Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар бага насны хүүхэд усанд осолджээ. Тодруулбал тус сумын харъяат 11 настай эрэгтэй Б гэх хүүхэд энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон байна. Дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн есөн алба хаагч, Цагдаагийн газрын гурван алба хаагч, ар гэрийн найман хүн, нийт 20 хүн, хоёр автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 90 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Нэг удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болжээ.