Categories
гадаад мэдээ

Орос, Энэтхэг улс долоон тэрбум долларын гэрээ байгуулжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн ОХУ-д хийсэн айлчлал үр өгөөжтэй боллоо гэж дүгнэжээ. Хоёр улс 7 тэрбум долларын гэрээ байгуулсны дийлэнх нь Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд юм.

Энэ удаагийн Наренда Модигийн айлчлал хоёр улсын харилцааг мэдэгдэхүйц ойртуулж чадсан гэж харж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг-Оросын стратегийн түншлэл цаашид улам бүр хөгжин дэвшинэ гэдэгт найдаж байна гэж хэлсэн юм. Мөн Энэтхэг улсад барьж өгөхөөр амласан цөмийн станцын реакторууд WWR-1200 түвшний хамгийн орчин үеийн, аюулгүй технологийг суурилуулсан байх болно гэдгийг амлажээ. Харин Ерөнхий сайд Наренда Моди Энэтхэг улс ОХУ-ын стратегийн түнш болсноороо дипломат ажиллагаа, Батлан хамгаалах, хөгжин цэцэглэлтэндээ маш том хувь нэмэр оруулж байна гэжээ.

Энэтхэг улс Оросоос S-400 пуужингууд худалдаж авч магадгүй гэж яригдаж байсан ч энэ талаар ямар нэг зүйл дурдалгүй өнгөрсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *