Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авна DNN.mn

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Гэхдээ зөвхөн 2022 онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж татварын буцаалтыг олгоно. Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл хүлээн авч дуусна.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Худалдах, худалдан авах гэрээ
  • Орлого нотлох баримт, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байна.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр “Орон сууцыг барилгын компаниас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх шаардлагатай аж. Харин орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд дээрх системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг цахимаар хүлээн авна” гэв.

One reply on “Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *