Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэж улмаар дошин бий болгосон нь иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй болохоос гадна Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Амгалан ДЦС орчимд үүсээд буй нөхцөл байдлыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад: ‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос Амгалан станцын хойд талд шинээр булаг гарч улмаар усанд автах аюул үүссэн учир дүүргийн зүгээс өөрсдийн нөөц боломжийн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал Нийтлэг үйлчилгээний газраас нэг эксиватор, 3 хог тээврийн машин гаргаж УСУГ-аас нэг молтоктой экскиватор мөсийг цэвэрлэх, тогоолж усын урсацыг тосож авах арга хэмжээнүүдийг авч байна. Нийслэлийн Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдлыг улсын Онцгой обьектыг үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шаардагдах төсвийн тооцооллыг хийж Нийслэлийн Онцгой комисст хүргүүллээ. Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа байгууллага. Хэрвээ Амгалан дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой нөхцөл байдал үүсэх аюултай тулгарч байгаа тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан ажиллаж байна’’