Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ОРХОН АЙМАГ: Дархлаажуулалтын IV дэх тунд 183 хүн хамрагджээ

“Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу Орхон аймагт дархлаажуулалтын вакцины 4 дэх тунг хийж эхэлсэн бөгөөд нийт 183 хүн хамрагдсан байна.

Вакцины 4 дэх тунг сайн дурын үндсэн дээр 18-аас дээш насны иргэдэд хийх юм. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдсанаас гурван сарын дараа, 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн дараа вакцины 4 дэх тунг хийлгэж болно.
Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонгон хийлгэх аж.
Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхэлнэ.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өглөө 08-17 цагийн хооронд дархлаажуулалтын вакцин хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *