Categories
мэдээ улс-төр

П.Цагаан: Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам болгоно

П.Цагаан зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Маргааш Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 14 цагт болно. Үүн дээр Ардчилсан намын удирдлага болоод Төрийн нарийн бичгийн даргын талаар ярилцана. Хамгийн гол нь Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам л болгох хэрэгтэй гээд энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газар үндэсний түүх соёлын арга хэмжээтэй холбоотой АСЕМ болон “Олон Улсын Монголч эрдэмтдийн хурал” гээд олон чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Гэхдээ өнөөдөр би Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж бус өөрийн гаргаж буй улс төрийн шийдвэрийг мэдээлэл хийх гэж урьсан юм. Өнөөдөр Монголын нийгмийг цогцлоон байгуулахад Ардчилсан намын үүрэг их байгаа. Өнөөгийн Монголын нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдал бол Монгол дахь засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшил байдлаас улбаатай гэж үзэж байна. Монголын ард түмэн Ардчилсан намыг байнга дэмжиж байдаг. Гэвч бид тэгж ажиллаж чадахгүй байна. Энэ нь манай намын бүтэц зохион байгуулалтаас хамаарч байна. Иймээс Ардчилсан намыг шинэчилж ардчиллын суурь үнэ цэнийг дээдэлдэг, эрхэмлэдэг болгохыг залуу үе шаардаж байна. Энэхүү шинэтгэлийн эгзэгтэй цаг үед үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж Ардчилсан намаа нэгэн цул фракц болгох ёстой гэсэн байр сууриа дахин нотолж хуримтлуулсан төрийн болоод улс төрийн ажлын туршлагаараа Ардчилсан намдаа зориулах ёстой гэж шийдсэнээ та бүхэндээ сонордуулж байна. Энэхүү шинэтгэлийн амаргүй үйлийг гурван үеийн гүүр гагнаас нь болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *