Categories
гадаад мэдээ

Оросын сөнөөгч онгоцны нисгэгчийг аварчээ

“Аврах ажиллагаа амжилттай болж нисгэгчийг амьд сэрүүн Оросын цэргийн
баазад авчирсан” хэмээн Батлан Хамгаалахын Хорооны уулзалт дээр Шойгу
мэдэгдсэн бөгөөд Орос болон Сирийн тусгай хүчнийхэн энэхүү аврах
ажиллагааг зохион байгуулсан хэмээн нэмж хэллээ.

Хамтарсан аврах ажиллагаа 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Тусгай
Хүчний бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлж байнаа хэмээн тэрээр
хэлсэн юм.

“Онгоц унах үед нэг нисгэгч нь шүхрээр буух үедээ шархадсан бөгөөд
газардсны дараа Жихадуудад алагдсан. Харин нөгөө нисгэгч амжиж зугтаж
чадсан бөгөөд Сирийн армийн цэргүүдтэй таарч Оросын Агаарын хүчний
баазад хүргэгдсэн хэмээн Францад суугаа Оросын элчин сайд Александр
Орлов Евро 1 радиод ярьсан байна.

Оросын Су-24 загварын бөмбөгдөгч онгоцыг унагаасан асуудлаар Орос
болон Туркийн талууд өөр байр суурьтай байгаа юм. Оросын тал Туркийн
агаарын хилийг тухайн онгоц зөрчөөгүй гэсэн бол Туркийн талын тус улсын
агаарын хилийг зөрчөөд 17 секунд болсны дараа онгоцыг сөнөөсөн хэмээн
мэдэгдэж байгаа юм.

Оросын Ерөнхий Сайд Дмитрий Медведев Туркийн талыг Исламын Улсын цэргийнхнийг хамгааллаа хэмээн буруутгасан билээ.

Тэрээр хэлэхдээ: “Энэ бол бидний хувьд гайхаад байх зүйл биш. Бидэнд
байгаа мэдээллээр Туркийн зарим албаны хүмүүс ISIS – ын мэдэлд байдаг
газрын тосны хангамжтай холбоотой байдаг.”

“Туркийн талаас үзүүлж буй энэхүү балмад гэмт хэргийн шинжтэй үйл
ажиллагаа нь Орос болон НАТО – гийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа
бөгөөд үүнийгээ хил хамгаалах үйл ажиллагаа гэх мэт асуудлаар зөвтгөх
хэрэггүй юм.”

Оросын талаас Турктэй хамтарсан цэргийн үйл ажиллагаагаа зогсоогоод
байна. Цаашид Сирид Оросын агаарын баазын аюулгүй үйл ажиллагааг илүү
чангатгах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *