Энэ байдал нь олон зүйл дээр харагддаг. Ойрын жишээ
гэхэд л буруу талдаа жолоодлоготой маши­ныг Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцуулахгүй
гэсэн яриа хөөрөө гарч, төрийн тэргүүн хэлж байж намдсан даа. Энэ нь цаанаа Солонгосын
компанийн л бодлого шүү дээ. Ингэж л Солонгосын компаниуд Монго­лын төр засагт далдуур
нөлөөлж, энгийн гэмгүй мон­гол­чуудад дээрэнгүй хандаж байна. Одоо тэгэхээр Солон­го­сын
ийн ёс зүйгүй “Кореан Эйр” компанийг Монголын агаарын тээврээс болиулъя. Солонгос
өвгөн өөрийнхөө гааль дээр монголчуудыг  хонь
шиг хашиж нааш нь хөөж явуулдаг байсан шиг тэднийг хөөж гаргамаар байна. Тэд­ний
оронд Америк, Япон зэрэг дэлхийн томоохон орнуу­дын олон улсын нислэ­гийн компанийг
оруулж ирэх хэрэгтэй. Талын нүүдэлчин Монголыг өнөөдөр дэлхий харж байна. Бид одоо
хаана хаанаа том сэтгэж, дэлхийн эрх чөлөөт нийгэмд хүн төрөлхтний ижил сайн сайхан
амьдармаар байна. Дэлхийн том гүрнүүдийн нөлөө бүхий эрхмүүд, улс төр, эдийн засаг,
урлаг соёлын том том зүтгэлт­нүүд манайд өдөр бүр л айл­чилж байгаа. Тэд монгол­чуу­дыг
хүндэтгэн харилцаж, соёл­той хандаж байгаа. Ийм байтал Солонгосын нэгэн нислэгийн
компанийг царай алдан, ард иргэдээ доромж­луулж, гадагшаа гарах чөлөөт ертөнцийн
сувгаа ингэж сэвтүүлж байх хэрэг байна уу.

“Кореан Эйр” компанийг зүгээр ч нэг явуулчихгүй
доромжилсон, үл хүндэтгэж харилцсан иргэдээсээ ууч­лалт гуйлгаж, ухаандаа есөн сарын
нэгний нислэгт бизнес суудлаа алдсан эрхмийн эдийн засгийн болоод сэтгэл санааны
төлбөрийг төлүүлэх хэрэгтэй. Саяын зорчигч нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөөр
авсан бизнес суудлаа шууд булаалгуулж хатуу суудалд явсан. Түүний тасалбарынх нь
үнийг арав ба түүнээс дээш нугалсан үнээр эргэн төлүүлж, нэг үгээр хэлбэл эдийн
засаг болоод сэтгэл санааны хувьд хохи­рол­гүй болгох хэрэгтэй. Дэл­хийн томоохон
орнуудын олон улсын нислэгт ийм зүйл болсон бол тухайн компани тасалбарыг нь хураасан
ажилч­даа шууд ажлаас нь халж, компанийнхаа зүгээс тухайн иргэнийг хохиролгүй болгон
албан ёсоор уучлал гуйдаг. Эндүүрэл гарчээ гэсэн маягаар уучлал эрдэг, зорчиг­чийнхоо
өмнө бөхөлздөг. Ийм л жишигтэй шүү дээ. Тэгэхээр ард иргэддээ хан­даж хэлэхэд Солонгосын
нис­лэ­гийн “Кореан Эйр” компаниар үйлчлүүлээд эдийн засаг болоод сэтгэл санааны
хохирол амссан хүмүүс манай сонинд ханда­хыг хүсч байна. Бид энэ талаар цаашдаа
цуврал мате­р­иалууд бэлдэж гаргах болно гэдгээ дуулгая.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгойн ТУЗ-ийн шинэ гишүүдийн хэн нь хэн бэ?

Оюу толгойн ТУЗ-ийн ши­нэ гишүүдийн  нэрс  тодорхой
болчихлоо. Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүний хоёр нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Удахгүй Н.Багабанди өргөд­лөө өгнө гэж хэвлэлээр мэ­дээлж байгаа. Ямартай ч ТУЗ-д
шинээр томилогдох гурван гишүүний нэрс баттай болжээ.

“Эрдэнэс Оюу толгой” ком­панийн гүйцэтгэх
захирал Да.Ганболд, Уул уурхайн яам­­­ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга
Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүү­­лэн нарын хэн нь хэн бэ
гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд ороод ир­лээ. Ингээд хэн нь хэн бэ гэдэг асуултад
хариу боло­хоор мэдээллээс хүргэе.

Уул уурхайн яамны Стра­теги, бодлого
төлөв­лөл­тийн газрын дарга Ч.От­гочулуу:
Улаанбаатарын
уугуул.  “Монгол Бизнес” дээд сургуулийн
менежментийн ангийг 1999 онд төгссөн. “Удирд­лагын сэтгэл зүй” гэ­сэн сэдвээр бакалавр
хам­гаалж байж. 2003 онд Дрез­ден хотын Техникийн их сур­гуульд  Улс ардын аж ахуй  мэргэжлээр фордиплом  ав­чээ. Бакалавр авсан гэсэн үг. Дараа нь Франкфуртийн
их сургуульд эдийн засгийн мэр­гэжлээр суралцаж 2006 онд “Мөнгөний бодлого” гэсэн
сэдвээр мастерын цол хам­гаалсан байна.  Оюутан
үедээ Залуу эдийн засагчдын клуб байгуулан ажиллаж бай­жээ. Эдийн засгийн чиглэлээр
хурал, чуулган зохион бай­гуулахаас эхлээд зүгээр суу­даг­гүй, ер нь л их идэвхтэй
оюутан байж. Даймлер Крайс­­лер корпорацийн Дрез­ден дэх салбар, “Мерседес Бенз”-д
дадлага хийж байсан гэдэг. 2007 оноос “Хас” бан­кинд эдийн засагч, судлаа­чаар ажилласан.
2008 онд блог нээж эдийн засгийн чиг­лэ­лийн нийтлэл энэ тэрээ  идэвх­тэй тавьдаг байж. Бло­гоос нь түүх сонирхдог
нь харагддаг. Уул уурхайн яа­манд очихоосоо өмнө Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн зөв­лөх
хийж байгаад Өрсөлдөх чадварын судалгааны тө­вийн захирлаар багагүй хугацаанд ажилласан.
Түү­нийг энэ тө­вийг удирдаж бай­хад Монгол Улс анх удаа өрсөлдөх чад­варын тайлан­тай
болж байв. Өнгөрсөн жилийн эдийн зас­гийн фору­маар Ерөнхийлөгч  энэ ажлыг нь үнэлж, чуулганд ирсэн хөрөнгө оруулагчдад
танил­цуулж байсан юм. Ер нь бол тэр эдийн засаг судлаач хүн. Гэхдээ Оюу толгойтой
хийж буй хэлэлцээрийн гол ажлыг нугалсан хүний нэг гэгддэг. Сүүлийн жил хагас Оюу
тол­гойтой ноцолдсон хүн гээд ойлгочихож болно. Цагаан сарын өмнөхөн Зас­гийн га­зар
дөрвөн сайдаас бүрдсэн том ажлын хэсэг гар­гаж “Рио”-той учраа ололц  гэж хэлэлцээрийн ширээний ард суулгаж байсан даа.
Яг энэ үед ЭЗХЯ, Сангийн яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг гэж
гарч байв. Дэд ажлын хэсэг хэлэлцээ хийх ажлын голыг нугалсан байдаг. Сайд  нарын хувьд тэдний ажлын үр дүн, танилцуулсан  мэдээлэл дээр тулгуурлаж улс төрийн шийдвэрээ
гаргаж байв. Хэ­лэлцээрийн гол ажлыг нугал­сан дэд ажлын хэсгийн ах­лагч нь Ч.Отгочулуу.
Тэгэхээр уул уурхайн туршлагагүй ч ажлаа мэддэг болсон нэгэн гэсэн үг. Гэхдээ түүнд
хандсан нэг шүүмжлэл байдаг. Уул уурхайн салбарынхан Ч.Отго­­чулууг  “Монгол Улсын өрсөлдөх чадварыг ярьж, тайлантай
болгосон ч уул уурхайг өрсөлдөх чадваргүй болгосон хүн” гэж шүүмжлэх нь бий.

“Эрдэнэс МГЛ” компа­нийн дэд захирал
Г.Тэмүү­лэн
: Хотын унаган иргэн. Америкт
мастер хамгаалсан. Олон нийтийн дунд “Эрдэ­нэт”-ийг удирдаж байсан Ган­зоригийн
хүү, моринд хор­хойтой гэдгээрээ илүү сайн танигдсан энэ залууг Засгийн газарт байгаа
эрхмүүд дун­даа Оюу толгойн “амьд номын сан” гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­гуу­ла­хад
гардаж оролцсон Д.Зоригт, С.Баярцогт нарыг оруулахгүйгээр яривал Оюу толгойг хам­гийн
сайн мэдэх хүн гэж онцолдог юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс л
асуудлын гүн рүү ор­сон, Оюу толгой дээр хамгийн урт хугацаанд ажилласан хүн. “Оюутолгой”
төсөлд Мон­голын талын байр суурийг хамгаалж байгаа гол хүн гэх нь ч бий. Да.Ганболд,
Ч.Отгочулуу хоёртой харь­цуулахад залуу хүн, ажлын гараагаа эхлээд удаагүй бай­гаа
гэдэг утгаараа түүний талаар үүнээс өөр мэдээл­лийг одоо­хондоо хэлэх боломжгүй
байгаа.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн
гүйцэтгэх захи­рал Да.Ганболд
: АН-ын ли­де­рүүдийн
нэг. Сайн эдийн засагч.  Москвагийн Улсын
их сургуулийг улс төр, эдийн засгийн ухааны мэргэжлээр төгсч тэндээ эдийн засгийн
ухааны докторын зэрэг хам­гаалсан. 1979-1990 онд  МУИС, Улс төрийн дээд сур­гуульд эдийн засгийн
багш, 1990 оны долдугаар сард Ардын их хурлын депутат, 1990 он есдүгээр сард Улсын
бага хурлын гишүүн, 1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-1996,
1996-2000 онуудад  УИХ-ын гишүүн, 2004-2008  онд Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Төмөр
замын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Нийс­лэлийн Засаг даргын үйлд­вэр­лэл,
экологийн асуудал хариуцсан орлогчоор ажил­лаж байсан. 1996-1999 онд УИХ-ын Эдийн
засгийн байн­гын хорооны дарга байсныг нь онцлох учиртай. “Эрдэнэс Оюу толгой”-н
гүй­цэтгэх за­хир­лаар томилог­до­хоосоо өмнө Монголын зана­рын ассоциацийн тэргүүний
алба хашиж, занарын чиглэ­лээр ажиллаж байсан. Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг тө­лөө­лөхөд
мэргэшил, чадва­раа­раа гологдохгүй хүмүү­сийн нэг. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж
байсан он жил, туршлагыг нь харсан ч өөлөх зүйлгүй эрхэм. Энэ албанд томилогдоод
ихийг амжуулах байх гэсэн хүлээлт олон хүнд бий. 

Уул уурхай хувьд шилжи­хээс өмнө,
ерээд оноос ли­бериал эдийн засаг ярьдаг байсан улстөрчдийн нэг. Эдийн засагт төрийн
орол­цоо бага, хувийн оролцоо жин дарж байж 
эрүүл хөгжи­нө гэдгийг ардчилсан хувьс­гал эхлэх үеэс ярьж, энэ тог­толцоог
бүрдүүлэхийн төлөө туйлбартай зүтгэсэн хүн. Хувьч­лалыг эхлүүл­сэн хүмүү­сийн нэг.
Уул уур­хайг эдийн засгийн талаас нь хөгжүү­лэ­хэд, энэ салбарын эдийн засагт нөлөө
үзүүлэхээр том төслийг урагшлуулахад  Да.Ганболдын
гэх жинтэй  алхам хийгдэх байх.

Одоогийн ТУЗ-д байгаа эрхмүүдийг эдийн
засгийн биш гэж шүүмжилдэг. Харин ТУЗ-ийн шинэ гишүүд гур­вуулаа эдийн засгийн чи­гийнх.
Тэгэхээр ийм шүүмж өрнөхгүй гэсэн үг. Хоёр нь Оюу толгойн  талаар нэлээд мэдээлэлтэй  залуухан эдийн засагчид, Да.Ганболдын хувьд шийдвэр
гаргах түв­шинд олон жил ажилласан, эдийн засгийг макро түвшинд нь харж чаддаг туршлагатай,
мэргэшсэн эдийн засагч. Бие биеэ нөхөөд ажиллачихаж болохоор бүтэц гэж харагдаж
байна.

“Оюу толгой” тойрсон то­мил­­гоо үүгээр
дуусахгүй. Тус компанийн  Ерөнхийлөгч бө­гөөд
гүйцэтгэх ерөнхий захи­рал Камерон МакРейн орыг залгах хүний нэр тодор­хой болжээ.
Шинэ захирлыг энэ сарын 10-нд хуралдах ТУЗ-ийн хурлаар батлах болол­той. Одоогоор
хэн гэдэг нь тодорхойгүй байна.

Гадаадын хэвлэлүүдээр Монголын Засгийн
газар “Рио”-той Оюу  толгой дээр зөвшилцөлд
хүрэхийн тулд Тони Блэйрийг зөвлөхөөр авсан талаар мэдээлэл ца­цагдаж байгаа. Түүнийг
Мон­голд нууцаар айлчилж Оюу толгойн гол асуудлуудыг яаж шийдэхийг зөвлөнө гэх мэ­дээлэл
бий. Юутай ч Блэй­рийн компани Монголд ороод ирсэн гэнэ. Ажилтнууд нь энд тэнд уулзалт
зохион байгуу­лаад яваа аж. Засгийн газар Блэйрийн сантай хамтран ажиллаж байгаагаа
хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ноён Блэйр манай улсад зөвлөгөө өгөх нь тодорхой болжээ.

Мөн гадны хэвлэлээр ца­цаг­­даж байгаа
өөр нэг мэдээ­лэл бол Засгийн газар Оюу толгой төсөл болон гадаадын хөрөн­гө оруулалтын
асууд­лаар хэлэлцэх ажлын хэсэг бай­гуулах асуудал. Энэ ажлын хэс­гийг ЗГХЭГ-ын
дэд дар­гаар ажиллаж байсан Г.Дэнзэн ахална гэх мэдээ­лэл гадаад ертөнцөд цацаг­даад
байгаа. Засгийн газрын зү­гээс энэ талын албан мэ­дээ­лэл өгөөгүй. Тийм шийд­вэр
гараагүй гэсэн мэдээл­лийг өгөөд буй. Хэрвээ энэ мэдээ­лэл үнэн бол Г.Дэнзэн энэ
албанд аль ч талаараа тэн­цэхээр хүн биш гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.    

Тони Блэйрийн хувьд Оюу толгойгоос
гадна эдийн зас­гийн бусад асуудлаар ч ма­найд зөвлөгөө өгнө гэсэн мэдээлэл бий.
Засгийн зүгээс ч хэд хэдэн салбартаа зөв­лөгөө авна гэсэн мэдээллийг өгөөд байна.
Гэхдээ Оюу тол­гойн асуудлаар зөвлөгөө авахгүй гэсэн албаны байр суурийг Засгийн
газраас өгөөд буй. Ер нь сүүлийн үед өрнөж буй үйл явдал, ца­цагдаж байгаа мэдээллээс
харахад “Рио”-той учраа олол­цоход түүний зөвлөгөөг авах магадлал өндөр байна. Албани,
Ка­захс­тан, Кувейт, Колумб, Бра­зил, Катар зэрэг олон орны Зас­гийн газарт зөвлөхөөр
ажил­ласан Тони Блэйрийн зөвлөх багийнханд Оюу тол­гойгоос бусад асуу­дал дээр бүрэн
итгэл үзүүлж болох юм. Оюу толгойн ту­хайд Тони Блэйр Английн Ерөнхий сайд байсан,
Рио Английнх гэдэг холбоог Зас­гийн газар ан­хаар­лынхаа гадна үлдээхгүй байх.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Нийтийн байрны түрээсийн үнэ 180 мянган төгрөг байна

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй хол­боо­той­гоор оюутнуудад тулгамд­даг
асуудлын нэг бол амьд­­рах байр. Гэхдээ ихэвч­лэн хөдөө орон нут­гийн оюутнуу­дад
энэ зов­лон гарч ирдэг. Учир нь сурч буй сур­гуу­лийнхаа оюутны бай­ранд орж ча­дахгүй
бол гадуур түрээ­сийн байр хайхаас арга­гүйд хүрнэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр
хэд хэдэн газ­раар орсон юм. Оюутнууд сургуу­лийн­­хаа дотуур байранд орж чадаагүй­гээс
ний­тийн байр тү­рээслэх то­хиолдол их гэнэ. Энэхүү нийтийн байр гэсэн биз­нес ч
цэцэг­лэж, газар ав­чээ. Дарь-Эх, Дэнжийн-1000, Зурагт, Долоон буу­дал гэсэн хо­тын
захын хороол­луудад нийтийн байр олноор баригдсан байв.

Ихэнхдээ 20-24 айлын зориулалттай
1-2 дав­хар улаан тоосгон байрнууд байх аж. Бид 32-ын тойргийн баруун талд байрлах
ний­тийн байраар орж сонирх­лоо. Уг байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг юм
байна. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдав.
Хажууханд нь нэг гэр байх бөгөөд байрны шатан дээр хорь орчим насны хоёр залуу тамхи
татаж байв. Тэд энэ байранд амьдардаг гэнэ.

Түрээслэгч А.Батсууриас зарим зүйлийг
тодруулав. 

-Энэ байранд хэр удаан амьдарч
байна вэ. Оюутан уу?

-Тийм оюутан. Саяхан орсон. Наймдугаар
сарын 28-нд орсон байх аа. Би ШУТИС-д уул, уурхайн чиглэлээр сурдаг. Ирэх хавар
төгсөнө. Манайх Сүхбаатар аймагт байдаг юм. Наймдугаар сарын 24-нд ирээд дотуур
байраа хөөцөлдсөн чинь нэг, хоёр дугаар курсийнхнийг эхэлж авна гээд бүртгээгүй.
Тэгээд энэ байрыг найзаасаа сонсоод ирсэн юм. Хотын төвтэй арай л ойр санагдаад.

-Өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?

-Хамаатны хоёр хүүтэй хамт байгаа.
Тэр хоёр хичээл­дээ явчихсан.

-Сарын түрээс нь хэд вэ. Цахилгааны
мөнгөө яаж төлдөг вэ?

-Сард 120 мянган төгрөг. Харин тогны
мөнгө гээд сар бүр 4000 төгрөг төлөх юм билээ. Уг нь сард нэг хүний 40 мянган төгрөг
гэсэн үг. Ус авахад л жаахан ядаргаатай санагдсан. Бид гурав хуруу­даад хожигдсон
нь ус авахаар тохирсон.

-Амьдрах орчин нь оюут­ны байрнаас
хэр санагдав?

-Яахав, зүгээр санагдсан. Оюутны байрны
жижүүр их ааштай, гаргаж оруулахгүй хэцүү шүү дээ. Хөдөөнөөс хүн ирсэн ч загнадаг.
Энд бол нээх хэл ам байхгүй. Орой хаалга барьчихлаа гэхгүй амар гэв.

