Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ

Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх боловч, 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ.

2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *