Categories
мэдээ спорт

Оюуны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

Оюуны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртлээАНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо “Memoriad-2016” оюуны олимп эхэллээ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.

Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох “Хурдны хөзөр”-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна.

Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын “Mental Multiplication”-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна. Энэ төрөлд мөн Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор тавдугаар байрт, Б.Энхлүүн наймдугаар байрт тус тус оржээ.
Тэмцээн энэ сарын 11-ийг хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *