Categories
мэдээ нийгэм

Ойн хөнөөлт шавжаас хамгаалах ажил үргэлжилж байна

Ойг хөнөөлт шавжаас хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажлын хүрээнд навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэйг /Dendrolimus sibiricus Tschetv/ авиа микробологийн аргаар тэмцэх ажлыг наймдугаар сарын 26-наас эхлүүлжээ.

Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэсэн байна.

Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохин байгуулж байна.


Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхийн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх ажлын хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг амнуудад найман удаагийн нислэгээр 2400 га талбайд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн гэж Ойн судалгаа хөгжлийн төвөөс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *