Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон бэлэн байдалд ажиллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/363 тоот тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ажилласан юм. Энэ хугацаанд нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10, мэдээллийн 1 дуудлагатай байсан аж.

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн 3 дүүрэгт нийт 3 удаа тохиолдож 7 хүн гэмтэж бэртсэн.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн 1 дүүрэг, 2 аймгийн 3 суманд нийт 4 удаагийн дуудлагаар ажиллаж 2 хүн аварсан.

Мал, амьтны халварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Өвөрхангай аймгийн Тарагт, Арвайрээх, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Рашаант суманд “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна. Сумдын засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн 8 дүүрэг, 7 аймгийн 11 сумаас гамшгийн нөхцөл байдлын тухай нийт 80 дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна.

Зургаан суманд галзуу өвчин бүртгэгджээ

Энэ оны эхний өдөр нийслэлд гал түймрийн зургаа, зөрчлийн найман дуудлага иржээ. Мөн орон нутагт гал түймрийн гурав, зөрчлийн дөрвөн дуудлагатай байжээ. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

Далан руу унасан машиныг гаргажээ

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг Отволын зүүн урд байрлах харзны усанд шар алаг зүсмийн шүдлэн үхэр унасан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийналбан хаагчид ажиллан унасанүхрийг татаж гарган тус багийн Ойчидын 6-11 тоотод оршин суугч М-ийн үхэр болохыг тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-99 тоотод оршин суугч С.Мурагер /25 настай, эрэгтэй / ДАХ 47-04 улсын дугаартай Аксентзагварын суудлын автомашин нь9 дүгээр багийн нутаг Зурагтын антены баруун талын үерийн далангийн хажуу талд цасан хунгарт суусан дуудлагаар өөрийн биеэр ирж мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22-р ангийн албан хаагчид ажиллан татаж гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *