Оюутан цагдаа нар маргаашнаас үүрэгт ажилдаа гарахаар бэлтгэж байна.
Зуны гурван сар манай улсыг зорих жуулчдад үйлчилдэг энэхүү хөтөлбөрийг
өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ жилийн хувьд 80 оюутан цагдаа жуулчин ихтэй төвийн дүүргүүдэд
хуваарилагдан ажиллах юм. Тэдний хувьд жуулчдад замыг нь зааж өгөхөөс
гадна гарч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, эрсдэлд орсон тохиолдолд
зохих газарт холбож өгөх зэрэг үүрэг гүйцэтгэх юм.
Оюутан цагдаа гурван сарын турш өдөрт 6-8 цаг ажиллана. Харин тэдний цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцож байгаа аж.