Categories
редакцийн-нийтлэл

Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё

Халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний  үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй  элдэв  арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь  Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон.  Ингэж яаран мөнгө тараах болсон нь  мэдээж сонгууль­тай холбоотой. Сонгуу­лийн өмнө  иргэдэд амласан мөн­гөө тараачихвал ард тү­мэн тэднийг амлалтаа бие­лүүл­дэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найд­жээ. Гэвч ингэж олгох бэлэн мөнгө эрх баригчдад  байсангүй.

Иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан тө­дийгүй Хөгжлийн банкийг онилов. Гэвч  хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэ­сэн ч  эрх баригчдад  дарамт­луулан ажлаа өгөхөд хүрсэн.   Энэ тухай манай сонин мэ­дээлж байсан. Хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Бат­жаргал  энэ шахалтаас болж аргагүйн эрхэнд өргөдлөө өгөхдөө чухам яагаад аж­лаасаа гарах болсноо хамт­ран зүтгэж байсан хамт олон­доо захидлаар илэрхийлсэн билээ.  

Уг нь хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээр тараахыг хуульчилсан. Гэтэл эрх баригчид  хууль зөрчиж, эх үүсвэр нь ямар байх нь хамаагүй, амлалтаа биелүүл­сэн болох гэж бүхий л аргаар мөнгө  цуглуулсан байдаг. Тэр бүү хэл Төрийн банкнаас мөнгө авч тараасан тухай АН-ын дарга Н.Алтанхуяг өчиг­дөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна лээ. Мөн төмөр зам барих мөнгийг хүний хөгжийн мөнгийг тараа­хад зарцуулсан тухай ч тэ­рээр хэвлэлийнхэнд дуулга­сан. Энэ бүгдээс харахад Ардын намынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж. 

МАН-ын Засгийн газар хоёр дахь ээлжийн 330 мян­гыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Гэтэл Сангийн сайд Д.Хаян­хярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрс­дийн нэр дэвшсэн  тойр­гуудад   сая төгрөгийг нь бүрэн олгосон байна. Өөрөөр хэл­бэл Монгол Улсын сан хөм­рөгийн түлхүүрийг атгаж суу­гаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн нь иргэдээ ялгаварласан хэрэг юм. 

Эх үүсвэрийг нь өөр газраас татан төвлөрүүлсэн мөнгийг тараасан Засгийн газар нь  хууль зөрчсөн бол  Сангийн сайд, дэд сайд нар нь Засгийн газрынхаа гурав хувааж олгоно гэсэн шийд­вэрийг мөн зөрчиж, өөрсдийн нэр дэвшиж өрсөлдсөн тойр­гуудад сая төгрөгийг бүтнээр нь тараасан хэрэг.  Нэр дэвшигч сонгуулиар мөнгө тарааж болохгүй хуулийн заалтыг тэд ийнхүү зөрчиж байгаа юм.   Хүний хөгжлийн мөнгөтэй  холбоотойгоор хууль зөрчсөн бас нэг асуу­дал бол Эрдэнэт үйлдвэрийн даргын шийдвэр. Тэрээр Засгийн газрыг мөнгө нэхэхэд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга шиг “үгүй” гэж хэлж болох байлаа.  Гэтэл тэгсэн­гүй.

Нэг намыг сонгуульд ялуулахын тулд улсын үйлд­вэрийн газрын 100 тэрбум төгрөгийг гаргаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж, шалгуулах ёстой хүний нэг нь Ч.Ганзориг болж таарч байна. Энэ асуудлыг  хууль хяналтын байгуул­лагууд шалгаж тогтооно биз. Эднийг ингэж хууль зөрчин иргэдэд мөнгө олгож байх хооронд энэ хаврын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихоод байна. Тендерт ялсан барилгын ком­паниудын мөнгө нь орж ирээ­гүйгээс ажлаа хийж ча­дахгүй байгаа юм. Нэгэнт улсын сан хөмрөг хоосорч байгаа бүх­нээ сонгуулиас өмнө үрэн таран хийсэн хойно бүтээн байгуулалтад юугаа зориу­лах билээ. Иймэр­хүү намын эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьсан ээлжээ өгч буй эрх баригчдын балаг дараагийн Засгийн газарт нэлээдгүй гай тарих байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

АН-д ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

Энэ удаагийн сонгуу­лиар сонгогчдын олонхи нь Ардчилсан намд итгэл хүлээлгэлээ. Гэхдээ тэ­дэнд дангаараа Засгийн газар байгуулах эрхийг өг­сөнгүй, бусад намууд­тай эвс гэдэг “тушаал” буул­гав. Тиймээс УИХ-д хам­гийн олон суудал ав­сан АН парламентад суу­дал­тай улс төрийн хүч­нүүд­тэй тохироо хийх үл­дээд байгаа юм. Ард­чилсан намд одоогийн байдлаар ямар нөхцөл байдал үүсчихсэнийг аваад үзье.

МАНТАЙ НЭГДВЭЛ ЯАХ ВЭ?

Энэ бол хамгийн эх­ний хувилбар. Тэд засгаа байгуулахдаа
40:60 гэсэн харьцаагаар бялуу ху­ваах байх. Ингэхэд ядаж цөхөөд байх  юмгүй хял­бар. Гэлээ ч нам доторх фракциуд
үүнийг яаж хү­лээж авч, ямар байр суурь илэрхийлэх
нь чу­хал бай­на. АН арайхийж олж ир­сэн бялууныхаа 40 хувийг бусдад зүгээр өгчихгүйг
хичээнэ. Яалт ч үгүй бя­лууныхаа 40 ху­вийг хэн нэгэнтэй
хуваа­хаар бол­бол АН-д харам­салтай. Дээрээс нь фрак­циуд энэ хувилбарыг хүлээн зөв­шөөрөхгүй нь мэдээж.

Аль хүчтэй фракц нь шийдвэр гаргахад нө­лөө­лөх нь дамжиггүй. АН-ын УИХ-д  авчихаад байгаа суудлыг фракц, бүлэг­лэ­лээр нь хуваавал  МҮДН хамгийн олон буюу най­ман суудал авчээ.  Бүрэн эрх нь дуусч байгаа УИХ болон намын Үндэсний зөвлөл­дөх хороонд да­вамгайлах байдалтай яв­сан Алтан гадасынхан зургаан суу­далтай байна. Харин МоАХ-оос дөрөв, Шонх­руу­даас тав нь пар­ла­мен­тад орох эрхтэй болчих­лоо. Зүүн хойд Ази фракц хоёр, Нэг ард­чиллынхан дөрвөн сууд­лын хуваарь­тай явна.  Тэд бялуу ху­ваа­рилалтыг дэмжих үү гэдэг нь эргэл­зээтэй.  Ялангуяа  АН дотор үргэлж хүчтэйд тоо­цогддог МоАХ МАН-тай эвсч, 40:60 гэсэн харь­цаагаар суудал хуваа­ри­лахыг хүлээн зөв­шөө­рөх­гүй. Харин Алтан­га­дас фракц дэм­жиж магадгүй. “Ал­тан­га­дас”-ынхны хувьд МАН-тай хам­тарсан Зас­гийн газарт зах зухаасаа орж ажил­лаж, албан ту­шаа­лын “амтанд” орчих­сон учраас Ардын намтай эвсэхийг дуун дээр хүлээн зөв­шөөрч мэднэ. Гэвч тэд хүнийхээ тоогоор МҮДН фракцийг гүйцэхгүй учраас хүчин мөхөсдөх талтай.

Нам дотоод зөрчлөө дарж, фракциудын эсэр­гүүцлийг давж гараад то­хи­ролцсоны үндсэн дээр МАН-тай хамтрахаар бол­лоо гэж бодъё. Тэртэй тэргүй гурван жил хам­тарсан Засгийн газарт олон ажил ну­галж, гар нийлсэн гэц­гээ­дэг хоёр намын хувьд дахин нийлж ажиллахад  асуудал гарах­гүй. Гэхдээ энэ нь ард түмэнд таа­лагдахгүй.  “Хам­тарч су­раагүй биш АН, МАН хоёр дахин эвслээ. МАНАН улам өтгөрлөө” гэж шүүм­жилнэ.  Өнөөдрийг хүртэл явсан МАНАН хэ­мээх сур­тал ухуулга үргэл­жилж, улс төрийн бусад хүчин шаагилдана. Үүнийг давж МАН-тай эвсэх шийд­вэр гаргах нь АН-д ашигтай юу, үгүй юу гэдэг нь эр­гэл­зээтэй.

МАХНМҮАНЫН ШУ­ДАРГА ЁС ЭВСЭЛТЭЙ ХАМТАРВАЛ ЯАХ ВЭ?

Энэ бол хоёр дахь хувилбар. Эднийх одоо­гийн байдлаар УИХ-д 12 суудал авчихаад байна. Гэхдээ тэдний бараг тал нь  АН-ын угшилтай хү­мүүс гээд бод.  Тэгвэл АН, МАХН-МҮАН бол нэг нам л  гэсэн үг. Харин энэ удаа сууд­лын тоогоороо МҮДН тэр­­гүүлээд байгаа. Энэ хамтралыг АН дотор хүч­тэй эсэр­гүү­цэх фракц нь Алтангадас байх болов уу. Гэсэн ч АН-д МоАХ-ныхон хүний тоо­гоор давам­гайл­даг гэд­гийг энд дахин са­нуулах хэ­рэгтэй байх. “Шу­дарга ёс” эвсэл үүнийг гадарлаж байгаа учраас өөрс­дө­дөө давуу боломж бий гэдгийг анзаарч суу­гаа. Тийм ч учраас тохироо хийхээр ирсэн АН-аас том зүйл нэхэж байгаа дуул­дана. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг  гурван гол яамыг өгөхгүй бол хамт­рахгүй гэх мэт­чи­лэнгээр хошуугаа унжуул­сан су­рагтай. 

Тэд ийм бодолтой бай­гаа бол АН хамтрах санал гаргах эрхээ эдэлж шаард­лага тавих ёстой.  Шударга ёс эвслийг Зас­гийн газарт Н.Энх­баяр­гүйгээр ирнэ гэсэн то­хиолдолд   хүссэ­нийг нь өгөх болзол тавьж болно. Хэрэв тэд үүнийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж янд­ганавал тэр л биз.  МАНАН улам өтгөрч МАХН төөрч, юу ч үгүй хоцорно гэсэн үг.  Н.Энх­баяр чигээ­рээ зүтгэсээр засагт ороод ирвэл юу болохыг бүгд мэдэж бай­гаа. Тэр дураа­раа туйлж өгнө. Түүний энэ улсад хэмжээгүй эрх­тэй туйлж  байхад нь ард түмэн ямар  байдалд хүр­лээ. Тэр үеийг эргээд авч­рахыг хэн ч хүсэхгүй.  На­мынхан ч энэ байдлыг дэндүү мэд­дэг учраас түү­нийг энэ удаад хязгаарлах байл­гүй. Тэгвэл АН-МАХН-МҮАН-ын эвслийн Зас­гийн газар байгуулагдах биз ээ. Үнэндээ Ард­чил­сан намд үүнээс өөр гарц алга. Ганцхан С.Оюун ги­шүүнийг урдаа барь­сан ИЗНН-тай эвсэлтэй биш, ямар ч хэрэггүй. Тэ­гэхээр засгаа түргэн хуга­цаанд эмхлэх цорын ганц гарц нь энэ гэдгийг улс төр суд­лаачид хэлж байна.

Үүнээс өмнө анхаа­рах нэг асуудал АН-д бай­на. Сонгогчдоос авсан сана­лаа хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Үнэндээ Ардчил­сан намынханд нэг муу зан бий.  Засгийн толгойд гара­хаараа на­маа тоохоо бай­даг. Үүнээс болоод фракц бүлэглэлүүд нь толхил­цож, АН-ын нэрийг шо­роотой хутгаж орхидог. Энэ муу зангаасаа салж намаа хөл дээр босгох нь  юу юунаас чухал гэдгийг ойлгох ёстой хэмээн   улс төрийн хүрээ­нийхэн ярьж байна. 

НАМУУДЫН ДАРГА НАРТ ИРЭХ ХАРИУЦЛАГА ЮУ ВЭ?

