БНСУ-д суралцаж буй оюутнуудын нэгдэл болох “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн “Дулаан өвөлжье” аяныг өрнүүлсэн байна.
Тус аяны хүрээнд нийт 2.7 сая төгрөг цугларчээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар хандивын мөнгийг ОБЕГ-ын “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж”-ийн газрын дарга Я.Гантөмөрт хүлээлгэн өгсөн.
Оюутнуудын зүгээс хандивын хүрээнд цугласан мөнгөөр малчдад хэрхэн бодит байдлаар тусалж болохыг мэдэхгүй байгаа учраас Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч, малчдад шаардлагатай тусламжид зарцуулахыг хүссэн байна.