Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгчээ || DNN.mn

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торресын томилогдсон хугацаа дуусгавар болж, тэрбээр ажлаа өгчээ.

Армандо Торрес нь 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “Рио Тинто” компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2017 оны тавдугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдож байв.

Ил уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг үр ашигтай байлгах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх үүргээ амжилттай биелүүлсэн тэрбээр “Оюу толгой”-н гүйцэтгэх захирлаар хамгийн удаан ажилласан хүнд тооцогдож байна.

Одоогоор түүний оронд хүн томилоогүй байгаа ба Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер үүргийг нь түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *