“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.
– Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
– Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
– 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
– Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.