Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэллээ. Баяр ёслолын үеэр иргэдийн анхаарал болгоомж суларч гал түймрийн дуудлага эрс ихэсдэг. Өчигдөр шөнийн байдлаар гал түймрийн дөрөв, зөрчлийн долоо, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлагатай байжээ. Дуудлагын ихэнхи нь орон сууцны хороололд гарч, эд хөрөнгийн хохирол учирсан ч азаар хүний амь эрсдээгүй гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *