Categories
мэдээ цаг-үе

Ой тогтоолтоо сайжруулах 12 арга

Бид өөрийн тархины боломжийн 10 хүрэхгүй хувийг ашигладаг гэдэг. Эдгээр боломжоос хамгийн чухал нь янз бүрийн төрлийн мэдээллийг тогтоох чадвар юм. Эрдэмтэд ой тогтоолтод эергээр нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохоор хөдөлмөрлөж байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нээлтүүдийг дурдъя. Хүн бүрт компьютерийн нэг адил мэдээлэл хадгалах өөрийн боломжийн хязгаар байдаг. Нэг хэсэг хүмүүс аливаа юмыг амархан, түргэн тогтоож, жилийн дараа ч гэсэн санадаг байхад зарим хүн бүгдийг нь дорхноо мартдаг тул тэд жижиг сажиг зүйлс төдийгүй чухал зүйлсийг ч гэсэн бичиж тэмдэглэх хэрэгтэй байдаг. Хүн бүр аль болох их мэдээлэл мартахгүй хадгалж байхыг хүсдэг. Чухал үйл явдал, хүмүүсийн нэр, зүс царай, утасны дугаар зэргийг амархан мартах гомдолтой биз дээ… Мартахаас зайлсхийх буюу бидний ой санамжийн үр дүнг сайжруулах гайхамшигтай хүнсний бүтээгдэхүүн буюу эм бэлдмэл хараахан бүтээгдээгүй байгаа нь харамсалтай. Эрдэмтэд ой тогтоолтыг сайжруулахтай холбоотой шинэ нээлтийг эрж хайсаар байна.


1 Америкийн сэтгэл судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн удаан хугацаанд санах ой, тогтоох чадварыг судлаад, эрчүүд хийсвэр мэдээлэл тогтоохдоо тэргүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд ойд явах замаа амархан тогтоох буюу ямар нэг нарийн төвөгтэй механизмыг сэргээн санах талаар эмэгтэйчүүдээс илүү байдаг аж. Харин эмэгтэйчүүд тодорхой үйл явдлыг тогтоох, жижиг сажиг зүйлсийн байршлыг санах, харсан юмаа сэргээн санах, хэл ярианы төвийн ажиллагаатай холбоотой бүх зүйлс дээр илүү үр дүнтэй байжээ. Эдгээр мэдээлэлд үндэслээд, эрдэмтэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг “байраа солих”, өөрөөр хэлбэл эсрэг хүйсийн хүмүүсийн илүү амархан тогтоодог мэдээллийг цээжилж тогтоох дасгал сургууль хийхийг зөвлөж байна. Ийм дасгал нь тархины ажиллагааг идэвхжүүлдэг төдийгүй янз бүрийн мэдээллийг цээжилж тогтоох, удаан хугацаагаар санаж байх чадварыг мэдэгдэхүйц сайжруулна.

2 Ой тогтоолтыг сайжруулах шилдэг дасгал бол утасны дугаар тогтоох явдал гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Электрон тэмдэглэл бий болсноор бидний ой санамж хоосон байх болж, энэ нь түүний боломжинд улам муугаар нөлөөлж байна. Ийм учраас өдөр бүр танил хүмүүсийнхээ утасны дугаарыг цээжлэн тогтоож, утасныхаа электрон санамжийг аль болох ашиглахгүй, цээжээр залгаж байгаарай. 7-оос дээш оронтой янз бүрийн тоо цээжилж, эргэн санаж байх нь шуурхай ой тогтоолт болон харааны ойг сайжруулах үр дүнтэй арга байдаг.

3 Шар шувуу (өглөө оройтож босдог, оройтож унтдаг хүмүүс) ба болжмор (өглөө эрт босдог хүмүүс) гэж хуваах нь янз бүрийн хүмүүсийн биологийн ритмийн ялгааг тодорхойлдог төдийгүй мэдээллийг санаж тогтоох үр дүнд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталжээ. Хэрэв та шар шувууны ангилалд багтдаг бол ой тогтоолтоо сайжруулах дасгалыг оройн 8-12 цаг хүртэл хийж байхыг хичээгээрэй. Болжморууд мэдээллийг өглөөний 8-12 хүртэл илүү сайн тогтоодог байна.

