Улаанбаатар смарт карт компани оюутнуудад зориулан 110 мянган карт хэвлэсэн. Харин МОХ өнгөрсөн хавар мөн төдий тооны оюутнаас мөнгийг нь хураан авч Төрийн банкны карт хэвлүүлснээс болоод хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар бэлэн мөнгөөрөө зорчиж байгаа юм.
Гэтэл өнөөдрөөс эхлээд карт худалдан аваагүй иргэд нийтийн тээврийн унаанд 1000 төгрөгөөр зорчиж эхлээд байгаа. Хэрвээ оюутнуудыг цахим картаар зорчуулах шийдвэр гаргавал тухайн картаар өдөрт зөвхөн хоёр удаа үнэ төлбөргүй зорчих юм.
Тиймээс энэ асуудал шийдэгдтэл МОХ-ны зүгээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчихдоо баримтаа буюу тасалбараа хадгалж үлдэхийг сануулж байгаа аж.