Categories
мэдээ улс-төр

“Оюутолгой”-н санхүүжилтийн гэрээг баталгаажууллаа

“Оюу Толгой” компани олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээг өчигдөр байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд Оюутолгой компанийн төлөөлөгчид болоод “Рио Тинто”компанийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастъяан Жак болон, “Turquoise Hill Resources” компанийн захирал нар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж гэрээг албан ёсоор баталгаажууллаа.

Гэрээнд олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон АНУ, Канад, Австралийн экспортын зээлийн агентлагууд зээл гаргаж байна. Үүнээс гадна “BNP Paribas”, “ING”, “Societe Generale”, “Sumitomo mitsu”, “HSBS “зэрэг арилжааны 15 банк зээл гаргаж байгаа юм. Талууд зээлийн хязгаарыг 6 тэрбум ам.доллар байхаар тохиролцлоо. Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргана. Одоогоор энэ хөрөнгийг “Оюу Толгой” компанийн чөлөөт мөнгөн урсгалаас оруулахаар төлөвлөж байгаа аж. Анх 2013 онд “Rio Tinto” групп олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай санхүүжилтийн зээлийн баталгааны гэрээг байгуулж байсан ч зээлийн баталгаа өнгөрсөн оны сүүлээр дууссан юм. Санхүүжилтийн гэрээ байгуулагдсанаар бүтээн байгуулалт ирэх оны дундуур эхэлж, 5-7 жилийн хугацаанд үргэлжилнэ. Ингэснээр Монгол Улсад жил бүр нэг тэрбум гаруй ам.долларын урсгал орж ирэх үүд нээгдэх юм.

Түүнчлэн гэрээнд гарах үсэг зурах ёслолын үеэр “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой бол Монголын компани, Монголын бизнес. Энэ компанид 6000 гаруй монгол иргэн ажиллаж байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх болно” хэмээн хэлсэн юм. Оюутолгойн гэрээний үйл явдлыг дэлхий дахины хэвэлүүд онцолж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд хөдлөж буй томоохон төслийн нэг билээ.

Удаан хүлээсэн төслийн бүтээн байгуулалт ийнхүү урагшилж байгаа талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас тодрууллаа.

-Удаан хүлээлгэсэн төсөл амжилттай үргэлжлэхээр боллоо. Эхний хөрөнгө оруулалт хэдийгээр орж ирэх вэ?

-Юуны өмнө Оюутолгой төсөл гурван жилийн дараа албан ёсоор гэрээнд гарын үсэг зурагдсанаар амжилттай үргэлжлэх болсон нь манай улсын эдийн засагт асар том хөрөнгө оруулалт боллоо гэдгийг хэлмээр байна. Барилгын улирал эхлэхээс өмнө мөнгө санхүүгийн асуудал шийдэгдэх товтой байгаа. Гол нь төсөв орж ирэхээс өмнө нарийн тооцоо судалгаа хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын дүн ирэх онд тодорхой болно.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт өртөг хичнээн төгрөг болох вэ?

-Далд уурхайн бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар 6-7 тэрбум ам.долларын зардал гарна гэж төлөвлөсөн. Үүнийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Нэг нь компаний өөрийнх нь чөлөөт мөнгөн урсгал, нөгөө нь банкны зээл. Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээл дээр сайн байвал компаний чөлөөт мөнгөн урсгал илүү байна гэсэн үг. Тиймээс 4,4 тэрбум ам.долларыг өнөөдөр зээллээ. Үлдсэнийг компани өөрөөсөө босгоно. Хэрэв бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр муу байвал дахиад зээл авч болно.

-Эдийн засгийн үр өгөөжийг нь тодорхойлооч?

-Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед эхний ээлжинд нэг тэрбум ам.доллар эдийн засагт орж ирнэ гэдэг өөрөө эерэг үзүүлэлт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *