БНАСАУ-ын удирдагч Ким ЖенУн саяхан Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпоос медаль авч чадаагүй тамирчдаа шийтгэжээ. Тэрээр тамирчдыг олимпийн амжилтыг бууруулсан гэж үзэн нүүрсний уурхайд ажиллуулахаар болсон байна. Энэ удаагийн олимпийн наадмаар Умард Солонгосын тамирчид нийт долоон медаль авчээ. Тухайлбал, дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль. Гэвч тамирчдынхаа чамгүй амжилтад сэтгэл дундуур байгаа төрийн тэргүүн тэднийг ийн шийтгэхээр болсон байна.
Энэ талаар “Financial Times” сонинд мэдээлэв. Умард Солонгосын удирдагч тамирчдадаа багадаа таван алтан медальтай буцаж ирэхийг үүрэгдсэн байжээ. Даршрамд дурдахад, Лондон хотноо 2012 онд болсон зуны олимпоос тус улсын тамирчид дөрвөн алт, хоёр хүрэл медаль авсан аж.
О.ӨНӨР