Улаанбаатарт хуучин болон шинэ орон сууцны үнэ нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсөж, шинэ орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.4 сая төгрөг болжээ. Гэхдээ зах зээлд борлуулагдаж буй дундаж үнэ байршлаасаа хамааран харилцан адилгүй үнэтэй. Хамгийн үнэтэй нь, Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ мкв нь 5.6 сая төгрөг бол хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Тэгвэл хуучин орон сууцны үнэ мкв нь дунджаар 4.5 сая төгрөг байгаа бол мөн л Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцтай адил үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт арай хямд буюу мкв 3 сая төгрөг байна.
Categories
Орон сууцны дундаж үнэ мкв нь 4.4 сая төгрөг болжээ DNN.mn