Энэ байранд амьдардаг хүмүүсийн ихэнх
нь оюутан гэсэн. Нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй юм билээ. Бүх өрөө 4*4 хэмжээтэй
харагд­­сан.  Газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр
засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц, хоёр цүнхтэй
хувцас тавьжээ. Бас 20 литрийн усны сав үүдэнд нь байх аж. Их цомхон юм. Харин зарим
өрөөнд айл  байдаг гэнэ. Айл гэдэг нь ажил
хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм. Өрөөн­­дөө
арай тохилог, зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ тавьсан харагдсан. Тэд орон сууц
түрээслэх гэхээр түрээс өндөртэй гэнэ. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залууст
хямд, өртөг багатай амьдрахыг бод­дог тухайгаа зарим нь ярьсан. Айлууд хувийн бай­шин,
гэрээ нийтийн байрнаас ч хямдхан үнээр түрээс­лүүл­дэг юм байна. Түүнийг түрээ­сэлж,
өвөлдөө түлээ мод бэлт­­гэнэ гэхээр дүндээ дүн гэнэ. Учир нь нийтийн байр­нууд нам
даралтаар халдаг болохоор орой ажлаа тараад ирэхэд ядаж л өрөө нь дулаа­хан угтдаг
юм байх. Тэдний хувьд түр сэлүүхэн, тохилог орон сууцтай болохын өмнө зөвхөн унтаад
гардаг, гудам­жинд хонуул­чихгүй л байр хэрэгтэй гэх. Нийтийн байр­нуу­дын түрээ­сийн
үнэ сардаа 100-180 мянган төгрөг юм байна. Тог, цахилгаан ороод шүү дээ. Ер нь нийтийн
бай­ранд ихэвчлэн дураараа архи­дах гэсэн оюутнууд, дөн­гөж хөлөө олох гэж ажиллаж
яваа залуус ордог гэнэ. Мөн зарим нийтийн байрууд их цэвэрхэн, дотроо ор, угаал­гын
машин зэрэг тавилгатай­гаар сарын 180 мянган төгрө­гийн үнэтэй ч байдаг аж. Энэ
жил ихэнх газрууд түрүүсийн­хээ үнийг 20-30 хувиар нэм­жээ. Энэ нь цахилгааны үнэ­тэй
холбоотой гэнэ. Тэгэхээр өвөлдөө нийтийн байрууд 200 мянга хүрэх төлөвтэй байна.
Өмнө нь 100-120 мян­ган төгрөгийн үнэтэй байжээ.

Сүүлийн үед ний­тийн байрны үйлчилгээ
сай­жирч өрөө болгондоо хэрэг­лээ­ний ус, бие засах газартай болжээ. Гэхдээ арай
үнэтэй. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө 10 сараар гэрээ байгуулж
авна гэсэн шаардлагатай юм билээ. Хэмжээний хувьд нэг их ялгаа харагдаагүй. Энэ
жил Мянган оюутны байр засварт ороогүй байгаатай холбоотойгоор гадуур ний­тийн байр
сурагласан оюутан ихэсчээ. Өмнө нь тус байранд байсан гэх оюутнууд нийтийн байруудаар
өрөө асууж их ирдэг талаар манаач нар нь ярьж байсан. Ингээд бид хувийн болон улсын
хэд хэ­дэн сургуулийн дотуур бай­раар орлоо. Улсын сургуу­лиуд дотуур байрныхаа
захиал­гыг аваад дуусчихаж. МУБИС, МУИС зэрэг сургуу­лийн дотуур байрны түрээс дунджаар
450-500 мянган төгрөг гэнэ. Тодруулбал, нэг хүүхэд жилдээ дунджаар байр­ны хөлс
гэж 450 мянган төгрөг төлөх бөгөөд нэг өрөөнд 4-6 хүүхэд амьдардаг юм байна. Харин
хувийн сур­гуу­лийн дотуур байранд нэг оюутан дунджаар 350 мянган төгрөг төлөөд
жил амьдрах боломжтой юм билээ. Хувийн сургуулийн төлбөр улсынхаас арай хямд байдаг
шалтгаан нь сургуульдаа оюутан элсүүлэхийн тулд ийн төлбө­рөө бууруулдаг бололтой
юм. Аль ч сургуулийн дотуур бай­ранд намар оюутан бүртгэх­дээ эхний ээлжинд нэг,
хоёр дугаар курсийн оюутнуудыг авдаг юм байна. Яагаад гэхээр хот мэдэхгүй, хамаатан
садангүй оюутнуудад амьд­рах газартаа санаа зовохгүй хичээл, номоо хийгээсэй гэсэн
үүднээс нийгмийн халам­жийг хангаж, байранд авдаг байна. Харин гурав болон төгсөх
курсийн оюут­нуу­дыг биеэ даагаад явчих байх гэсэн үүднээс аль болох байранд авдаггүй
гэнэ. Түү­гээр зогсохгүй догь суучихсан оюутнууд эрэгтэй, эмэгтэй гэхгүй нийлж архидаад
байр­ны амгалан тайван байдлыг алдагдуулж, хэл ам дагуул­даг, шинэхэн оюутнуудыг
буруу замд уруу татдаг гэх олон шалтгаанаар дотуур байранд авах дургүй байдаг аж.
Мөн байранд орохын тулд байрны коминдатдаа гарын мөнгө гэж 100-300 мянган төгрөг,
зарим нь бүр өвлийн идэш амлаж ордог гэсэн яриа оюутнуудын дунд ч мэр сэр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хан-Уул дүүргийн эмнэлгийн газрыг “Арш” компани хууль бусаар авсан гэв

Хан-Уул дүүргийн нэгд­­сэн эмнэлгийн ажилт­нууд өчигдрөөс эхлэн
ажил хаялт зарлах гэж байгаа гэдгээ албан ёсоор сэтгүүлчдэд мэдэг­дэв. Тус газрын
эмч, суви­лагч болон бусад ажилт­нууд ийн 
ажил хаях дээ­рээ тулж байгаа асуудал нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас
тус эмнэлгийн А корпусыг “Арш” ХХК-ийн мэдэлд өгч орон сууцны барилга бариулж байгаатай
хол­боо­той гэнэ. Энэ талаар сурвалжлахаар тус газ­рыг зорилоо. Биднийг очих үед
Хан-Уул дүүр­гийн нэгдсэн эмнэлгийг тулгаад хашаа хатгасан байв.

Мөн барилгын суу­рийн бетон цутгахаар
газрыг ухсан байлаа. Уг эмнэлэг 1989 онд анх ашиглалтад орж байсан юм байна. Үндсэн
гурван хэсгээс бүрддэг бөгөөд эмнэлгийн А корпус буюу “Арш” компани буулгаж, орон
сууц барихаар ажлаа эхлүүлээд  байгаа газрыг
2005 онд Нийс­лэлийн өмчийн харил­цааны газраас Хан-Уул дүүргийн Замын цаг­даа­гийн
хэлтсийг байрлуулах шийд гаргаж байжээ. Хан-Уул дүүргийн эмнэлэг А корпус буюу нураалгаад
байгаа газарт хуучин гал тогоо, усан бассейн, спор­тын өрөөнүүд бай­сан юм байна.  Хан-Уул дүүргийн замын цаг­даа­гийн хэлтэс өнгөрсөн
жил шинэ байранд нүүж ор­сон байна. Гэхдээ эмнэл­гийн хажуу талын сул газарт шинэ
байраа бариул­сан аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас гэнэт­хэн “Арш” компа­нийн ажилтнууд
“Манай газар болсон. Энд 12 давхар орон сууц бари­на” гээд хашаа хатгаж эхэлсэн
байна. Энэ үеэс тус хоёр газарт үл ойл­гол­цох байдал үүсч эхэл­жээ.  “Арш” компанийнхан Хан-Уул дүүргийн замын цагдаагийн
хэлтэст шинэ байрыг нь өөрсдийнхөө хөрөнгөөр барьж өгсөн гэнэ. Тэгэхдээ тухайн үед
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Ганболд гэх хурандаатай
гэрээ байгуулж Нийслэлийн өмчийн харилцааныг газ­рын даргын  зөвшөөр­лөөр уг хуучин эмнэлгийн байр байсан газрыг
“Арш” компанид өгч өөрсдөө шинэ байр бариулсан байна.

ДОРГИЛТ ӨГСНӨӨС БОЛЖ ЭМНЭЛГИЙН
ХАНА ЦУУРСАН

Ингээд Хан-Уул дүүр­­гийн ЭМН-ийн
дарга Т.Пүрэв­чулуу­наас цөөн асуултад хариулт авсан юм.

 -“Арш” компанийн орон сууц
барьж байгаа газар танай эмнэлгийн мэдэлд хэвээрээ бай­гаа гэсэн үү?

-Тийм ээ. Манай эмнэл­гийн газар.
Бүр албан ёсны гэрчилгээн дээрээ хүртэл манай газар гэдэг нь тодорхой байгаа. Угаасаа
манай эмнэлгийн нэг хэсэг бай­сан газар. Нийслэлийн өмчийн газар Замын цаг­даагийн
мэдэлд өгч бай­сан болохоос. “Арш” ком­пани өнгөрсөн дөрөв­дүгээр сараас барилгын
ажлаа эхлүүлсэн. Тэр үеэс л манайх үйл ажил­ла­гааг нь эсэргүүцэж эхэл­сэн. Гэвч
одоог хүр­тэл бидний үгийг хүлээж авахгүйгээр нурааж газар ухсан. Үүнээс үүдэн манай
эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа иргэ­дийн тав тухтай байдал алдагдаж шөнөжин нойр­гүй
хонох болсон. Бүр энэ талаар их олон санал гомдол ирсэн. Түүнч­лэн шууд хэвтэн эмчлүүлэх
тасаг болон усан эмчилгээний тасаг яг энэ нурааж байгаа барил­гын цаана байдаг.
Тус тасгуудын дотор хананд цууралт өгсөн байгаа. Хажуу хана нь одоо дан тоосгон
бай­дал­тай үлдсэн. Эмнэлэг бол онцгой обьект. 30 метрийн дотор барилга байгууламж
барих ёсгүй. Гэнэт халдварт өвчин гарвал эргэн тойрон бай­гаа газруудыг хамгаалал­тад
авах ёстой. Нийслэ­лийн өмчийн харилцаа­ны газартай нийлэн манай эмнэлгийн газрыг
дээрэмдэж байгааг бид хараад зүгээр сууж чадах­гүй. Мөн эмнэлгийн ачаа­лал хэт их
байна. Барил­гыг нь нураасан газарт өргөтгөл хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа.

-Нэгдсэн эмнэлгийн барилгыг тойроод
энд тэндгүй барилга барь­сан байна. Энэ талаар?

Манай эмнэлгийг той­роод баахан л барил­га байна. Тодруулбал,
хажууханд нь их сургууль, яг урд нь цагдаагийн бай­гууллага, мөн орон сууц байх
жишээтэй. Яарал­тай тусламжаар ирсэн өвчтөнөө машинаас авах маш хүндрэлтэй. Учир
нь машинаа байрлуулах талбай бага учир хаа хол машинаа байрлуулж байж сувилагчид
маань арай ядан дааж өвчтөнөө эмнэлэгт оруулдаг. Орж, гарах гарцгүй ийм л бай­дал­тай
байна даа.

-Эмнэлгийн барил­гыг нурааж байгаа
та­лаар холбогдох газруу­дад мэдэгдсэн үү?

Мэргэжлийн хянал­тын газраас хяналт шал­галт хийсэн боловч
зөв­шөө­рөлтэй газар байна гэсэн хариу өгсөн. Бид хотын дарга Э.Бат-Үүлд хандсан
байгаа. Хотын дарга бидэнд маш сай­хан хариу хэлсэн. Ажлыг нь зогсооно, гаргасан
шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа байна гэсэн хариу өгсөн. Гэвч “Арш” компани үйл
ажиллагаа­гаа зогсоохгүй байгаа нь ажил хийхэд хүртэл хүнд­рэл­тэй байна. Өдөр шөнө­гүй
дуу чимээн дунд манай эмнэлгээр үйлч­лүүлж байгаа иргэд болон ажилтнууд байна. Хэрэв
ийм давчуухан газар орон сууц барьчих юм бол машин орох зай талбайгүй болохоос гад­на
олон сөрөг үр дагавар гарна. Бид хана цуурсан асуудлаар гомдол гарга­хаар зэхэж
байна гэв. Харин тус эмнэлгийн ажилт­нууд “Хэрэв барил­гын ажил зогсохгүй бол бид
ажил хаялт зарлана” хэмээн мэдэгдэж байсан юм.

Бид “Арш” компа­нийн­хантай уулзах
гэсэн боловч уулзахаас тат­галз­сан юм. “Арш” ком­пани нь Италийн хөрөнгө оруулалттай
барилгын компани юм байна. 178 айлын итали инженерүүд барих гэж байгаа орон сууц
гэнэ. Европ хэв мая­гийн орон сууц юм байх. 
1989 онд ашиглалтад орсон барилга ямар нэгэн хана нь цуурсан, суулт өгсөн
зэрэг зүйл илрээгүй гэнэ. Цаашид арав гаруй жил ашиглах бүрэн боломжтой байсан аж.

Э.ХҮРЭЛБААТАР