Categories
мэдээ нийгэм

П.Бүрэнтөгс бай шагналаа хавдрын эсрэг аянд хандивлажээ

Увс нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүдийн алдрыг хүндэтгэх ээлжит барилдааны 2015-2016 оны нээлт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай шилдэг бөх, Монгол бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлсэн бол Монгол Улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэжээ. Улмаар түрүү бөх Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүү бөхийн бай шагналаа “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА-ХАВДРЫН ЭСРЭГ” аянд хандивласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *