Categories
мэдээ спорт

ОУХМ З.Батхуяг V байр эзэлжээ

Кувейтийн эзэн хааны нэрэмжит буудлагын Гран при тэмцээнд манай улсын тамирчид анх удаагаа цэц сорилоо. Дэлхийн шилдэг тамирчид оролцдог энэхүү тэмцээнд гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын тамирчин буудлаа.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр явагдсан эмэгтэйчүүдийн 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд нийт 25 тамирчин цэц мэргээ сорьсноос ОУХМ З.Батхуяг 618,3 оноогоор V, ОУХМ Ч.Нарантуяа 614.6 оноогоор IX, ОУХМ Ч.Лхамсүрэн 606.9 оноогоор XX байрт тус тус шалгарчээ.

Энэхүү тэмцээний тэмцээний эмэгтэйчүүдийн 3х20 дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа нар финалдаж, О.Гүндэгмаа долоодугаар байрт, Ч.Нарантуяа зургаадугаар байрт тус тус шалгарса. Харин тэмцээний хоёр дахь өдөр 10 метрийн хийн урт бууны дасгалд буудсан манай тамирчин Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн билээ. Манай бусад тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 32 тамирчнаас IX байрт, хийн гар бууны дасгалд XIII байр, залуучуудын 10 метрийн хийн урт бууны дасгалд Д.Лхагвасүрэн VII байр эзэлсан амжилтыг үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *