Categories
мэдээ эдийн-засаг

​“Оюу толгой“ гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэжээ

Холбоотой Зураг

“Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тойм мэдээгээ шинэчлэн гаргажээ. “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэж гайхам амжилт гаргалаа. Энэхүү амжилтад манай ажилтан, хамтрагч болон оролцогч талуудын үлгэр жишээ хичээл зүтгэл, дэмжлэгийн хүчээр хүрсэн юм. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна” хэмээн онцолж байна. Түүнчлэн “Оюу толгой” компаниас байгаль орчны хамгааллын ажлуудаа үргэлжлүүлэн

гүйцэтгэж, ялангуяа тайлант хугацаанд, “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.5 хувиар өссөн байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолттой байсан зэс алтны үйлдвэрлэл буураагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өглөө. Туркойз хилл “Оюутолгой”-г 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *