Categories
мэдээ нийгэм

С.Баярцогт МАН-ыг Засгийн газарт урихыг хүсэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай үргэлжилсээр,
сая дууслаа. Өнөөдрийн хэлэлцсэн асуудлуудаас Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг
хэрхэн шийдэх нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм. Тэгвэл гишүүд өдөржин
шахуу хаалттай хуралдаж, энэ асуудлыг хойшлуулав.

Харин эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр С.Баярцогт
гишүүний хэлсэн санал чуулганы танхимыг багагүй шуугиулсан бололтой. Тэрбээр
эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлууд нь хямралын асуудлыг
шийдэж чадахгүй ээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй
байна. Энэ Засгийн газарт Ардын намаас бусдынх нь төлөөллүүд байгаа. Одоо
МАН-ыг Засгийн газарт урих хэрэгтэй. С.Баяр Ерөнхий сайд байхдаа хамтарсан
Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралыг давж байсан. Цаашдаа ч олон
асуудлыг шийдэхэд олон намууд зөвшилцөлд хүрэх шаардлагатай байгаа. Тиймээс Үндэсний эв нэгдлийн Засгийн газар
хэрэгтэй байна гэх мэтээр ярьжээ.

Б.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

Монголд үйлдвэрлэсэн гар утас дотоодын зах зээлд хүч түрэн орж ирнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзжээ.

ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулах гэнэ. “Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулжээ. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурилуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Харин “Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна.  “Migma electronics” компанийн захирал Б.Анхныбаярын хэлснээр  дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг  ослын дуудлага хийх боломжтой гэдгийг танилцуулсан байна.  

Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.

Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Судалгаанд хамрагдсан иргэдэд үнэгүй эмчилгээ хийнэ

 Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг өнгөрсөн сараас эхлэн явуулж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн иргэдийг судалгаанд хамруулсан бол өнөөдөр Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БЗД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо, Хороо, өрхийн эмнэлэгүүдийн төлөөлөл оролцов. 

Сүрьеэгийн тархалтын судалгааг тус дүүргийн II, IV, VI, VIII, XII, XIII, XIV, XVI, XVIII, XXI, XXIII хороонд явуулах юм. Ингэхдээ нэг хорооноос 15-аас дээш насны 600 хүнийг сонгон  асуулга асууж,  цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зурагт сэжигтэй зүйл илэрвэл цэрний сорьц авч, нянгийн  шинжилгээ хийн оношийг баталгаажуулах маягаар судалгааг явуулж байгаа аж. 

Хэрэв сүрьеэтэй болох нь тогтоогдвол харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт үнэгүй эмчилгээ, хяналтад хамруулах гэнэ. Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппаратаар оношлогоогоо явуулах юм.

БЗД-ээс сүрьеэгийн судалгаанд нийт 6600 гаруй хүн хамрагдах ажээ. Тус дүүргийн хэмжээнд 2013 оны байдлаар сүрьеэгийн 530 тохиолдол бүртгэгдсэн нь бусад дүүргээс өвчлөл өндөр байна. Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааг энэ ондоо нийслэл хотын иргэдийн дунд явуулж, 2015 оноос хөдөө орон нутгийг хамруулж дуусгах юм. Үр дүн нь 2016 оноос гарах гэнэ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэргээр явуулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг явуулжээ. 

Энэ үеэр Онцгой байдлын аврах тусгийн ангийнхан Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчидтай хамтран бэлтгэл хийж, дадлага туршлага солилцсон байна. Мөн газар  хөдлөлтөөс нурсан барилга, нурингаас иргэдийг хэрхэн аврах сургалтад анх удаа нисдэг тэрэг ашигласан нь үр дүнтэй дадлага, туршлага болсон аж. Орон нутгийн Онцгой байдлын албадуудтай хамтарсан сургуулилтад Нийслэл хотоос нийт 80 гаруй албан хаагчид оролцжээ. 

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Нийт тав хоногийн завсарлага авчээ.

Эл асуудлыг хэлэлцэх үеэр дээрх чуулганы хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсны дараа “Энэ асуудлыг шалгах шаардлагатай байна” гэж үзжээ. Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлууд дээр холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан гэх мэдээлэл байна.

Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авсан тул хуралдаан нээлттэй горимд шилжжээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтэй нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Харбут, Чигэртэй, Булган, Хангай нурууны арын Идэр өвөр болон Түргэний уулсаас эхтэй Онги, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хурх, Барх, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Турган, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Categories
мэдээ спорт

Гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монголын Гимнастикийн холбооноос зохион байгуулдаг спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа Спортын ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдлоо. Тэмцээнд 250 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Дархан-Уул, Орхон зэрэг хөдөө орон нутгаас тамирчид оролцжээ.

Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 зэрэглэл, өсвөрийн I, II, III-р зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдсан байна.

Уран сайхны гимнастикийн өсвөрийн I зэргийн эхний гурван байрт С.Энхжин, Ц.Зулзаяа, Э.Энхдалай нар шалгарч, өсвөрийн II зэрэгт Г.Номин-Эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Х. Тэмүүлэн нар тус тус байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн чулуун замыг ашиглалтад орууллаа

Энэ жил нийслэлийн есөн байршилд байгалийн чулуугаар авто зам тавьж байгаа. Одоогоор гурван байршилд байгалийн чулуугаар тавьсан авто замыг ашиглалтад оруулаад байгаа аж. 

Тодруулбал, Гандангийн баруун хаалганаас Амарсанаагийн гудамжтай нийлж буй хэсгийг, Анкарагийн гудамжийг хуучны Лениний музейтэй, 11 дүгээр хорооллыг Денверийн гудамжтай холбох замуудыг байгалийн чулуугаар тавиад байна.

Байгалийн чулуун зам нь борооны усыг шингээхээс гадна шугам сүлжээ солиход эвдэгдэхгүй ач холбогдолтой гэдгээрээ давуу талтай аж.

Categories
мэдээ нийгэм

МИАТ шинэ онгоцоо “Гүюг” хэмээн нэрлэхээр болжээ

МИАТ компанийн шинэ агаарын хөлөг Боинг 737-800 онгоц ням гаригт ирэх гэнэ. “Боинг” компанийн 800 цувралын шинэ загвар Боинг 737-800 онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай ажээ. Сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон энэхүү онгоц нь  зогсолтгүй 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай юм байна. Шинэ онгоцыг Чингис хааны ач Гүюг хааны нэрээр нэрлэхээр шийджээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулна

Хүн
амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор
“Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл
боловсруулахаар болж байна. Энэ ажлын
хэсэгт Онцгой байдлын
Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цөмийн энергийн газар, тухайн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.