Засаг төр эмхлэх ажил ингээд цэгцлэгдэх биз. Ард түмэн нэгэнт сонголтоо хийчихсэн. Тэд­ний хүсэл зоригоор сонгогдсон улс төрийн хүчнүүд эвсч Зас­гийн газ­раа байгуулах нь дам­жиггүй. Харин  намуу­дад үүнээс урьтаж, шийдэх ёстой нэг  асуудал бий. Аливаа намын лидер хэр сайн ажиллав, даргын суу­дал дээрээ оршин тогт­нох уу, үгүй юу гэдгийг нь хэм­жих хэмжүүр нь сонгууль. Мэдээж сон­гуульд намаа ялуулсан дарга Ерөнхий сайдын суудалд очих ёс­той.  Үгүй бол хариуцлага хүлээдэг. Намаа ялуулж, Ерөнхий сайдын суудалд очих болзлыг АН-ын дарга Н.Алтанхуяг хангаж чадав уу гэдэг асуулт гарч ирнэ. АН  сонгуульд бусдаасаа олон суудал авсан боло­хоос  ялалт байгуул­чихсан хэрэг биш.  Тэгэ­хээр Н.Ал­танхуяг Ерөн­хий сайд бо­лох болзол хангасангүй. Намаа ялал­тад хүргэж чадаагүй учраас хариуц­лага хү­лээж, даргынхаа сууд­лаас буух хэрэгтэй болж байна. АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж, намын дар­гынхаа ажлын үр дүнг хэлэлцэж, намын да­раа­гийн даргаа сонгох шаардлага тулгарлаа. Үүнийгээ дотроо ярьж ший­дэх байлгүй. Хэнтэй нийлж, Засаг байгуулах вэ гэхээсээ өмнө намаа хөл дээр нь босгох эхний алх­маа хийх үүрэг АН-ынханд ирж байна.

Тэгвэл МАН-ын дарга нар ямар хариуцлага хү­лээх вэ.  Мэдээж Ардын нам энэ сонгуульд ялагд­сан учраас С.Батболд намын даргаасаа огцрох нь ойлгомжтой. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хувьд ч суудлаа тавьж өгөх ёстой.  Тэрээр “МАХН нэрийг сольс­ноос болж манай нам сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би тол­гойгоороо хүлээнэ” гээд нэгэнт амалчихсан нөхөр.  Хэлсэндээ хүрдэг зориг­той залуу хүний хувьд амалснаа биелүүлж, албан тушаалаа өгөх биз.  Гэхдээ С.Батболд, У.Хү­рэлсүх нарт ирэх хариуц­лага ердөө намын дар­гаас бууснаар хяз­гаар­лагдана гэвэл хангалтгүй. Тэд намын жагсаалтын дээ­гүүр бичигдсэн байраа бусдадаа тавьж өгөөд, УИХ-ын гишүүнээсээ тат­галзвал намынхаа мянга мянган гишүүнийхээ өмнө жинхэнэ утгаар ха­риуц­лага хүлээх юм. На­мынхаа олон мянган гишүүний ит­гэ­лийг хөсөр­дүүлж, сон­гуулиар шороо үмхүүлс­нийхээ төлөөсийг төлж, УИХ-ын гишүү­нээ­сээ тат­галзах учиртай биз ээ. Үүнийг ч намын жи­рийн гишүүд нь хүсэн хүлээж байгаа нь дам­жиггүй. АН болоод улс төрд үүсээд байгаа нөх­цөл байдлыг тоймлоход ийм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмний энэ их урмыг Ардчилсан нам минь битгий хугалчихаарай даа

2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан
нам яллаа. Ард түмний нуруу нэг тэнийв бололтой.
Удаа дараа саналаа луйвардуулж цөх­рөлөө барж суусан олон сая
л үнэн ялдаг гэдгийг үзлээ
дээ. Тиймийн учир миний бие хотол олны нуруу тэнийлээ хэмээн бахтайхан хэлж буй
хэрэг ээ. Ардчилсан нам сон­гуульд ялалт байгуулж олон­хийн саналыг авна гэдэг улс
төрд ялж байна гэсэн үг.
Ийнхүү Монголын төрийн жолоог атгах өндөр үүрэг Ардчилсан намынханд жам ёсоороо ирлээ. Хэн нэгний албадлагагүйгээр ирлээ. Ма­най монголчууд аливаа зүй­лийг цаг нь болжээ гэж язгуу­раасаа хүлээн зөвшөөрч ирсэн түүхтэй.

Энэхүү бичигдээгүй хуу­лийн жишгээр аваад
үзэхүйд Ардчилсан нам улс төрд ялалт байгуулах нь өнөө л цаг нь ирсний шинж. Цаг нь ирэ­хээр амжилт ялалт гэдэг
юу­гаар ч хааж боогоод дийлд­дэггүй юм байна. Ширүүн урсгалт гол мөрөн шиг л сад тавьдаг юм байна. Цагаан морин жилийн хувьсгалыг
бүх нийтээрээ дэмжиж, нийгэмд шинэ салхи савир үлээхийг хүсэмжлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байсан ард түмэн
өнөөдөр ийнхүү ард­чиллыг сонголоо.
Харин одоо улс төрийн дараагийн шийд­лүүд сонгогч олонд сонин байгаа нь мэдээж. Ардчилсан нам нэгэнт
л ялалт байгуул­сан юм бол, сонгогч олныхоо итгэлийг хүлээсэн л юм бол ялсан баатар шиг байх хэрэг­тэй.

Эрдэнэт хүмүүний эрхэм дээд чанар нь
итгэл гэдэг. Итгэлээ өгсөн ард түмэн төр засгаа хэрхэн тохинуулахыг нүдээ ч цавчилгүй харж суу­гаа. Ардчилсан
намынхныг хуучин шигээ нам дотроо хагаралдаж, хэн нэгний хо­моргонд өртөн чи би-дээ тулж завсар
зааг орохыг олон нийт огтхон ч зөвшөөрөхгүй ээ. Нам дотроо хагаралдах эсэх нь энэ намын хэрэг биш
болжээ.       

Сонгогч олон итгэл хү­лээл­гэн төрийн жолоог ат­гуулж саналаа
өгнө гэдэг цаанаа асар том
хариуцла­гатай. Ерөөсөө л хариуцлага үүрүүлж байгаа хэрэг шүү дээ. Улс төрийн намын урт удаан хугацаанд амьдарч, цаг түү­хийн хэрчлээсэнд нуруугаа бөхийлгөлгүй пээдгэрэн ви­зийг эрхийг ард түмэн, сонгогч олон өгдөг. Тэдний дэмжлэг шиг үнэтэй
зүйл үгүй билээ. Дэмжлэг байж л тэр нь са­налаар илэрхийлэгдэж
ба­тал­гааж­даг бус уу. Эл бүхнийг учирласны гол зорилгыг
та бүхэн анзаарч байгаа байх. Намын дотоод зөрчил, хага­рал бутралыг л хэлээд байна. Шуудхан өгүүлэхэд, Ардчил­сан намын
хагарал, дотоод зөрчлийг хэлээд байна. Нам
хагарна гэж байдаггүй. На­мын удирдлагуудын
хоорон­дын хагарал гэж огтоос хэрэг­гүй, ашиг хонжоо авчирдаггүй зүйл бий. Хэн нэгэндээ ту­нирхсан
шазуур л байдаг ш дээ. Энэ нь улс төрийн өшөө авалт энэ тэр болохдоо
өдий л дөө. Тэгэхээр өнөө цагт Ардчилсан намын
удирдла­гууд хоорондоо эв түнжин муутай, манайхны хэлдгээр
шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байж болохгүй ээ. Та бүхнийг нам шиг ажиллаж улс
орноо удирдахыг цаг үе, ард түмэн сонгогч олон чинь шаар­даж байна.

Нам шиг ажиллахын тулд яах ёстой вэ.
Хэдхээн хүний амин хувийн ашиг, улс төрийн амбийцаар яваад байх уу. Үгүй юм аа. Намын бүх инсти­туц яралзтал ажилладаг, гол гол асуудлуудыг олонхиороо
ярьж зөвлөж шийддэг аль л хэцүү бэрх түвэгтэй зүйлийг дайраад гардаг байх учиртай. Намын аппарат ингэж
л ажил­ладаг даа. Мөн намын удир­дах байгууллагууд
албан үүр­гээ төрийн хэмжээнд гүйцэт­гэж, хүн бүхэн өөртөө өндөр хариуцлага хүлээлгэн төрийн хар ухаанаар ажиллах нь дамжиггүй. Улс орны амин чухал асуудлуудыг институ­цын хэмжээнд
шийдвэр гар­гадаг байх шаардлага тулгарч байна шүү
дээ. Түүнээс али­вааг сэтгэлийн хөөрлөөр ший­­дээд хөнгөн гоомой хан­даж болохгүй ээ. 

Ардчилсан нам юуны өм­нө авсан саналдаа эзэн бо­лох
хэрэгтэй байна. Дараа нь ард түмний хүсэл эрмэлз­лэлийн дагуу Засгийн газраа байгуулах хэрэгтэй
байна.

Ард түмэн юуг хүссэн бэ. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь намуудад өгсөн саналаар илэрхийлэгдэж байгаа. Үүнийг хэнбуйгаа ч гадарлах буй за. Ард түмний хүсэл мөрөөдөл, чинадын бодол, итгэл найдвар яах аргагүй ардчилсан хүчинд очиж бай­на. Энэ удаагийн
ээлжит сонгуульд МАН буюу хуучин Ху нар цөөнх боллоо. Ерэн зургаан
онд цөөнх болж байс­наас хойших улс төрийн сун­гаанд хуучин Ху-гийнхан сөрөг хүчин болж байсан удаагүй.

Сүүлийн
хоёр сонгуульд модоо барих байсан ч ямар нэгэн аргаар хамтарсан Зас­гийн газар байгуулах
хэм­жээнд хүрчихсэн тууж явдаг байсан. Эл удаа бол яалт ч үгүй бууж өгч байна. Хуучин намынхаа нэрийг хадгалж үлдсэн МАХН-ынхан Их ху­ралд бас ч гэж багагүй олон суудал эзлэх нь тодорхой болоод байгаа. Ард түмэн улс төрийн эдгээр гурван хүчинд итгэл хүлээлгэлээ. Гэтэл бусад
намууд “Саналын хуудсыг гараар тоолохыг шаардаж байна. Бид автомат машинд итгэхгүй байна” гэх зэргээр зарга зальхай хийж байгаа нь өмнөөс нь ичмээр. Учир юу вэ
гэвэл сонгогч олноосоо ганц­хан хувийн санал авч чадах­гүй байгаа улс төрийн нам эвсэл гэж юу байхав
дээ. Үнэндээ ичгэвтэр биз дээ.

Түүнийг
нам гэж үзэх хэ­цүү, байх хэцүү. Гэтэл тэдгээр намуудын удирдлагууд, юу юу билээ дээ,
Эрх чөлөөг хэрэг­жүүлэгч, гурав дахь хүчин,
Эх орончдын, Хөгжлийн хөтөл­бөр, Иргэний хөдөлгөөний тэргүүтэй намын дарга нар нэг
л их саналаа луйвардуул­чихсан хүмүүс шиг байн байн хэвлэлийн хурал зарлаад сүржигнэх юм. “Манай намд ганц ч хувийн санал өгөөгүй байна” гэж гоншгонож суух­даа санаа нь зовдоггүй л юм байх даа. Эдгээр намуудад өгсөн саналын хувиас манай
сонинд бичиж буй нийтлэл арай олон хүнд хүрэх байх шүү. Учир нь Монголын ли­дер
хэвлэл “Өдрийн сонин” хорь гаруй мянган хувь хэв­лэгдэж уншигч захиалагч­дынхаа
гарт очдог юм аа. Наад жижиг намуудын чинь шаардлага  гудманд гулиа гишгэж яваа жирийн нэг иргэ­ний
шаардлагатай ижил шүү дээ. Улс төрд ямар ч хүчгүй байна. Дуу хоолой чинь ард түмэнд хүрэхгүй, сонгогч олон та нарыг нам гэж үзэхгүй байна.

Тийм учраас Ардчилсан нам сөрөг хүчин гэдгээс бүү ай. Ямар ч сөрөг хүчнээс илүү хүчтэй ард түмэн та нарын талд байна.
Цаг хугацааны цааз таны талд байна гэдэг шиг. Ард түмнээс хүчтэй зүйл энэхэн замбуулинд үгүй би­лээ. Болохгүй бол ард түмэн­дээ хандахгүй юу. Энэ намууд чинь ингэж
дээрэлхээд байх юм гэж. Саналаа хамгаалах гэсэн олон түмэн турхираад босох нь мэдээж биз дээ. Олны хүчинд бат итгэн аз жаргал, амжилт бүтээл рүү тэмүүлж явахад Монгол Ул­сын хөгжлийг нэг л мэдэх нь ээ, хүн бүхний гарт атгуулна даа.
Тийм цаг холгүй ээ. Гол нь та бүхэн нам дотроо зөр­чил үүсгэлгүй, хувь хувийнхаа амбийцыг жаахан ч гэсэн дарах хэрэгтэй
шүү. Ард түмнийхээ өгсөн энэ их урмыг Ардчилсан
нам минь битгий л хугалж үзээрэй дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам ардчиллын төлөө өгсөн санал бүрийг хамгаалах хэрэгтэй байна

КОММУНИСТУУД ХЭЗЭЭ Ч ЯЛАГДЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

Ардчилсан нам энэ  сон­гуульд олонхийн санал ав­лаа.  Ард түмэн ардчилалд хангалттай саналаа өгөв. Ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг Ардчилсан нам хамгаалж чадахгүй бай­на. Ардын намынхан ард түмний өөрсдөд нь өгөөгүй саналын төлөө яаж ичгүүргүй дайрч, луйвардаж өөрийн болгодог билээ. Коммунис­тууд хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүйг Ардчилсан намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа.   МАН сүүлийн хэдэн ч сонгуулиар луйвраар ялалт байгуулсан билээ.     

Өнгөрсөн он жилүүдэд Ардчилсан намд ард түмэн  тасралтгүй саналаа өгч ир­лээ. Ардчилсан нам ард түм­ний өөрсдөд нь өгдөг энэ саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм.  Ардчилал хэр­хэн саналаа луйвардуулж байсан нь  сонины шарласан хуудаснаа түүх болон үлд­жээ. Улс орны санах ой бол  сонин байдаг. 2004 оны сон­гуульд АН ялсан. Яваандаа ардчиллын төлөө санал цөө­рөөд ирэхээр ард түмэн Сон­гуулийн ерөнхий хорооны өмнө саналаа хамгаалж жаг­саж байсан. Тухайн үед МАХН-ын генсек байсан Д.Идэвхтэн “Сонгуулийн дүн бидэнд таалагдахгүй байна. Бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл тухайн үед Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан ард түмнийг хуурч,  “Ардчиллын  саналыг  бид хамгаална” гэж тэмцлийг  тараасан. Маргаа­шаас нь зарим  тойргоо тэр үеийн МАХН-тай наймаалц­сан. Ганц жишээ хэлье. Ж.Гүррагчаа Баянзүрхийн тойрогт ялагдчихаад байхад  тохироо хийж, Ардчиллаас  нэр дэвшиж байсан С.Отгон­баярыг Эрээний консул  бол­гоод явуулж байсан санаг­дана. Тэгээд УИХ-ын  даргын ажлыг Н.Энхбаярт өгч өөрс­дөө нэг муу хамтарсан Зас­гийн газартай үлдсэн.

“Эх
орон” гэж албан ёсны нэртэй ч “Эрэл”  гэдгээр нь гадарлах сураггүй шахам байсан намтай М.Энхсайхан  эвсээд   намынхаа баахан нэр дэвшигчийг  шахсан.  Ингээд “Эрэл”-ийн намынханд сай­дын суудал хүртэл өглөө. Тэглээ гээд Ардчилсан нам хожоогүй. Хамтарсан Зас­гийн газар нь огцорч нам нь тарсан. М.Энхсайхан ч на­маа орхисон. Ардчилалд өгсөн ард  түмний саналыг хуваал­цаж гайхуулаад байсан “Эрэл” нам нь мөн сураг алдарсан.  Гэтэл  Ардчилсан нам байсаар. Ард түмэн са­на­лаа өгсөөр байгаа билээ. 2008 онд АН ялсан. МАХН ялагдсан. Гэвч хүлээн зөв­шөөрөөгүй.

Сонгууль бүрээр нэг  ийм буруу жишиг тогтоод удлаа. 2008 оны сонгуулийн орой  сонгуулийн хэсгийн хороо­доос АН  ялсан дүнгүүд ирж байгаад өглөө сэрэхэд л “МАХН ялчихлаа” гэсэн.  Тэр үед С.Баяр тэргүүтэй МАН-ынхан инээдээ барьж ядан өөрсдийгөө ялсан гэж мэ­дэгдэж байлаа. Ард түмэн үүнийг эсэргүүцэж, Ардчил­сан намыг өмөөрч боссон.   Тэгээд Долдугаар сарын нэг­ний тэмцэл өрнөсөн. Гэвч Долдугаар сарын нэгний энэ тэмцэлд Ардчилсан нам оролц­сонгүй. Ардчиллын төлөөх энэ тэмцлийн зохион байгуулалтыг энэ нам хийсэн бол таван сайхан залуу  үхэж, олон залуус шоронд суухгүй байсан ч юм билүү.  Тийм муухай луйвар дээрэм болохгүй ч байсан юм билүү.

АН-ынхан талбай дээр майхан бариад “Сонгуулийн луйврыг хүлээн зөвшөөрөх­гүй” гээд ард түмэнтэйгээ хамт тэмцсэн бол байдал яаж ч эргээ билээ. Гэтэл Долдугаар сарын нэгний тэмцэл ямар ч удирдлагагүй, жижиг намуу­дын амбицтай хэдэн залуус ард түмний тэмцэл дээр тог­лоод л дууссан. Ингээд тэм­цэл үнэгүйдэж, Ардчилсан нам амраар нь Хамтарсан засгийн газарт  орсон доо.

2012 оны сонгууль бол­лоо. Энэ удаа мөн л адилхан үйл явц өрнөж байна. АН-д ард түмэн итгэж олонх нь саналаа өглөө. АН сонгуу­лийн өдрийн үүр цайтал  ялаад тэрнээс хойш нэг нэгээр нь саналаа алдаж эхэлдэг нөгөө л жишиг дав­тагдах нь. АН-ын удирдлага “Би Ерөнхий сайд болохгүй бол энэ нам ялагдсан  ч яадаг юм” гэсэн байдлаар хандаж байна. Сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш дөрөв дэх өдөр нь болж байна. Энэ дөрвөн хоногт АН ардчиллын төлөө өгсөн сана­лыг өдөрт нэг нэгээр нь ал­даж эхэллээ. Энэ янзаараа МАН олонхи болж МАХН-тайгаа Засгийн газар  байгуу­лах нь шиг байна.

АН-д ард түмний саналыг хамгаалах бүх бололцоо бий. Маргаантай бүх тойргоо АН авах хэрэгтэй юм. МАН-ынхан  ингэж байгаад л луйвраа хийдгийг эрхбиш Ардчилсан намынхан мэдэж байгаа. Сонгуулийн дүнг хүлээн зөв­шөөрөхгүй гэж МАН-ынхан гонгинож эхэллээ. Бүр ялалт байгуулж буй Ардчилсан нам луйвар хийсэн мэтээр тур­хирч эхлэв.

Нэг иргэн редакци руу утасдаж “Ингэхэд ардчилал ялж болдоггүй хэрэг үү. МАН дандаа ялж байх ёстой гэж хэн хэлээд байгаа юм. Ард­чилсан нам ялахаар яагаад Ардын намынхан луйвар­дуул­лаа гээд байгаа юм” хэ­мээн гомдоллож байсан. Түү­ний ч зөв байх. Ардчилсан нам энэ бүхэнд хатуу байр суурьтай байж, МАН-ынхны идсэн уусныг нь илчлэх цаг ирлээ. Алийн болгон тэдэнд дээрэлхүүлж, ард түмнээ ч, өөрсдийгөө ч доромжлуулж байх юм. 

АРДЧИЛСАН НАМД СӨРӨГ ХҮЧИН БАЙХГҮЙ

Нэгэнт ард түмний олон­хийн саналыг авсан хойно Ардчилсан нам Засгийн газраа байгуулах болно.   АН-д энэ удаа сөрөг хүчин гэж байхгүй. МАН бол сөрөг хүчин биш, цөхөрсөн хүчин. “1996 оных  шиг  хүчтэй сөрөг хүчин гарлаа” гэж МАН-ынхан  элдвийн юм ярьж яваа гэнэ.   Тэр үед  МАН   үнэхээр хүчтэй байсан. Яагаад гэвэл гинж­нээсээ өөр алдах юмгүй про­летариуд байлаа. Одоо бол хулгай луйвраар баяжсан Монголын тэргүүн олигар­хиуд болчихсон. Үүнийг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газартай  хамтран ил болгож, ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг баталгаа­жуулж авах хэрэгтэй. Энэ хорь гаруй жилд МАН-ынхны баяж­сан нь нүдэнд ил. Тэгэхээр хулгай луйвраар баяжсан сөрөг хүчин хүчгүй байж таар­на. УИХ гэх хамгаалалтанд орж, шургалан, хууль бат­лалцан, төр барилцах биш, шоронгийн өрөөний түлхүү­рээ өвөр дээрээ шидүүлээд сууж байх ёстой хүмүүс энэ намд олон бий. Шударга ёс хууль гэж байдаг бол Ардын намын олон хүн явдаг газраа явах ёстой. Тэгэхгүй бол эхнээ­сээ нөгөө л жүжгээ тавьж, саналаа луйвардууллаа хэ­мээн гоншгонож, санал ху­раах автомат машинд итгэх­гүй байна гэж тэд мэдэгдэж эхэллээ. Тэд өөрсдөө олонхи байх үедээ энэ машинаар санал явуулахыг зөвшөөрсөн биз дээ. Ардчилсан намынх­ны эсэргүүцээд байсан цар­цаа нүүлгэж авчирсан тухай мэдээллийг одоо бол өөрс­дөө биш АН хийсэн мэт бол­гож бухаж эхэллээ. Үнэн хэ­рэгтээ Иргэний бүртгэлийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн удирдлагад байсан. Ц.Ням­дорж “Ардчилсан намд манай царцаануудаар санал өгүү­лээрэй” гэж тэдэнд үүрэгдээ­гүй байлтай. Сонгуулийн ерөн­хий хорооны удирдла­гууд ч МАН-ынх. Сонгуулийг зохион байгуулсан нь эрх баригчид. Ингэхээр МАН луй­вар хийсэн үү, АН луйвар хийсэн үү. Энэ сонгуулийн амжилт нь хүн биш машинаар тоолсонд байгаа юм. Нэг ёсон­доо МАН-ынхны луйвар  машинаар тоолдог болсноор хаагдсан. Тиймээс ч үр дүн нь үнэн гарч байна. Тэр бай­тугай Ардын намын угшилтай удирдлага нь хүртэл “Автомат машинд эргэлзэх зүйлгүй” гэдэг нь нотлогдлоо гээд бай­хад МАН тэргүүтэй жижиг намууд эсэргүүцлээ илэр­хийлж эхлэв. Сонгуулийн өмнөх судалгааны дүн ч Ард­чилсан нам  ялахыг бэлхэнээ харуулж байсан. Энэ тухай нийтлэлч Баабар “Арван хоёр оны сонгууль” нийт­лэлдээ дурдсан байгаа. Гэтэл улстөрчид үнэнтэй эвлэрэ­хийг хүсэхгүй, ард түмний саналыг хүндэтгэхгүй хэвээр байна.

МАНЫГ ТАТАН БУУЛГАЖ БАЙЖ  АРДЧИЛАЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ХЭРЭГЖИХ ЮМ БАЙНА

Нэгэнт олонхийн санал авсан Ардчилсан нам одоо юу хийх ёстой вэ. Нэг түүх сөхье. 1996 онд Улсын Ерөн­хийлөгч П.Очирбат байв. Ул­сын бага хурлын дарга нь Л.Гончигдорж, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн байлаа. Тэр үед юу л бол юу хийх болол­цоо байсан, АН-ынханд.  Гэвч юу  ч хийж чадаагүй. Тэрнээс хойш ардчилалд хайртай, ардчиллыг дэмждэг хүмүүс “МАХН-ыг тэр үед л татан буулгах ёстой байсан юм” гэж ярьдаг болсон. Энэ нь ч үнэ­ний ортой. Ардчилалд хөл тавьсан бүх улс орон хуучин коммунист намуудаа татан буулгаж, нам төрийн удирд­лагуудтай нь хариуцлага тооц­сон байдаг. Одоо яг тэр цаг ирлээ. Ардчилсан Ерөн­хийлөгч нь байна. АН мэдээж Ерөнхий сайдаа томилно. УИХ-ын даргаа сонгоно. Тий­мээс МАН-ыг татан буулгах цаг нь болжээ. Коммунист угшилтай энэ нам нийгмийг чөдөрлөж юу ч хийлгэхгүй, ард түмнээ халамжаар хуурч, ажил хийлгэхгүй байсаар   20 гаруй жилийг үдлээ. Улс орон тэр хэрээр хөгжсөнгүй. Ард түмэн нь ажил хийхгүй улс орон яаж ч хөгжих билээ. Тиймээс МАН-ыг татан буул­гаж, өөр  нам байгуулах хэрэг­тэй юм.  Тэгвэл ард түмэнд аль ч нам ялсан айдасгүй,  аж­лаас нь хална гэж эмээхгүй,  авлига цэцэглэнэ, хэлмэгдүү­лэлт болно гэсэн айдас үгүй болно. 

Тиймээс МАН-ыг  та­тан
буулгаж ялсан газар нь дахин сонгууль явуулбал яасан юм. Ардчилсан на­мынх­ныг өстөнөө
гэж хардаг МАН-ынхныг өрөвдөж маяг­ладгаа болих цаг ирсэн. Олон удаа, олон сонгуулиар
өөгшүүлж, бууж өглөө. Ингэс­нээс чинь болж ардчиллын төлөө зүрх,
сэтгэлтэй, итгэж найддаг ард түмэн
амьдра­лаа­раа хохирдог шүү.
Энэ бүхнийг өөрчлөх цаг ирлээ. 
Хоногт нэг суудлаа алдах биш, хоногт нэг суудлаа олж авах хэрэгтэй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: Ингэх байсан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм

Б.БААБАР: ЭНЭ БОЛ АРДЫН НАМЫН АРАНШИН-

УИХын гишүүн Э.БатҮүлнийтлэлч Баабар нартай хөөрөлдлөө.

НИТХын сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгууллаа. Юуны өм­нө баяр хүргэе.

Э.БатҮүл: -Баярла­лаа.

Тэгэхээр НИХын төлөөлөгчийн бүрэн эр­хийг баталгаажуу­ла­хаас ажил эхлэх байх. Ойролцоогоор энэ ху­гацаа хэзээ бол?

Э.Бат-Үүл: -Одоо НИТХ-ын шинэ бүрэл­дэхүүн бүрэн эрхээ батал­гаажуулна. Хурлаа хийнэ. Тэндээс хэн
Засаг дарга болохоо шийднэ дээ. Өм­нө нь болж бай­гаагүй жишгээр энэ хурал явах байх.
Яагаад гэвэл өнөөг хүртэл УИХ, НИТХ, орон сонгууль тусдаа бол­дог байлаа.
Намар НИТХ-ын сонгууль боло­ход шинэ Ерөнхий
сайд томилогд­чихсон байдаг байв. Харин одоо өөр.
Ерөнхий сайд томилог­дож байж,
нийслэлийн Засаг даргыг батлам­жил­на. Тэгэхээр засаг эмхлэг­дэхээс хотын Засаг
дар­гын бүрэн эрхээ авах ху­га­цаа
хамаарах гээд бай­на. Үнэндээ
энэ удаа­гийн сонгуулд ард түмэн
аль ч намд олон­хийн са­нал өгсөнгүй. УИХ-аар Зас­гийн газрыг байгуулах ажил ээдрээтэй
болно. Тиймээс энэ хугацааг тааж хэлэх боломж одоо­гоор алга.

Арчилсан намаас НИТХд нэр дэвшсэн хэн ч танихгүй залуу­чуудыг Э.БатҮүл баа­тар гаргаад ирлээ гэх хүмүүс олон байна л даа

Э.БатҮүл: -АН НИТХ-ын сон­гуульд орол­цох­доо л хэ­рэв олонхи бол­бол Засаг даргаар хэ­ний­гээ тавих вэ гэдгээ тодорхой бол­го­сон бай­сан. Түүнийгээ нийтэд зарласан нь давуу тал юм. Дэлхийн ард­чил­сан орнууд ийм жишгээр явдаг. Харин манайд энэ сонгуулиас өмнө  намууд сонгуульд орохдоо  ли­дерээ нэрлэдэг.

Б.Баабар:Францад социалистууд ноёрхож байхад Ж.Ширак  үргэлж Парисын дарга байсан байхгүй юу. Тэр үед ма­най хотыг хэн тэргүүлэх юм бэ гээд тусдаа санал хураахад Ширак гарч ир­дэг. Ганцаараа Парист ноёрхсоор байсан.  Сүүл­дээ тэр хүн Францын Ерөн­хийлөгч боллоо.

Э.БатҮүл: Нийс­лэ­лийн одоогийн удирд­лагын үйл ажиллагаанд иргэд итгэл алдчихсан байлаа. Тэр нь сон­гуу­лийн үр дүнд нөлөөлс­нийг хэлэх хэрэгтэй.

Гэвч Ардын нам бо­лон бусад улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөө­рөхгүй гээд үзээд байх юм

Э.БатҮүл: -1990 оноос хойш АН сонгуульд хоёр ч удаа ялагдаж бай­сан. Үнэндээ  тэр сонгуу­лиудад олон­хийн 50 гаруй хувь нь манай намын төлөө са­нал өгсөн ч дээд тал нь дөрөв, эсвэл хоёр суудал хуваарилж байлаа шүү дээ.

Б.Баабар: 2000 онд 49.9 хувийн санал авсан байхгүй юу. Тэгсэн мөр­төө УИХ-д ганцхан суу­дал авч байлаа. Тэгэхэд би юу ч хэлж байгаагүй.

Э.БатҮүл: Бид юу ч ярьдаггүй байсан. Яагаад гэвэл хууль ёсны сонгуу­лийн үр дүнг хүлээн зөв­шөөрдөг байсан байхгүй юу. Гэтэл Ардын нам 2004 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөв­шөө­рөх­гүй гэсэн. Өнгөрсөн цаг үед сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэ­сэн хариуцлагагүй яриаг зөвхөн Ардын нам гар­гадаг.

Б.Баабар: Жишээ нь Ардын нам одоо болтол 2009 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яриад гүйгээд байна. Энэ бол Ардын намын араншин байхгүй юу. Хэдийгээр сонгууль луйвар булхай­тай болсон ч Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөв­шөө­рөхгүй гэж хэлж бай­сан тохиолдол байхгүй.

Э.БатҮүл: Ингэх бай­сан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм. Үүнээсээ болоод л ялагдлаа шүү дээ.

Хувьсгалт нам ха­маг саналыг нь хуваа­чих­сан байна лээ

Э.БатҮүл: -Тийм. Сон­гуулийн хуулийг ши­нэчилье гэхэд ажлын хэ­сэгт нь Ардын намынхан бүгдээрээ л байсан. УИХ-д тэд олонхи байсан. Сон­гуулийн ши­нэчилсэн хуу­лийг тэд олонхиороо ба­тал­сан шүү дээ. Энэ сон­гуулиар тэд Засгийн га­зар­тайгаа хамт орлоо. Тэгээд ялагд­чихлаа. Одоо хэн гомдож, юу яриад байгаа юм. Өөрс­дөө сон­гуульд ха­риуц­лагагүй ор­чи­хоод юу ярих гээд бай­гаа юм. Жи­шээ нь сон­гуу­лиар явуул­сан суртал­чил­гааг нь хар л даа. 

Б.Баабар: Мони­то­рингийн судалгаагаар энэ сонгуулиар явсан Ар­дын намын сурталчилгаа илэрхий давамгай бол­сон. Цагаар нь бодоод үзье.

Э.БатҮүл: Маш болхи сурталчилгаа явуул­сан.

Б.Баабар: Бод доо. 26-ны орой сурталчилгаа хаах гэж байхад бүх теле­визээр зөвхөн С.Батболд л ярьсан шүү дээ. Сур­тал­чилгаа хаах эрхийг өөр хэнд ч өгөөгүй, өөрсдөө авсан.

Э.БатҮүл: Ийм байж бусдад буруугаа тохоод сууж болох уу.

Б.Баабар: Хүмүүс өөрч­лөлтийг хүсээд бай­на. Энэ өөрчлөлт нь АН мөн үү, биш үү гэдгийг би хэлж чадахгүй. Ямар ч байсан ард түмэн Ардын намаас залхчихаад бай­на. Тийм учраас тэд Улаан­баатар хотод нэг ч суудал авч чадсангүй шүү дээ.

Э.БатҮүл: Сонгуу­лийн өмнөх судалгаагаар  Ардын нам, Хувьсгалт намынхны авсан са­на­лыг нийлүүлээд ч манай авсан саналыг гүйцэхгүй байсан. Харамсалтай нь сонгогчдын 15 гаруй хувь нь сонгуульд ороогүй.

Б.Баабар: АН-ыг дэм­жиж байсан хүмүүс нь шүү дээ.

Э.БатҮүлСудал­гаа­гаар энэ удаагийн сон­гуульд сонгогчдын 85 хувь нь оролцож, саналаа өгнө гэсэн дүн гарч бай­сан юм. Гэтэл 15 хувь нь саналаа өгөөгүй.

Ер нь бол сонгууль зохион байгуулсан тө­рийн албан хаагчдын дийлэнх нь МАНын уг­шилтай хүмүүс. Өөрс­дөө сонгуульд зохион байгуулчихаад түү­ний­хээ үр дүнг хүлээн зөв­шөөрч чадахгүй юм?

Э.БатҮүл:-Сон­гуу­лийн ерөнхий хорооны даргаас эхлээд бүгдээрээ Ардын намаас угшилтай. Тиймээс Ар­дын нам гом­дол мэдүү­лэх эрхгүй. Ар­дын нам УИХ-д олонхи байлаа. Засгийн газар нь тэднийх байсан. Сон­гууль зохион байгуулсан хү­мүүс нь энэ намын уг­шил­тай хүмүүс шүү дээ. Тэгээд одоо юу ярих гээд байгаа юм. Энэ удаагийн сонгууль сон­гогч­дын са­на­лыг маши­наар тоол­лоо шүү дээ.

Тэр нь эргэлзээтэй байна. Гараар тоолно гээд Ардын намынхан дайраад байна л даа?

Э.БатҮүл: -Тэгж яривал шалгаж болно шүү дээ.

Б.Баабар: Сонгуу­лийн энэ дүн шинжлэх ухааны үндэслэлээр аль хэдийнэ илэрхий бол­чих­сон байсан юм.

Э.БатҮүл: Харин ч бид сонгогчдынхоо 15 хувийг алдчихаад байна шүү.

Б.Баабар: Америкт сургууль төгссөн социо­ло­гийн нарийн мэргэж­лийн залуусыг би ажил­луулсан. Тэдний хийсэн судалгаагаар гарсан дүнд тулгуурлаж их зөв прогнозыг сонгуулийг өмнө гаргасан юм. Түү­нээс биш би мэргэлээгүй.

Э.БатҮүл: Сонгуульд АН ялахыг Баабар урь­даас мэдэж байжээ гээд одоо баалаад унана шүү дээ.

Б.Баабар: АНУ, Ев­ропт юм уу Японд судал­гаа хийхэд эцсийн үр дүн­гээс нэг л хувийн зөрүү гардаг байхгүй юу. Мон­голд энэ технологи орж ирээд байна шүү дээ. Ма­най залуусын хийсэн су­далгааны үр дүнгийн ал­дааны зөрүү таван хувь байх болов уу гэж би бодож байсан. Тэгтэл түү­нээс бага гарсан шүү дээ. Сонгууль болохоос хэд­хэн хоногийн өмнө хэд хэдэн том өөрчлөлт гар­сан л даа. Судалгаагаар манай Өвөрхангайн хоёр гарчихаар байсан. Гэтэл тэнд нэг урвагч гарч ирээд скандал үүсгэсэн. Мөн О.Содбилэг гэдэг хүн га­рахгүйгээр байсан. Тэгсэн Эрдэнэтийн уулзалт дээр С.Батболд руу дайраад хүмүүсийн дургүйг хүргэ­сэн. Түүний хүчээр О.Содбилэг, Л.Цог гараад ирлээ. Дорнодод Н.Ном­тойбаяр гэдэг хүн гара­хааргүй байсан юм. Сон­гуулийн өмнөхөн түүнийг хүүхэн хүчиндсэн гэдэг яриа үүсгээд гаргаад ирж байгаа байхгүй юу. Энэ бол судалгаа хийсний дараа гарсан өөрчлөл­түүд учраас прогнозоос зөрсөн. Үүнээс бусад нь сонгуулийн өмнөх судал­гаатай таарч байгаа.

АН дангаараа Зас­гийн газар байгуулж ча­дахгүй болчихлоо. Тэ­гэхээр одоо аль намтай нь эвсэх вэ гэдэг асуулт гарч байна. Таныхаар МАН, МАХНын алинтай нь эвсэх бол?

Б.Баабар: -Эвсэхээс өөр яах юм.

Э.БатҮүл: Ард түмэн эвс гэдэг санал өгчихлөө.

Б.Баабар: Манай гол холбоотой Иргэний зо­риг, ногоон нам УИХ-д нэг л суудал авчихлаа. Гур­ван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэл­чихлээ. Тэгэхээр АН ИЗНН-тай эвсэнэ эсвэл бие даагчдыг авч Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байхгүй болчих­лоо. Сонгуулийн өмнөх прогноз дээр би хэлсэн шүү дээ. МАХН гэсэн нэ­рээр яваад байгаа боловч, гишүүдийг аваад үзвэл дандаа АН-ын цусан төр­лийнхөн байна гэж. Одоо­­гийн байдлаар МАХН хоёр бие даагчийг аваад УИХ-д нийтдээ 12 суудалтай бол­чихоод бай­на. Тэдний арав нь АН-ын угшилтай хүмүүс байна лээ. Тэгээд өөрөө бод доо.

Э.БатҮүл гишүүний хувьд мэдээж хотын Засаг дарга болох нь ойлгомжтой боллоо. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?

Э.БатҮүл: -Хамгийн түрүүнд гур­ван ажлыг хийх ёстой. Гэр хо­роол­лын хашааны газрыг ир­гэ­­дэд өмчлүүлж, гэр­чил­гээг нь өгнө. Газ­рын най­маачдын хууль бусаар авсан  газрыг иргэдэд тараана. Дараа нь газар өгдөг, авдаг асууд­лыг иргэд шийддэг болох ёс­той. Энэ бол газрын алба, дарга нарын шийддэг зүйл биш. Яармагт хэн нэгэн барилга барих гэж байгаа бол зөвхөн оршин суугч­даас зөвшөөрөл авдаг болно. Жишээ нь 40 мян­гатад байшин барих гэж байгаа бол иргэдээс нь асууна. Түүнээс биш хэн ч дураараа авирлах ёс­гүй. Гурав дахь том ажил бол хувьчлагдсан ха­шаа­ны газар руугаа инже­нерийн шугам татна. Энэ өвөл Улаан­баатар хотыг утаагүй бол­го­хын төлөө хамаг чад­лаараа зүтгэнэ. Ингээд газраар нь барь­цаалж, иргэдэд амины орон сууц барих мөнгийг нь зээлээр олгох ажлыг эхлүүлнэ. Моргейжийн зээлийн зарч­­мыг зөв тог­тоох ёс­той. Энэ зээлийг авахын тулд иргэд бай­шин барих газартай байх ёстой. Аж­лаа эхлүү­лэ­хийн өмнө гэр хороол­лын­хонтойгоо уулзаж, ажлаа ярина даа.

Хотын захиргааг гэр хороолол руу хэзээ нүүлгэх вэ?

Э.БатҮүл: -Нүүлгэх газраа тов­лож байна.

Компаниудын газрыг хурааж иргэдэд өгнө гэснээс болоод хүмүүс зарим компа­нийн эзэмшлийн газар руу дайраад эхэлсэн ч сураг байх юм

Э.БатҮүл: -Энэ ажлыг тийм бу­жигнаан болгохгүй. Хууль бусаар авсан газрыг ху­рааж иргэдэд тэгш шу­даргаар хуваарилна.

Б.Баабар: Хууль бус, хулгайн замаар авсан газрыг тараах гэж байгаа шүү дээ. Түүнээс биш хуулийн дагуу авсан хү­ний өмчийн газрыг бу­лаах юм биш. Энэ хүн чинь хүний өмч хураадаг феодал биш шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Өвөл ирдгээрээ ирнэ

Сонгууль дууслаа. Наа­дам эхэллээ.
Наадам ч өндөрлөнө. Маргааш нь на­мар. Сонгууль
гэж монголчууд бид ёстой л хуваагдаж боло­хоороо хуваагдаж, талцаж болохоороо талцаж
тоглолоо. Сонгууль гэж хөлтэй  нь хөл­хөж, хөлгүй нь мөлхөж уралд­лаа. Төрийн албан хаагчдаас бага
албатууд нь сонгуулийн ажилд дайчлагдаж, томчуу­дын тал нь дэвшиж үлдсэн нь менежерээр ажилласаар өнгөр­сөн гурван сарыг барав.

Төрийн
том ажил болох сонгуулиа явуулах гэсээр байтал нөгөө талд төрийн жижиг гэлтгүй өдөр тутмын ажил маань ёстой л цалгар­даж хоцрох шиг болов,
та минь.

Өнөөдөр ялсан нэг нь ялал­­тын уухайгаа үргэлж­лүүлж, унасан нь сэтгэлээ
засах гээд завгүй байгаа байх. Магадгүй
зарим нь юун тө­рийн ажил цалгардлаа, сэн­тэг хэнхэг хог вэ хэмээн уцаар­лах
юм. Гэхдээ “Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш” гэдэгч­лэн сонгууль дуусав
уу үгүй юу хэлж дуул­гаж байхгүй бол нэг мэдэхэд намар болчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Лав одоо хэд хоног баяр­лаж, гуниснаа
тэмдэглэх биз. Үргэлжлээд наадмын өдрүүд эхэл­чихнэ. Өнөө жилийн наад­мын амралтын уртыг хэлэх үү, долдугаар сарын талаас өнгөрч байж ажил эхэлнэ. Цаашлаад  мон­гол­чуудын зуны зугаатай өдрүүд эхэлнэ. Бодвол сонгуулийн
хөлд хаа сайгүй ядарч зүдэр­сэн нөхөд хөдөө гадаа га­раад явчихна. Ингээд л сон­гуулийн бэлтгэл хийгээд
ажил­­лаагүй хугацаа­гаа оруул­бал Монголын хээр талд жилийн 365 хоногийн
тэн хагаст нь төрийн ажил зогс­чих гээд байгаа юм даа. Тиймээс сон­гууль
ч дууслаа, наадам ч дуусна  тэгээд на­мар
шүү дээ хэмээн сануулж хэлээд бай­гаа юм аа.

Замын ажил гэж манайд нүсэр алба бий. Жил жилийн намар замын ажлууд гэнэт сэхээ
орсон мэт хийгддэг. Хөдөө гадаанаас гурван сая монгол маань цугаараа Улаан­­баатартаа
цугларсан байх наймдугаар сарын сүү­лээр энэ ажил ид эхэлдэг
учраас замын түгж­рэл дээд зэрэгт хүрч,
хүмүүсийн сэт­гэлийн түгжрэл оргил цэгтээ очдог. Өнгөрсөн жил эрт эхэл­сэн зам засварын ажил өнөө жилийн сонгуулиар хаягд­чихсан
байгаа нь хараа­жаар илт. Томоохон дорвитой за­мын ажлууд ерөөсөө явсан­гүй. Ганц нэг бэлэн боржуур нааш цааш болгохоос хэт­рээгүй гэдгийг хэвлэлийнхэн хэдийнэ бичээд эхэлчихлээ. Орон
сууцны дундах хороол­лын замууд, Урт цагааны урд талын замыг наадмын өмнө ашиглалтад өгнө гэж байсан. Гэтэл таг
зогсчихлоо. Бороо устай холбоотой зогсоо юу гэтэл үгүй гэнэ ээ. Шугам сольж
байж замаа засах гэнэ. Шугамаа сольё гэтэл зөвшөө­рөл хэрэгтэй аж. Харин зөв­шөөрлийг өгөх дарга нар нь сонгуульдаад
явчихсан юм байна. Ер нь замын бүх аж­лууд жижиг сажиг шалт­гаа­наар
зогссон нь ердөө дар­гын гарын үсэг байхгүйгээс. Харин дарга нар сонгуулийн дараа болно гэсэн шийд
өг­сөн аж. Ийм л маягтай байна
шүү дээ. Өнөө жил НИТХ-ын сонгууль УИХ-ынхтай зэрэг явж байгаа учраас
хотынхон тэр чигтээ сонгуульдлаа. Хо­тын дарга нь өөрөө, орлогч дөрвөн даргын гурав нь нэр дэвшээд
үзэв. Тэгэхээр хотод лав ажил хийх хүн байсангүй. Яг л энэ жиш­гээр шат
шатан­даа л бужиг­налаа. Ерөнхий сайдаа оруу­лаад
14 сайдтай энэ Засгийн газрын дөрвөөс бусад нь бүгд УИХ-д нэр дэвш­лээ.
Дагаад яамны жар далан албан хаагч ил нэг, далд нэг бүгд л сонгуульдлаа. Үр
дүнд нь төрийн ажил таг.

Хууль тогтоох дээд бай­гуул­лагаа
томилох энэ ажил бидэнд юу юунаас чухал учраас үүнээс
боллоо гэж үглэж дуулах нь хаашаа юм. Харин үлдэж байгаа цаг ху­гацаандаа ажлаа хийгээсэй гэсэндээ энэ
бүгдийг бичиж суугаа юм шүү.
Замын аж­лаас гадна цахил­гаан стан­цуудын засвар, өвлийн бэлт­гэл ажил, хадлан, ургац гээд сэрүүн бүсийн Монголд хийх ажил
хаанаас мундах билээ. Сонгуульд хурдалсан морь­дынхоо талаар хэдэн өдөр ярьж, үргэлжлээд наад­маар хурдалсан аргамагуу­дынхаа талаар шагшсаар
байтал ирэх сар шувтарчих гээд бай­гаа учраас хаа хаанаа төрийн ажлыг цалгар­дуулалгүй ха­риуц­лагатай хиймээр байна. Сонгууль ч дуусна, наадам
ч дуусна бас өвөл ирдгээрээ л ирнэ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Мөнхбаатар: Би Италийн шигшээ багийг гучин жил дэмжиж байна

Италийн
шигшээ ба­гийн хөгжөөн дэм­жигч Д.Мөнхбаатар­тай ярилцлаа. Тэрээр
“Евро-2012”-ын Поль­шид зохиогдсон зарим хэсгийн тоглолтуудыг үзээд ирсэн юм.

-Хөлбөмбөгийн
спор­тыг хэдийнээс сонир­хох болсон бэ?

-1980
оноос.

-Хэдэн
настайгаасаа гэсэн үг үү?

-11 настай байхаасаа юм байна. Анх Зөвлөлт холбоот улсын
багийг дэмжиж байлаа.

Тэгтэл
1982 онд Италийн шиг­шээ баг дэлхийн аваргад түрүүлс­нээс хойш энэ багийг
дэмжих бол­сон. Тасралтгүй гучин жил дэмжиж байна.

-Та
сая Польшид очоод “Евро-2012”-ын хэсгийн тог­лол­туудаас үзээд ирсэн гэсэн?

-Герман-Португал,
Итали-Испани, Польш-Орос гэсэн гурван тоглолтыг үзээд ирлээ. Зурга­дугаар сарын
9-17-ны хооронд. 

-Ямар
шугамаар явсан юм бэ. Зөвхөн хөлбөмбөгийн тэм­цээн үзэх гэж үү?

-Хувиараа
явсан. Хөлбөмбөг үзэх гэж л явсан. Гэхдээ тэнд түншүүдтэйгээ уулзах бизнес уул­залттай
байсан юм. Гэхдээ эхлээд тэмцээнээ үзчихээд дараа нь түн­шүүдтэйгээ уулзсан.

-Үзсэн
тоглолтуудаас мэ­дээж Итали-Испанийнх таны сэтгэлийг хөдөлгөсөн байх?

-Тэгэлгүй
яахав. Манай баг тоглосон юм чинь. Чин сэтгэлээсээ догдолж үзлээ. Энэ тоглолтын
дараа би Италийн Антонио ди Натали, Салватор Сирижи, Эма­нуэлл Жиачирини нартай
зургаа татуулсан.

-Алдартай
тамирчидтай зураг татуулахад хамгаа­лагч­­даас нь эхлээд саад бэрхшээл их шүү
дээ?

-Хамгаалалтыг
нь давж гарч байж л тэдэнтэй уулзаж, зураг авахуулна ш дээ. “Би Монголоос
ирсэн. Чиний үнэнч шүтэн бишрэгч байна” гэж холоос италиар хашгирч анхаарлыг нь
татна. Тэгэхгүй бол зарим нь тоохгүй яваад өгч байгаа байхгүй юу.

-Та
ямар ямар хэлээр ярьдаг вэ?

-Англи,
итали, орос хэлтэй.

-Шигшээ
багийг нь дэмждэг болохоороо хэлийг нь сурсан уу?
 

-Ер
нь тэгсэн. Италийн багийн тоглолтыг үздэг болсон цагаасаа л итали хэл сурч
эхэлсэн. Италиар уншихдаа дунд зэрэг. Харин бага сага ярьчихна аа. Ямар ч
байсан алдартай тоглогчдыг тэр холоос дуудаад хажуудаа авчирчихсан шүү.
Төрийнхөө далбааг бариад “Үнэнч шүтэн бишрэгч чинь байна аа” гээд хашгирахад
ирж байгаа нь энэ гурав. Бусад нь утсаар яриад ч юм уу, эсвэл анзаарахгүй
тоохгүй байсан.

-Орос-Польшийн
тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд үймээн гарсан?

-Үймээнийг
тэр дор нь цагдаа нар дарсан. Үймээнд оролцогчдыг даралттай усаар шүршиж тарааж
байхыг нь харсан. Польшийн хотуу­­даас үндэсний үзэлтэй бүл­гүүд цуглаад
тоглолтын өмнө оро­суудтай үзэлцэнэ гэж байсан юм билээ. Би үймээнээс хол
байсан, болгоомжлоод. Польш, орос хөг­жөөн дэмжигчид зодолдож эхлэн­гүүт
хамгаалалтынхан цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг хаачихсан. Тэгээд намжингуут нь
үзэгчдийн тасалбарыг шалгаад дотогш оруулсан. 

-Тоглолтын
дундуур Мон­голын далбааг харуулсан. Таны авч явсан далбаа зураглаачийн дуранд
өртсөн гэлүү?

-Итали,
испанийн тоглолтын үеэр би Италийн балиашгуудын дунд суусан юм. Балиашгууд
төрийн­хөө далбааг хашлаган дээр эгнүүлээд тавьчихсан. Тэрэн дунд нь би
Монголынхоо далбааг тавь­чихсан юм л даа. Түүнийг нь Мон­голын хөлбөмбөгийн
тайлбар­лагчид тэмцээнийг шууд дамжуулж байхдаа анзаарсан байна лээ. 

-Италийн
хөгжөөн дэмжигчид таныг Монголоос, ганцаараа ирсэн гэдгийг нь дуулаад юу гэж
байх юм?

-Их
сайхан хүлээж авсан. Зарим нь Монголд манай багийг дэмждэг хүн байдаг юм уу
гээд гайхаж байсан. Италичууд тоглолтын турш “Итали Испанийг даван гарлаа”
гэдэг уриагаа нэгэн дуугаар цэн­гэлдэх хүрээлэнг доргитол хашгирч байсан шүү.
Нэгдмэл сайхан дэмжиж байлаа.

-Өмссөн
малгайн дээр тань “Итали” гэсэн бичиг байна?

-Би
итали хоол унд хэрэглэнэ. Шпагетти идэх дуртай. Итали дуу сонсоно. Машиндаа бол
байнга итали дуу сонсч явдаг, үнэнчээр. Сан-Ремогийн итали дууны наад­мыг очиж
үзнэ гээд зорилго тавь­чихаад байна. Энэ нь миний дараа­гийн бас нэг том
зорилго.

-Та
өмнө нь томоохон тэм­цээний үеэр очиж шүтдэг багаа дэмжиж байв уу?

-Ийм
том тэмцээн дээр анх удаа очлоо. Өмнө нь Сери-А, Бундес­лигийн тоглолтууд гээд
хэд хэдэн тэмцээнийг үзэж байсан.

-Хагас
шигшээд танай баг Германтай үзэлцэнэ. Энэ удаа­гийн Европын аваргад италичууд
яах бол?

-Багаа
аварга болно гэж бодож байна. Зургаан жил завсардлаа. Одоо түрүүлэх цаг нь
болсон. Би ирснийхээ дараа “ETV” теле­ви­зийн хөлбөмбөгийн нэвтрүүлгийн ярилцлагад
орсон юм, Ирланд-Италийн тоглолтын өмнө. Сэтгүүлч надаас энэ тоглолтод
италичууд яах бол гэж асуухаар нь 0:2-оор италичууд ялна гэж хэлсэн. Яг тэгсэн
шүү дээ.

Хагас
шигшээгийн тоглолтын хувьд ярихад, ер нь манай баг хамгаалалт сайтай.
Германчууд тэрийг нь мэдэх учир хүчтэй дов­толгоогоор дайрах байх. Манайх ч
сөрөг довтолгоогоор хүчтэй “маши­нууд”-ыг зогсооно. Цаг сунгаж таарах байх.
Миний бодлоор 11-ээс өшиглөж, манай баг хожино. 2006 оны дэлхийн аваргад манай
баг германчуудыг нутаг дээр нь 2:0-ээр хожиж байсан удаатай.

-Танай
гэр бүлийнхэн бас хөлбөмбөгийн хорхойтнууд уу?

-Манай
эхнэрийг Б.Саранчимэг гэдэг. Бид хоёр 1994 онд “Бар­селона” Москвад ирэхэд
зорьж очиж үзэж байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Бага нь одоогоор хөл­бөмбөг
сонирхох насандаа арай хүрээгүй байна. Харин том нь хөлбөмбөгт тийм ч дуртай
биш шиг байна лээ.

-Та
хаана ажилладаг юм бэ?

-Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компанид хэлтсийн даргаар ажилладаг.  

-Польш
тэр чигээрээ хөлбөм­бөгөөр амьсгалж байна уу?

-Тэнд
хөлбөмбөгийн наадам болж байна. Кивийн төв гудмыг хаагаад “Фанатын бүс” нэртэй
явган хүний гудамж болгочихсон байна лээ. Тэр гудамжинд гурван том дэлгэц
байрлуулчихсан, хөл­бөмбөгтэй холбоотой худалдаа, үйлчилгээ гээд бүх юмтай.
Жинхэнэ наадам тэнд болж байна, дэлхийн бүх үндэстний төлөөлөлтэй.

-Найзуудаас
тань Италийг дэмжигчид байдаг уу?

-Байдаг.
Сая намайг Польшид очиход тэнд ажиллаж амьдардаг Цогтмандах гэдэг найз маань
тэм­цээн үзэхэд их тусалсан. Польш-Оросын тоглолтыг түүнтэй хамт явж үзсэн юм.
Бас Герман-Пор­туга­лийн тоглолтын тасал­барыг олж авахад тусалсан найз В.Тү­мэн­жаргал,
герман найз Франц­даа ч талархсанаа илэрхийлье.

-Тасалбар
авахад хэд орчим төгрөг болж байна вэ?

-Хоёрдугаар
зэрэглэл буюу дунд зэрэглэлийн тасалбар авахад 170 орчим мянган төгрөг болж
байна лээ.

-Тоглолтын
үеэр монголчууд­тай таарсан уу?

-Таараагүй.
Тэнд амьдардаг монголчууд үзсэн л байх.

-Фанатууд
шүтдэг багаа өмгөөлөөд эсрэг багийн дэм­жиг­чид­тэй муудалцах нь бий. Танд ийм
юм тохиолдож байв уу?

-Бооцоо
их тавина аа. Бооцоо­гоо алдаж ч байлаа, авч ч байлаа. Найзуудаараа сууж хөл­бөмбөг
үздэг болохоор муудалцаж байсан удаагүй ээ.

-Багаа
ялагдчихвал яадаг вэ?

-Сэтгэлээр
унаад гэр орондоо дуугаа хураачихна. Тэр байдал ганц хоёр хоног үргэлжилнэ дээ.
Тэгээд гайгүй болчихдог юм.

-Үнэнч
фанат байх хэцүү гэдэг. Зарим хүмүүс дэмждэг багаа солиод л байдаг?

-Нэг
багийг үнэнчээр дэмж­сэнээр тухайн улсынхаа хэл соёл, дуу хуурыг нь хүртэл
мэдэрдэг. Би итали хэлийг хүнтэй харьцах хэм­жээнд судаллаа. Эртний түүх соёлын
өвтэй Италийг бүхэлд нь сонирхдог. Би Ром, Венец, Флоренц гээд олон хотоор нь
аялж үзсэн. Италичуудын хувьд хөл­бөмбөг бол шүтээн нь.

Нэг
сонин юм болсон ш дээ, сая тэмцээний дараа. Италийн алдарт тоглогч Алтобеллиг
явж байхыг нь хараад өөрийн эрхгүй нэрийг нь дуудаад хашгирчихсан. Гэтэл хү­мүүс
түүнийг ерөөсөө таниагүй байсан юм билээ. Тэр бол 1982 оны дэлхийн аварга.
Багаа дэл­хийн аварга болоход гоол оруулж байсан шилдэг довтлогч байсан юм.
Нэлээд хөгширчихсөн байна лээ. Гэхдээ тамирчин хүн юм боло­хоо­роо бас ч гэж
өөр байсан шүү. Хэдий тэр хүн өөрчлөгдсөн ч би шууд таниад хашгирчихсан. Тэгтэл
тэнд байсан гадаадын спортын сэтгүүлчид гайхаад л “Та дараа нь гарч ирэх
алдартай хүнийг бидэнд бас хэлж өгөөрэй” гэж байсан.

Манай
баг энэ удаагийн Европын аваргад 23 тоглогчтой байгаа. Тэднээс одоогийн байд­лаар
18, 19 нь тоглочихоод байна . Манай баг бол одгүй, жигд тоглогч­той. Нэг хүнд
төвлөрөөд байдаггүй. Бүгд жигд ачаалал авдаг. Хэн нь ч хэнийг орлоод
тоглочихдог тийм л хөлбөмбөг­чидтэй баг даа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нэр цэврийн учир

Энэ удаагийн
сон­гуульд нэр дэвшиж байгаа хүмүү­сийн сурталчилгааг анзаарч байхад нэр цэ­вэр гэдэг тодот­гол
хам­гийн чухал, дээгүүр үнэ­лэмж  болж байна.
Үнэ­хээр ч сонгогч олон түмэн
нэр цэвэр хүнд итгэж, төрд өөрс­дийгөө төлөө­лүүлэн явуу­лахыг хүсч байгаа учраас үнэхээр нэр цэвэр бол тэгж онц­лохоос өөр ч яах билээ. Улс төрд
хөл тавьж бай­гаагүй шинэ тутам нэр дэвшигчид
энэ тодот­го­лыг харьцангуй ихээр ашиглаж байх шиг байна. Харин урьд өмнө нь сон­гог­дож, хариуцлагатай
алба хашиж байсан хү­мүүс дун­даас нэр цэвэр хэмээн зо­ригтой дуугарч чадах хүмүүс цөөн. Тийм хүмүүсээс үнэхээр нэр цэвэр байж чадаж
байгаа нь ховор юм аа. Тэр цөө­хөн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн
Гарьд­хүү­гийн Баяр­сай­хан юм.

Үнэхээр ч элдэв ашиг со­нирхлын
зөрчлөөс ангид байж, итгэж сон­го­сон
ард түмнийхээ талд байхдаа хуга­рах нугарах зүйлс зарим нөх­дөд гардаг л сураг дуулд­даг. Тэр тусам нь ард түм­нийхээ талд, олон­хийн­хоо ашиг сонирхолд ний­цүүлж байж чадсан хү­мүүсийг онц­лон дахин итгэл үзүүлмээр байгаа юм. Гарьдхүүгийн Баяр­сайхан урт нэртэй хууль гэж хүмүүсийн андахаа бай­сан хуулийг
анх са­наачлан, УИХ-аар бат­луул­сан гишүү­дийн нэг. Урт нэртэй
хууль бол уул уурхайн компаниудыг голын эх, ойн сав газар хай­гуул хийж, олборлолт
хийхийг хориглосон хууль. Үүнийг гар­гуу­лах­гүйн тулд хө­рөнгөтэй мөн­гөтэй уул уурхайн ком­паниуд
хэвлэл мэдээл­лээр ямар хүчтэй пиар суртал­чилгааг
явуулж байв даа. УИХ-ын гишүү­дийн дунд ч хүчтэй лобби явуулсан нь анзаа­рагд­даг. Ямар сайндаа энэ
хуулийг санаачлаад явж байсан зарим гишүүд нэрээ татаад нөгөө талд болиулах хууль санаач­лаад
явж байхав дээ. Уул уурхайн компаниуд мөн­гөтэй учраас болж л өгвөл асуудлыг худалдаалан шийд­чих гээд байдаг. Үүнд нь автан нэрээ сэв­тээж, хамгийн гол нь түмэн олныхоо итгэ­лийг алдаг­сад цөөнгүй. Хам­гийн аймшигтай нь
үүнийг да­гаад гадаадын орнуудын нөлөөлөл, гадныхны бод­лого явж байдаг би­лээ. Тийм уч­раас тэдэнд
амар худал­даг­дахгүй, бай­галь орчноо хам­гаалж
монголчуудынхаа эрх ашгийн төлөө зогсч чаддаг эх оронч төрийн
түшээ бидэнд хэрэгтэй байгаа юм. Дэлхий ний­тээрээ ногоон
үзэл ба­римт­лалтай улстөрчдийг
онцлох болсон. Тэгвэл УИХ-ын Ногоон бүлгийн ахлагч Гарьдхүүгийн Баяр­сайхан өнгөрсөн он жилүүдэд энэ тал дээр багагүй
ажил хийжээ. Өөрөө ч экологийн чиг­лэлээр
ажиллаж ирсэн туршлагатай хүн учраас төрийн бодлогод байгаль хамгаалах  явдлыг, бай­галь орчиндоо эерэгээр хандсан үзлийг заавал  суулгаж
өгөх ёстойг онц­лоод байгаа.
Үнэхээр ч ухаж л хөгжих тухай ярьж байгаа
хүмүүс олон бай­гаагаас ургуулж
урагшлах тухай ярьж байгаа нь цөөн. Тэр цөөн хүмүү­сийн дундаас Гарьд­хүү­гийн
Баярсайхан гишүү­ний дуу хоолой ялгарч чаддаг билээ. Цөмийн хор хөнөөл, хог хаягдлыг Монголд булш­лах дуу­лиан яригдаж эхэлсэн
цагаас тэр үүний эсрэг байж ирсэн. Монголд ийм асуудал байж болохгүй гэдгийг тэр хатуу хэлж ярьдаг хүн. Мөн монгол­чуудын хөрөнгийг гад­ныхан дур мэдэн
зардаг тийм болчимгүй байдал байж бо­лохгүй гэдгийг ч их хэлдэг. Гадны компа­ниудын хувьд, уул уур­хайн
компаниудын хувьд Гарьдхүүгийн Баярсай­хан гишүүн хамгийн найд­­варгүй
хүн санагддаг байх. Харин нийт олонд тэр хам­гийн найдвартай
хүн юм. Эх орноо, газар шороогоо юу­гаар ч арил­жихад бэлэн
хү­мүүс олон болсон. Ялангуяа
тийм хүмүүс төрд олноор шур­галсан өнөө цагт  түүн шиг найдвартай хүмүүс ол­ноо­роо хэрэгтэй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүн З.Энх­болд хэлэхдээ
“Гарьд­хүүгийн Баяр­сай­хан шиг гишүүд дахиад хэдээрээ нэмэгд­чих­вэл учиртай даа. Үүний тулд АН-д та бүхэн
саналаа өгөө­рэй” гэж иргэдтэй уулзсан
уулзалтын үеэр хэлж байсан нь ч учиртай. Бас түүний хувьд онц­логддог зан чанар гэвэл тэр хэлсэн ярьсандаа,
үзэл бодолдоо үнэнч, тууштай байдаг байдал.
Тэр хэзээ ч урьд нь газар дор ортол үгүйс­гэдэг бай­сан хүнтэйгээ
улс төрийн үзэл бодлын хувьд нэгд­чихээд
тэнгэрт тултал магтаж явсангүй. Ерөн­хийдөө  Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хатуу
зогсч байсан байр суурь, ба­римталж ирсэн үзэл бод­лоороо УИХ-д яахын
аргагүй тодорч харагдаж байсныг онцлох хэрэгтэй. Тэрбээр УИХ-ын
Ёс зүйн дэд хорооны даргаар энэ хугацаанд ажил­лаж ир­сэн. УИХ-д
долоон байн­гын хороо, 11 дэд хороо бий. Өөр өөрийн онцлог, хийх ажлын хүрээтэй ч Ёс зүйн дэд хорооны ажил амаргүй. Учир нь энэ дэд хороо нь УИХ-ын болоод гишүүний ёс зүйн асууд­лыг хариуцдаг
боло­хоор хамгийн адармаатай дэд хороог Гарьдхүүгийн
Баяр­­сайхан гишүүн дар­галж байсан гэсэн
үг. Эл хорооны даргыг томилох үед УИХ-д багагүй яриа гарч байсныг олон
хүн санаж байгаа байх. Бусад төрийн түшээдийг зан­дарч захирч
чаддаг, ахимаг настай амандаа сахалтай хүнийг даргаар тавих нь зөв ч гэсэн санал гарч байсан. Гэхдээ эцэст нь парламентын
гишүүний ёс зүйн асуудлыг ярих хүн өөрөө ёс зүйтэй, нэр цэвэр, элдэв
асуудалд ороо­цол­доогүй байх нь чухал гэж үзээд Г.Баярсайханыг томилсон юм. Тэрбээр ч гишүүдийнхээ ёс зүйн асууд­лыг бол заримдаа
хатуу гэ­мээр шүүмжилж байгаа ха­рагддаг. Сүүлд л гэхэд МАН-ын хатуу самар Ц.Ням­дор­жийг ёс зүйгүй үйлдэл хийсэн хэмээн буруутгаж, нөгөөх нь ёс зүйн дэд хорооны дар­гаа­саа, бусад гишүү­дээ­сээ бас Монголын ард иргэдээс ууч­лалт гуйж байгаа
харагдсан. Тэгэ­хээр настай намбатай­даа бус харин өөрөө нэр цэ­вэр, бусдын өмнө бу­руу­тай хэргээрээ толгой
бө­хийхгүй хүн энэ хорооны дарга болох нь чухал байжээ хэмээн ун­шиг­даж
байгаа юм.

УИХ-ын
гишүүн Гарьд­­хүүгийн Баярсай­хан өдгөө УИХ-ын 24 дү­гээр тойрог буюу Чин­гэл­тэйд дахин нэр дэвшиж байна.
Тэр тойрог сольж ирсэнгүй, явсангүй. Урь­дын адил Чингэлтэйдээ нэр дэвшиж байна. Тэр сон­гогч­дынхоо
итгэлийг дааж, нэр цэвэр явж ир­лээ. Тэр амласнаа бие­лүүлж, Чингэл­тэй хайрх­наа төрийн тусгай хам­гаа­лал­тад оруулж чад­сан. Итгэл дааж
чадах түүнд итгэл хүлээлгэн төрд тө­лөөллөө болгох хүсэл олон хүнд байна. Учир нь тэр нэр
цэвэр хүн билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Олуулаа ялахын учир

Олуулаа
ялна шүү хэмээн  Ард­чилсан
намынхан  олон түмэндээ уриалж байгаа. Монголд эрх мэ­дэлтэй цөөнх нь баян чинээлэг амьдарч иргэд нь олноороо ядуу амьдарч
байгаа. Үүн дээр нь тоглох мэт нийгэмд шударга ёс тогтоох  уриалгыг Ардын нам гаргасан нь ард түмнээ басамжилж буй хэрэг  юм.  Шударга
ёсыг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүс бол эрх баригчид, эрх
мэ­дэлтнүүд өөрсдөө. Гэвч тэд цөөхүү­лээ. Ард түмэн олуулаа. Ардчиллын
алтан зарчмын нэг нь олонхио дагадаг юм.

Хууль бүгдэд тэгш үйлчилж эхэл­сэн үед л шударга ёс тогтдог. Энэ шударга ёсыг тогтоохын тулд
хууль хэнд ч ялгаваргүй, адил тэгш  үйл­чил­дэг болохын тулд,
Монголд цө­мийн хаягдал булшлуулахгүйн тулд, улсаасаа баян улстөрчидтэй болох­гүйн тулд олуулаа ялахыг  уриалж байгаа юм.  Хууль бусаар баяжсан цөөхөн хүн олон болж үржвэл  Мон­гол 
маань улс шиг улс болохгүй юм байна гэдгийг бид
энэ хорь гаруй жил харлаа.

Авлигачид
өдрөөс өдөрт нэмэг­дэн, орон нутгийн
эрх авсан МАН-ын удирдлагуудын ихэнх нь авлига авсан нь шүүхээр нотлогдсоор 
байна. Улс орноо, нийслэлээ, аймгаа хөгжүүлэх тухай эрх бариг­чид бод­сонгүй. Тэд Монголын ирээдүйд  санаа зовохгүй.
Язарт­лаа баяжсан тэдний үр хүүхэд Монголдоо биш гадаадад амь­дар­даг. Эрх баригчид улсын
төсвийн мөнгийг гадаад, томилолт,
аялал зугаалгандаа хэдэн тэрбумаар зориулах хэрнээ ард түмнээ хорин нэгэн мянган төгрөгийн төлөө банкны үүдэнд дугаарлаж байхыг албан тасалгааныхаа цон­хоор л харж
мушилздаг. Эрх ба­риг­чид ард түмний амьдралаас хол тасар­сан.
Энэ бүхэнтэй бид олуулаа 
тэмцэх ёстой цаг ирлээ.

Тэр тэмцэл
маань ардчиллын төлөө өгөх бидний санал байх болно. Эрх баригчид хэзээ ч ард түмнээ бодож байсангүй.
Тэд сон­гууль бүрээр л хоосон амлалт, бэлэнчлэх сэтэлгээгээр ард түмнээ хуурсаар ирсэн. Одоо болсоон.  Дахиад хуурах гэж түмэн сайхан юм амлаад ч итгэхгүй. Засрах болов уу гэж горьдож, хуурамч амлалтанд чинь
итгэж,  иргэдээ, улсаа бодох болов уу гэж
хүлээсэн.  Бид олуу­лаа
сайхан амьдрахыг хүсч байна. Ажилтай, орлоготой
хүн шиг амьд­рах цаг ирлээ. Бид дахиж эрх ба­ригч­даар даажигнуулахгүй, ба­самж­луулахгүй.
Монголчууд бид олуулаа байх дуртай. Одоо бид олуулаа ялахыг хүсч байна.

Хууль зүйн сайд нь хууль засдаг, дотоодын хуулийн сургуулиа га­даадын
сургуулиас дорд үздэг, цалингаасаа өндөр түрээсийн бай­ранд амьдардаг ийм улс орон гэж үгүй. Хууль зүйн сайд нь  хүн гүтгэсэн нь тогтоогдож, шүүхээс уучлалт гуйх шийдвэр гарахад хэрэгжүүлдэггүй  ийм эрх баригчид бидэнд хэрэггүй.

Сонгуулийн
дүнг буруу гэж жагсч тэмцсэн иргэд рүүгээ буу шагайдаг ийм төртэй
байхыг бид хүсэхгүй. Тэгж хүсэхгүй хүмүүс нь дэндүү олон.  Засгийн газар
нь нууцаар цө­мийн хог хаягдал эх орондоо булш­луулах гэрээ хийдэг төртэй байхыг бид хүсэхгүй. Эрх мэдлээ ашиглан эх орноо худалдаж буй эрх баригч­дыг
бид дэмжихгүй.

Бид олуулаа.
Шударга ёсны төлөө, улс шиг улсад амьдрахын
төлөө, бид олуулаа ардчиллын
төлөө саналаа өгнө. Ард түмэн бидний  олуулаа
ялах өдөр зур­гаду­гаар сарын
28.

Categories
редакцийн-нийтлэл

Г.Мөнхбаяр цагаан тугаа өргөөд бууж өглөө

Авлигад зарцуулагддаг
м
өнгийг
хотын захын гэр хороолол руу инже­нерийн шугам татаж, дэд б
үтцэд зориулахаар зүтгэж байна.  Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан
юм.  “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла”
гэж ард т
үмэнд
хэлэх зоримог улст
өрч
Улаанбаатар хотод
үгүйлэг­дээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жар­галтай
болгох улст
өрч
дутаг­даад байсан юм. Ашг
үй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ.

Г.Мөнхбаяр
“Би улстөрч биш инженер хүн” гэж зар­лаж байна. Тийм
юм бол улс төрд юугаа хийж явна аа. Чадахгүй зүйлээрээ орол­доод дэмий
гэдгийг ухаараа­гүй юм байна. Тэр улстөрч биш учраас улс төрийн
нарийн ширий­нийг ойлгодог­гүй  бололтой. Тийм ч учраас өрсөлдөгчөө хоёр мет­рийн турба булж,
ажил хийж үзээ­гүйгээр нь дууддаг байх нь.
Үнэндээ Г.Мөнхбаяр өнгөр­сөн дөрвөн жилийн турш Улаанбаатарын төрийг барих­даа хотын гэр хороол­лыг инженерийн шугамд хол­бох
тухай ярианы сэжүүр ч гаргаагүй.  Энэ ажлыг Э.Бат-Үүл баатар хийнэ гээд гараад ирсэн чинь түүн шиг үлгэр байхгүй. Тэр бол байж болш­гүй
зүйл. Мэргэжлийн инже­нер хүн наадахыг чинь хийж чадахгүй байхад парламен­тад удаан суусан нэг муу улстөрч хийнэ гэж хаашаа харсан юм байхав хэмээн даапаалж байлаа.

Гэхдээ тэр хотыг хэн удирд­­дагийг,
хэн бодлого тодорхойлж, жинхэнэ утгаар нь залж явдгийг мэдэхгүй байна. Хотыг улстөрч
удирд­даг юм.  Улс төрийн сонгууль хийж байж, хотын удирдлагыг ард түмэн сонгодог.  Хотыг
улстөрч хүн удирддагийн батал­гаа
нь энэ.  Улс төрийн сонгуулиар гарч ирсэн удирд­лага нь хотын инженерийг
сонгодог. Хот төлөвлөлтийн бод­логоо тодорхойлж, төлөв­лөгөө гаргачихаад түүнийг ажил хэрэг болгох гүйцэтгэгчээ
улстөрч удир­дагч өөрөө сон­го­дог юм. 
Энэ хотыг утаанаас нь салгаж, ядуурлаас гар­гахын тулд ард түмэн, албан байгууллага, ажиллах инже­нертэй юутай хээтэй
нь за­лаад аваад явах удирдагчийг иргэд сонгуулиар “томилдог”. Түүнээс биш инже­нерийг сон­го­доггүй.

Г.Мөнхбаяр
өөрийгөө улс­төрч биш гэж хүлээн зөв­шөөрс­нөөрөө энэ удаагийн нийслэлийн
сон­гуульд цагаан тугаа өргөн бууж өглөө. Бакиж генерал зэвсгээ ху­раал­ган хоёр гараа өргөсөн шиг тэр шалдаа буув. Улс төр гэдэг инженер Г.Мөнхбаярын
тоглодог тоглоом биш гэдгийг ухаарчээ. Тэр хотын гудам­жинд алх дөш бариад инже­нерийнхээ ажлыг хийдэг гэнэ. Албан тасалгаанд
сууж,  бод­лого тодорхойлж чаддаггүй юм байна. Хотыг хөгжүүлэх ямар арга байна. Яавал утааг багасгах юм. Яаж төлөвлөвөл Улаанбаатар түгжрэл­гүй, гэр хороололгүй орчин үеийн хот болох вэ гэдгийг
бодож хүчир­дэггүй учраас тэр талаар ямар
нэгэн дорвитой гарц олж чад­даггүй бололтой. Гартаа бариад
чигээ болгох бодлого, төлөвлөгөөгүй учраас яаж ч энэ хотыг
хөгжүүлэх билээ. Өчнөөн жил яваад ирсэн соц
төлөвлөгөөгөө  чигээ болгож ухантсаар
өнөөдрийг хүр­гэлээ. 

Тэгвэл түүний өрсөлдөгч Туул голын ганц баатар
Э.Бат-Үүл ясны улстөрч билээ. Аль 1989 оноос
тэр улс төрд орж ирсэн. Хуучин нийг­мийн дарангуйллаас салъя, ард­чилалтай
орон болъё хэмээн ухуулга хуудас тарааж явснаас эхлээд улс төрийн халуун тогоонд чанагдсан, ган болд шиг хатуужсан улстөрч. 

Тэр нийслэл хотоо дэл­хийн хотуудын
жишигт аваачъя гэж бай­на. Ардчил­сан орнуудын хотууд төвдөө нийтийн орон сууц босгож,
оффисын зориулалтаар ашиг­­ладаг. Ард түмэн хотын зах руугаа хувийн
эдлэн, тансаг хауст амь­дардаг. Улаанбаатарыг ингэж өөр­чилж, гэр хороолол руу инже­нерийн шугам татаж, хот шиг
хот болгоё гэлээ. Үүнийг хий­хэд улс төрийн шийдэл хэрэг­тэй. Том хотыг улс төрийн том шийдэл гаргаж байж удир­дана. Энэ шийдлийг хатууж­сан
улстөрч Э.Бат-Үүл өлхөн хийж чадна. Тэрийгээ
мэдээд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм. Улаанбаатарт улс төрийн шийдэл дутагдаад байгааг АН анзаарсан учраас Э.Бат-Үүл баат­рыг илгээжээ. Эх адаггүй үргэлжлэх түгжээ, эд эрхтэн хордуулж байгаа утаа энэ дэд бүтцийн арчаа­гүйдэл бүхэн улс төрийн ший­дэл дутагд­санаас
үүдэлтэй.

Харамсалтай нь үүнийг зохи­цуулах улс төрийн
ший­дэл гаргах чадваргүй нам 20 жил Улаан­баатарыг
удирд­лаа. Хотыг хөгжүү­лэх улс төрийн шийдэл гаргачихад
л Г.Мөнхбаяр байсан байгаагүй
инженерийн ажлыг хийх хүн захаасаа мундахгүй. Тийм учраас хотод улстөрч удир­дагч хэрэгтэй байна. Энэ шаардлагыг Г.Мөнх­баяр биш Э.Бат-Үүл
хангана. Улс нийгэмд тогтсон тэр хатуу ширүүн дэглэмийг 80-аад оны
сүүлээр эсэргүүцэн босч зориглосон Э.Бат-Үүл баа­тарт хааш хаашаа таван алх­мын зайтай алгын чинээхэн
хотыг амины орон сууцтай болгож, утааг нь багасгаж, түгжрэлгүй болгох шиг амар юм байхгүй. Цагдаа, тагнуул нийтийг тас барь­чихсан ний­гэмд ардчиллыг
авчирч чад­сан баатар хүнд бүх боломж нь бүрдсэн эрх чөлөөтэй одоогийн нийгэмд энэ
ажлыг хийх нь юу ч биш. Энэ ажил бол түүний гарын аясаар бүтнэ гэдгийг нь тэр өөрөө бардам хэлж байгаа.

Ардчилсан нам ард тү­мэнд эрх чөлөө өгсөн. Малч­дад малыг нь өгсөн. Иргэдэд орон сууцыг нь хувьчиллаа. Одоо гэр хороололд
инже­не­рийн шугам татах гэж бай­на. Айл бүхэнд газрыг нь өмч­лүүлэх гэж байна. Хашаа  болгонд амины орон сууц барих гэж байна. Газар­гүй иргэдэд газар олгоод, орлого багатайд нь моргейжийн зээл
өгөөд хананаасаа халуун ус
гоожуул­даг, гэртээ 00-той тохилог амины орон сууцтай болгоход ядах юмгүй. Энэ бүхэн түүний санаанд өлхөн багтаж байгаа. Ажлаа эхлүү­лэхийн төлөө гар нь загатнаж суугаа. Нийслэл хот гэр хороол­­лоор хучигдлаа.
Хөрс бохирдлоо. Утаа гаарлаа гэж Ардын нам сүүлийн 20 жил үглэж яншсан ч асуудлыг
шийдэж чадсангүй. Түүний оронд Э.Бат-Үүл баатар шиг, Ардчилсан нам шиг ийм зоримог улс төрийн шийдэл гарга­чихсан бол өнөөдөр тэд хожих байсан.

Гэвч Ардын нам чадаагүй. Намаараа, цөөхүүлээ баяжи­хаар булаг­наж, хотын төвийн газрыг хувьдаа авч дуусгасан. Байшин барилга бүрийг хотын төвд бариулж, ард түмнийг төв рүү шаваарал­дууллаа. 
Энэ бол өөрс­дийнх нь хийсэн лай, луйвар хоёр. Тиймдээ ч тэд  газрын най­маа­чид, барилгын компа­ниуд­даа “боль”
гэж хэлж ча­дахгүй 20 жил боллоо. Өгсөн авлигыг нь халаасалчихсан
учраас өөдөөс нь том дуугарч чадахгүй гөлөлзөж, “одоо боль” гэж хэлэх
зүрх зориггүй улалзаж сууна.

Харин газрыг хэдэн га-гаар нь хувааж
аваад өндөг шиг дарсан баян компаниу­дад
“боль” гэж хэлэх зоригтой улстөрч хотод ирлээ. Тэр бол
баатар Э.Бат-Үүл. Хотод бугласан авлигын сүлжээг тэр зогсоох гэж байна. Дарга нарын халаас руу урсдаг
авлигын мөнгийг нийслэлийн хөгжил
рүү татах нь.   Авлигад
зарцуулагддаг мөнгийг хотын захын гэр хороолол руу инже­нерийн шугам татаж,
дэд бүтцэд зориулахаар зүтгэж
байна.  Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан юм.  “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла” гэж
ард түмэнд хэлэх зоримог улстөрч
Улаанбаатар хотод үгүйлэг­дээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жар­галтай болгох улстөрч дутаг­даад байсан юм. Ашгүй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ. Бүүдгэр нийс­лэлд  гэгээ
татуулж, гэр хорооллын ха­ран­хуй гудамжинд гэрэл тусгах удирдагч тодров. Энэ бүхнийг хийх зоримог шийдэл  Э.Бат-Үүл баат­раас ядах юмгүй гарна. 

Сонгууль дөхөх тусам Ардын намынхан
Э.Бат-Үүл баатраас айж байх шиг бай­на. Тиймээс ч түүний санааг өлгөж инженерийн шийдэл яриад эхэллээ. Сонгуульд улайр­сан
гишүүдээ цуглуулж, Засгийн газраа яаралтай хуралдуулдаг боллоо.
Ярьдаг ганц сэдэв нь Э.Бат-Үүл баат­рын санаачилсан
гэр хороол­лын инженерийн шугам.  Тэд 20 жил
сэтгээгүй ажлаа хоёр хоногийн дотор гол сэдэв болгож орхилоо. Э.Бат-Үүл баат­раас өрсөж, сонгогчдод таалаг­дахаар бүдчин зүтгэж байна.  Зоримог шийдэл гар­га­сан Туул голын ганц баатар
Э.Бат-Үүлийн тэртээх арван жилийн өмнө эхлүүл­сэн Газар хөдөлгөөний ажлыг баруун солгойгүй муулж, хар пиараа цацаж эхэллээ. Гэвч Э.Бат-Үүл баатар ялалт бай­гуулах нь дамжиггүй. Болд мэт хатаагдсан энэ  улстөрч хотыг аврах нь үнэн юм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