4 Сарнайн үнэр нь мэдээллийг цээжилж тогтооход эергээр нөлөөлдөг бөгөөд ой тогтоолтыг сайжруулдаг болохыг Норвегийн эрдэмтэд олж илрүүлжээ. Сарнайн үнэр мэдээллийг эмх цэгцтэй болгох, түүнийг удаан хугацаагаар хадгалах чадварт эерэгээр нөлөөлж байсан судалгааны үр дүнг нийтлүүлжээ. Сарнайн үнэр зураг, дүрс, үгсийг эргэн санахад илүү сайн нөлөөлдөг байна. Харин өөрийн үйлдэл, үйл ажиллагааг эргэн санахад онцын нөлөө үзүүлэхгүй байсан аж. Тэгэхээр сарнай нь бидэнд гадаад хэл сурахад тусалж болох юм.

5 Ой тогтоолтыг идэвхжүүлэх хамгийн хачин жигтэй аргыг Английн эрдэмтэд санал болгожээ. Мартсан мэдээллээ түргэн санахын тулд баруун өвдөг дээрээ суух хэрэгтэй гэнэ. Ингэж суух нь удаан хугацааны ой санамжийн ажиллагааг идэвхжүүлж, хаясан түлхүүрээ эргэж олох, утасны дугаар санахад тусалдаг байна. Ингэхийн тулд хэдэн минутын турш өөр юманд анхаарлаа сарниулахгүй, хэрэгтэй нөхцөл байдлыг эргэн санахыг оролдох хэрэгтэй.

6 Ой тогтоолтыг хөгжүүлэх хамгийн сайн арга нь хүйтэн мах, хар шоколад байнга хэрэглэх явдал болохыг Канадын эрдэмтэд олж илрүүлжээ. Энэхүү дүгнэлт нь тухайн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний үр дүнд бие махбодид ялгарч буй химийн нэгдлүүдийг судалсан судалгаанд үндэслэжээ. Мөн явуулсан судалгааны явцад мэдээлэл тогтоох чадварт өөх тосгүй бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс муугаар нөлөөлдгийг тогтоосон байна.

7 Ой тогтоолтыг сайжруулах бас нэг арга бол өдрийн цагаар түр нойр авах явдал гэж Израйлийн эрдэмтэд үзэж байна. Өдрийн нойр нь тархинд удаан хугацааны ой батжих үйл явцыг өөрчилдөг байна. Туршилтын явцад оролцогчдыг хоёр бүлэг болгон хуваажээ. Бүлэг тус бүрт урьдчилан санаж тогтоох хэрэгтэй тодорхой үйлдлүүд бүхий зорилтыг биелүүлэхийг санал болгосон байна. Нэг бүлгийн хүмүүсийг өдрийн цагаар цаг хагас унтсаны дараа даалгаврыг биелүүлэх шаардлага тавьсан байна. Туршилтын хугацаанд өдрийн цагаар цаг хагас унтсан хүмүүс огт унтаагүй хүмүүсээс илүү сайн үр дүн үзүүлжээ. Ингэж өдрийн нойр нь зөвхөн тархины ажиллагааг хурдасгадаг төдийгүй хүний ой санамжинд эергээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд итгэлтэй нотолжээ.

8 Түргэн унших нь удаан уншихаас нүдийг илүү бага ядраадаг гэж Оросын эрдэмтэд үзэж байна. Тэд энэ ажиглалтад үндэслээд, түргэн уншихаас удаан уншихад мэдээллийг тогтоох чадвар 20 хувь доогуур байдаг гэж дүгнэжээ. Та минутанд 180-220 үг уншиж байвал, тухайн сэдвийг үүнээс илүү хурдтай уншсанаас хавьгүй бага зүйл тогтооно гэсэн үг. Хүн унших хурдаа нэмэх дасгал сургууль хийсээр өөрийн ой тогтоолтыг сайжруулж болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

9 АНУ-ын нейробиологич эрдэмтэн Лоуренс Кац нейробик гэж нэрлэгдэх дасгал сургуулийг боловсруулжээ. Их хэмжээний мэдээлэл цээжилж тогтоох буюу удаан хугацаанд мартахгүй санах хэрэгтэй үед халуун усанд ороод, дараа нь эд юмсыг тодорхой дарааллаар өрж тавих, эмхэлж цэгцлэх, задлаад эргүүлж угсрах, эвхэж тавих зэрэг үйлдэл хийх хэрэгтэй гэнэ. Цорын ганц нөхцөл нь эдгээр бүх үйлдлээ нүдээ аньж хийх явдал ажээ. Ийм дасгалын үр дүнд тархины эд эс идэвхтэй ажиллаж, нейтрофин гэдэг бодисыг ялгаруулдаг ба энэ нь хүний ой тогтоолтын үйл ажиллагаанд таатай нөлөөлдөг байна.

10 Ой тогтоолтыг сайжруулах хамгийн эртний жор XIV зууны үеэс уламжлан иржээ. Энэ эмчилгээний ундааны цорын ганц найрлага нь шалфей гэнэ. Орчин үеийн эрдэмтэд дундад зууны аргын үр дүнтэйг баталсан ба шалфейн хандыг өдөрт гурван удаа хоолноос гучин минутын өмнө уухыг санал болгож гэнэ. Ундааны нууц нь энэ ургамалд агуулагддаг эфирийн тосонд байдаг байна. Эфирийн тос нь мэдээллийг санаж тогтооход тусалдаг ба тархины үйл ажиллагааг сайжруулахад туслах бодис агуулдаг ажээ.

11 Ой санамжаа сайжруулах бас нэг дасгал нь унтахын өмнө өдрийн бүх үйл явдлаа оройноос өглөө хүртэл урвуу дарааллаар эргэн санах явдал гэнэ. Ингэхдээ хүмүүсийн хувцас, ярьсан яриа, өрөөний эд хогшлын байрлал зэрэг аль болохоор их зүйл санахыг хичээх хэрэгтэй. Харин ямар ч тохиолдолд сөрөг зүйлсийг анхаарах хэрэггүй. Үйл явдлыг сэргээн санахдаа хөндлөнгийн хүн ажиглаж байгаа мэтээр санах хэрэгтэй ажээ.

12 Хэзээ ч, хэнд ч өөрийгөө ой тогтоолт муутай гэж ярих хэрэггүй. Хүн өөрийгөө итгүүлэхэд амархан автагддаг учраас ой муутай гэж бодох хэрэггүй. Харин эсрэгээр өдөр өнгөрөх тусам миний ой тогтоолт сайжирч байна гэдэгт өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Энэ энгийн дасгал нь таныг өөрийн хүчинд итгэх, дээр дурдсан зөвлөгөөнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд урам өгөх болно.

А.АРВИЙ

8 replies on “Ой тогтоолтоо сайжруулах 12 арга”

Hi! This is my first visit to your blog! We are a group of volunteers and starting a new project in a community
in the same niche. Your blog provided us useful information to work
on. You have done a marvellous job!

Do you have a spam issue on this blog; I also am a blogger, and I was wondering your situation;
many of us have created some nice procedures and we are looking to
trade solutions with other folks, please shoot me an email if
interested.

With havin so much written content do you ever run into any issues of plagorism or
copyright violation? My blog has a lot of completely unique content I’ve either written myself
or outsourced but it looks like a lot of it is popping it up all over the web without my
authorization. Do you know any solutions to help prevent content from
being stolen? I’d truly appreciate it.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *