Бат инженер нэрээр үзэл бодлоо цацдаг Ц.Батыг 100 хоног баривчлах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан. Түүнд Зам тээврийн сайд А.Гансүх сайд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан юм. Твитерээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэн нэгнийг шоронд хорьж байгааг твитерчид эсэргүүцэж байна. Олон дагагчтай олны танил твитерчид цайны цагаараа төрийн ордны гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Твитерээр жиргэсний төлөө хэн нэгнийг буруутгаж шүүж болохгүй гэж энд цугласан хүмүүс ярьж байлаа. Тэд “Батыг чөлөөл”, “Твитерийг чөлөөл” гэж тэд хашгиралдсан юм. Энд олны танил Б.Болдсайхан эмч, Цогоо гуай хэмээх нэрээр твитэрт бичдэг Ардын парламентын экс хөтлөгч Б.Цогтгэрэл, Боролдой С.Мягмар нарын олны танил хүмүүс ирсэн байлаа.
Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.Мягмарсүрэн.