Categories
мэдээ спорт

ОУХМ Э.Бэхбаяр шагналын 4200 ам доллараа хулгайд алдсан талаар мэдээлэл хийв

ОУХМ Э.Бэхбаяр түүний багш МУГТ А.Энхээ, н.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь Э.Бэхбаяр хэдхэн хоногийн өмнө Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан билээ. Гэтэл ‪шагналын ‪мөнгө нь хулгайд алдагдсан байна.

Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа хадгалуулжээ. Ингээд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь “Та нар надаар тоглоод байна уу” гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байжээ. Тиймээс Э.Бэхбаяр багш нарынхаа хамтаар цагдаагийн байгууллагад хандсан, хэргийг нь шалгаж байгаа юм байна.

Түүний багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаагаа хэлэхдээ “Бэхээ маань шагналаа аваад тэмцээнд хамт оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө 100 ам доллар хэрэглэсэн. Ингээд үлдсэн 4200 ам.доллараа алдлаа. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Чөлөөт бөхийн тамирчид бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *