Categories
мэдээ спорт

Олон улсын ой тогтоолтын тэмцээнд Б.Шижир-Эрдэнэ аваргаллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппин улсад болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ амжилттай оролцжээ. Тэрбээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлж, аваргаар тодорчээ. Ийнхүү Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг олон арван улсын 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *