Categories
мэдээ нийгэм

“Орос цэрэг 2022” уралдааныг зарласан хурган дарга нарт хариуцлага тооцно || DNN.mn

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас Дархан дахь ОХУ-ын Консулын газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх Орос орон, Орос цэрэг-2022” нэртэй уралдаан зарласан. ОХУ, Украин улсын хооронд сөргөлдөөн болж буй энэ цаг мөчид аль нэг улстай нь холбоотой уралдаан зохион байгуулж байгаа нь цаг үеэ олоогүй шийдвэр болсон гэж иргэд бухимдаж буй. Учир нь зэвсэгт мөргөлдөөний үеэр манай улс ажиглалтын статустай байгаа билээ.

Харин уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Ялихгүй зусар баяжихад саад гэж. Бодлогогүй, бас Бялдууч хурган дарга нарын түмэн балгийн нэг. Аймгийн Засаг даргад нь удирдамжийг цуцалж, хариуцлага тооцох үүрэг өглөө…

Орос хэлний,Орос орны тухай олимпиад байж болно. Гадаад хэл сурах, сургах бүх санаачилгыг дэмжинэ. Харин “-Орос цэрэг 2022 ” гэж гарчиглах шаардлага байсан уу, цаг хугацааны хувьд зөв үү, олон нийт яаж хүлээж авах вэ…гэж олон талаас нь бодож үзэж болохгүй юу. Өөрсдийгөө өмөөрөлгүй бод бод” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *