Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсчээ DNN.mn

Энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13. 6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна.

Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

One reply on “Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсчээ DNN.mn”

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *