“Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд дээврээс гал гараад байна” гэх дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 17:18 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 25 том хүн, найман хүүхэд гаргасан байна.
