Жил бүрийн он солигдох мөчид Нийслэлийн ЗДТГ-аас иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг Чингэсийн талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДБЭТ-ын найруулагч Е.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, “Гурван охин”, Б.Чинбат, С.Наран, Д.Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх нь ээ. Мөн энэ үдэш нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийхээр болжээ.