Орос улсад сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том татварын шинэчлэл эхэлж Сангийн яам татварын тогтолцооны ш инэ пaра метрүүдийг санал болгов. Ингэснээр хувь хүний орлогын албан татварын шаталсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэх болон бусад арга хэмжээ авахаар болжээ. Энэ нь үнэ өсөхөд хүргэх нь мэдээж боловч гол зүйл нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэх болж байна. Энгийн үгээр төр нь бизнес, хүн амаас нэмэлт мөнгө татвар нэрээр
цуглуулж чухал гэж үзэж буй салбартаа хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.
Ийнхүү Орос улс хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр өндөр орлоготой хүмүүсийн татварын хувь хэмжээ 13 хувиас 22 хувь хүртэл нэмэгдэхээр болов. Жилд 2.4 сая рублиэс доош орлоготой бол-13 хувь; Жилд 2.4-5 сая рубль хүртэлх орлогын хувьд- 15 хувь, Жилд 5 сая рублиэс 20 сая рубль хүртэлх орлогын хувьд-18 хувь, Жилд 20-50 сая рубль хүртэлх орлогын хувьд- 20 хувь, Жилд 50 сая рублиэс
дээш орлоготой бол-22 хувь татвар төлнө. Энэхүү шинэчлэл нь сард 200 мянган рублиэс дээш орлоготой хүмүүст нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хэрэв та 250 мянган рубль авсан бол 200 мянга хүртэлх дүнгийн 13хувь, үлдсэн 50 мянгад 15 хувийн татвар төлнө гэсэн үг болж байна. Сангийн яамнаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 20 хувиас 25 хувь хүртэл нэмэгдүүлэхийг санал болгож, гэхдээ хэрэв тус байгууллага өөрийн шинэ технологид хөрөнгө оруулалт хийвэл татварын хөнгөлөлт авах боломжтой болж байгаа аж. Мөн бизнес эрхлэгчдэд ашигт малтмалын олборлолтын татварын хувь хэмжээ өсч, ган төмрийн
салбар 1.15 дахин, бордоо ү й л д в э р л э г ч и д я м а р төрлийн бордоо үйлдвэрлэж байгаагаас хамаарч 2-2.3
дахин илүү татвар төлөх болж байна.
Татварын нэмэгдэл хэнд нөлөөлөх вэ? Сангийн яамны мэдээлснээр хувь хүний орлогын албан татварын өсөлт нь 2 сая хүнд нөлөөлөх бөгөөд энэ
нь ажил хийдэг оросуудын ойролцоогоор 3.2 хувь юм байна. Мөн хувь хүний орлогын албан татварын
шатлал нь шинжээчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээс илүү зөөлөн харагдаж байна гэж эдийн засагчид үзэж байна. Одоогийн байдлаар уг шинэчлэл сард 200 мянгаас дээш рубль авдаг хүмүүст хамаатай боловч эхэндээ хэвлэл мэдээллийн
хэрэгслээр сард 83 мянган рублийн орлогоос эхэлнэ гэж бичиж байжээ. Учир нь Статистикийн мэдээгээр
Оросын дундаж цалин сард 70 мянга гаран рубль байна. Харин Москвагийн дундаж цалин сард ойролцоогоор 146 мянган рубль байна. Иймээс татварын нэмэгдэл нь юуны түрүүнд “хотын дундаж давхаргын дээд хэсэгт” нөлөөлнө. Үүнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, эсвэл өндөр технологийн салбарын бусад ажилтнууд х а м а а р д а г ю м б а й н а . Эдийн засагч Александра О с м о л о в с к а я – С у с л и н а “Татварыг нэмэгдүүлэх нь бага орлоготой хүмүүсийн х у в ь д т э д бо л о в с р о л , эмчилгээ, амралт зугаалга гэх мэт ямар нэг зүйлээс татгалзах хэрэгтэй болно гэсэн үг. Харин татвар нөлөө үзүүлэхгүй хүмүүс Орост тийм ч олон байдаггүй бөгөөд эдгээрийн ихэнх нь ВТБ, Газпром, Сбербанк болон бусад төрийн корпорацуудад ажилладаг хүмүүс юм” гэжээ. Сангийн яам 2025 онд татварын шинэчлэлээс төсөвтнэмэлт 2.6 их наяд рублийн орлого орно гэж үзэж байна. Үүний 1.6 их наяд рубль нь ашгийн татвар юм. Харин хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлснээр төсөвт ердөө 533 тэрбум рубль л орох аж. Нийтдээ 2024 онд төсвийн орлого 35 их наяд рубль, зардал
нь 36.6 их наяд гаруй байх ёстой юм байна. Зөвхөн 1-4 дүгээр сард төсвийн орлого 11.6 их наяд гаруй рубль болсон бөгөөд өөрөөр хэлбэл, татварын өсөлт нь төсөв нэмэгдүүлэх тийм ч чухал хүчин зүйл биш юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь гадаад нөхцөлөөс
хамааралгүй дотоод татвар буюу нэмэлт хуримтлал учир мэдээж төсөвт эерэгээр нөлөөлнө. Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци бага орлоготой иргэдийн амьдрал улам дордох нь тодорхой юм.